Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг ИБУИНВУ-д хийсэн ажлын айлчлалаа дүгнэж ярилцлага өглөө

2015-7-04
0
ЖИРГЭХ

         Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө. Тус айлчлалыг сурвалжилсан Монголын хэвлэл мэдээллийн баг Ерөнхий сайдаас зарим асуултад хариулт авчээ.

 

ММ агентлаг: Их Британид хийж буй таны айлчлал өндөрлөж байна. Айлчлалын дүнд сэтгэл хэр хангалуун байна?

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: ИБУИНВУ-д хийсэн айлчлалдаа сэтгэл хангалуун байна. Тавьсан зорилго, хийх ёстой уулзалтууд, хүрэх ёстой мессежүүд минь хангалттай хүрч байна. Богино хугацаанд бэлтгэсэн хэдий ч тавьсан зорилтдоо хүрч чадлаа.

 

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой хийсэн уулзалт амжилттай боллоо. Хэлж ярих, хөндөх бүх асуудлаа ярилаа. Хамгийн гол мессеж бол бид Оюутолгойгоо хөдөлгөлөө, удахгүй Тавантолгойгоо хөдөлгөнө. Араас нь Оюутолгой, Тавантолгойгоос гадна бусад том төслүүд, жижиг, дунд үйлдвэрийн төслүүдийг зөвхөн уул уурхайн биш бусад салбарт ч хөдөлгөх зорилттой. Британийн Засгийн газар дэмжиж, хөрөнгө оруулагчдынхаа ард зогсооч гэсэн саналыг тавьсан. Энэ саналыг нааштайгаар хүлээж авлаа. Бидэнд хамтарч ажиллах бололцоо их байна. Америкт, Англид тэр, Монголыг сонирхох сонирхол огцом нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Санхүү, хөрөнгө оруулалтын хувьд боломж их байна. Өчигдөр л гэхэд Unic Credit хөрөнгө оруулалтын компанийнхан ирж уулзлаа. Тэд “Монголд бид лимит тавихгүй, танай үйлдвэрүүд Европын холбооны аль нэгэн улстай хамтарч ажиллахад санхүүжүүлэхэд бэлэн байна” гэсэн. Энчлэн том бололцоо гарч байна.

 

Британийн Гадаад хэрэг хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филиф Хэммонд, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэр, Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моод нартай  уулзалт хийлээ. Тэд Их Британийн Засгийн газрын дэмжлэг гаргана гэдгээ илэрхийлж байна.

 

Бритиш гааз гэж дэлхийд алдартай компани нефьтийн хайгуул дээр орж ирж байна. “Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоод нүүрсний уурхай барья гэж санал тавьж байна. Энэчлэн олон төсөл хэрэгжих боломж гарч байна.

 

Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах гэрээрээ 2017 он хүртэл сунгаж, манай Хөрөнгийн биржийг энэ том санхүүгийн төв рүү гаргахад хамтарч ажиллах гэрээгээ хийлээ. Монголын талаас орж байгаа бүх байгууллагуудаа нэгтгээд нэг цонхоор харилцаач гэдэг саналыг тэд тавьж байна. Ерөнхий сайдын хувьд энэ саналыг ажил хэрэг болгоно гэж амлалаа.

 

Лондонгийн “ЛЛойдс” байгууллагад очлоо. Энэ бол улс орны хэмжээний байгалийн гамшиг тохиолдох, зуд турхан болоход улсаар нь бизнесийг нь батлан даадаг санхүүгийн том институц. Энэ үйлчилгээг эх орондоо авъя, хамтарч ажиллая, туршлагаас нь суралцъя гэж ярилцсан. Тухайлбал, Япон цунамигийн эрсдэлээс гарахад ийм байгууллагад даатгуулсан байдаг тулдаа богино хугацаанд хохирлоо барагдуулаад гардаг. Непал, Гаити зэрэг улс газар хөдлөлтийн дараах хүнд байдлаасаа гарч чадахгүй байгаа нь санхүүгийн ийм системгүйд байгаа юм. Иймд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг, ган, зуд зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолддог манай улсын хувьд “ЛЛойдс”-той хамтарч ажиллах шаардлага байна гэдэг нь харагдаж байна.

 

Айлчлалын туршид бизнесийн уулзалтууд олныг хийлээ. Монголоос ирсэн компаниуд маань Их Британийн компаниудтай олон төсөлд хамтрахаар боллоо гэж ярьж байгаа нь сайн хандлагыг илэрхийлж байна.

 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар  BBC, CBNC, Bloomberg, Reuters, Financial Times, New-York Times зэрэг дэлхийн мэдээллийн агентлагуудад ярилцлага өгч, Монголоо сурталчилж, бид бизнест эргэж ирлээ, Монгол улс нээлттэй боллоо. Монголд хөрөнгө оруулах, хамтарч ажиллах сайхан боломж бий боллоо гэсэн мессежийг хүргэлээ.

 

Ерөнхий сайдын гадаад айлчлалуудын үр дүн энэ оны сүүлч, ирэх жилээс гадаадын хөрөнгө оруулалтын үр дүнгээс харагдана. Энэ нь манай улс эдийн засгийн хүндрэлээс гарах гол суурь болох ёстой юм. Орос, Америк, Английн зах зээлд эерэг мэдээллээ түгээнэ гэдэг бол манай улсын хувьд ач холбогдол ихтэй үйл явц юм.

 

MN25: Гадаад улс орнуудад өгөх, өгч буй мессежийн талаар та ярилаа. Дотооддоо өгөх ямар мессеж байна? Гаднын хэвлэлүүдэд өгсөн Тавантолгойтой холбоотой асуудлаас үүдсэн шүүмжлэлүүд Монголд таныг угтах нь?

 

-Ямар шүүмжлэл байхав дээ… Гаднаас орж байгаа энэ хөрөнгө оруулалт, хүчээ зөв ашиглая. Бидний гол зорилго бол эх орноо өндөр хөгжилтэй улс орон, зөв нийгэм болоосой гэж хүсч байна. Энэ том зургаа зөв харж чадвал явцуу эрх ашиг, жижиг улстөр, хэрүүл маргаан байх ёстой байрандаа очно. Монголд гадаадад маш том дэмжлэг, хөрөнгө оруулалт, хамтрах түнш байна гэдэг нь харагдаж байна. Одоо биднээс өөрсдөөс шалтгаална. Бид тогоон дотроо, тулга тойрсон улстөртэйгээ зууралдаад байвал Монголыг хамтарсангүй гээд алдах зүйл гаднынханд байхгүй.  Харин бид дотооддоо зөрчилцөөд байвал гадаадын хөрөнгө оруулалтаар дутна. Иймд Монгол Улсаа том зургаар харж,  том эрх ашгийн төлөө явах болно. Засгийн газар шийдвэрээ гаргаад хийх ёстой ажлуудаа хийгээд явна. Энэ бол Монгол улсын төлөө эрх ашиг юм.

 

MM: Ерөнхий сайд Та дараалсан гурван долоо хоногийн турш айлчлалтай ажиллалаа. ОХУ-ын Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт, дараа нь АНУ, өнөөдөр Их Британи дахь ажлын айлчлал өндөрлөж байна. Хөрөнгө оруулагчдын харилцаа өөрчлөгдөж байгаа нь тань ажиглагдаж байна уу? Тухайлбал, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсныг энд болсон хөрөнгө оруулалтын уулзалтад оролцсон хүмүүс онцолж ярьж байна.

 

-Шууд харагдалгүй яахав. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь гадаадын хөрөнгө оруулагчидтай ярилцах виза олж авсан гэсэн үг. РиоТинтогийн удирдлагуудтай бизнес уулзалтын үеэр уулзсан. Хугацааны хувьд энэ оны хоёрдугаар улирал эхэлчихсэн ч энэ жил 300-400 ам.долларын хөрөнгө оруулж, ажлаа эхэлнэ гэдэг амлалт, үүргээ хоёр тал хийж байна. Ирэх жилээс 1,2 тэрбум долларын хөрөнгө оруулалт жил бүр хийх дүр зургаа хадгалаад явна.

 

Хоёрдугаарт уулзсан хүн болгон “Монгол улс том асуудлаа шийджээ, том төслүүдээ хөдөлгөх цаг нь иржээ” гэж байна. Монголыг сонирхож байгаа улс орон, компани аж ахуйн нэгж, хувь хүмүүс маш олон боллоо. Бидэнд боломж, хийх ажил их байна. Энэ олж авсан сайн мэдээ, үйл явцаа үргэлжлүүлээд Монголдоо хөрөнгө оруулалт татах, олон төслийн санхүүжилтийг босгож, хөрөнгө оруулагч компаниудыг Монголд оруулж ирэх нь бидний гол ажил. Бидэнд ийм боломж байна, хөрөнгө оруулагчид байна, мөнгө байна гэдэг нь энэ гурван айлчлалын үр дүнд  харагдлаа гэж хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗА (182.160.1.144)
    САЙХАНБИЛЭГ сайн ажиллаж байнаа.
    2015 оны 07 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    20 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    21 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    24 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    1 цаг 7 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    1 цаг 14 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    1 цаг 20 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    2 цаг 8 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    2 цаг 50 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    2 цаг 55 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    2 цаг 59 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    3 цаг 8 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    3 цаг 16 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    15 цаг 36 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    19 цаг 5 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    19 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    19 цаг 19 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    19 цаг 25 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    20 цаг 42 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    20 цаг 46 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК