Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Гарамгайбаатар: МАН ажилд биш, халаа сэлгээнд ач холбогдол өгсөн учраас хөөгдлөө

2015-7-06
0
ЖИРГЭХ

        УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн долдугаар сарын 3-ны өдрийн 06 тоот тогтоолыг хэлэлцсэн байна. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Газрын тосны тухай хуулийн өөрчлөлтийг дэмжсэн байна. Мөн Эрүүгийн хуулийг наадмаас хойш үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Дэгийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, тогтоолын төсөлд тусгасан заалтуудыг намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт саналд нэгджээ.

 

Дараа нь бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

Б.ГАРАМГАЙБААТАР: ШИЙДВЭРИЙГ АН САНААЧЛАХ ЭРХ БАЙГАА

 

-Гүйцэтгэх Зөвлөлийн шийдвэрийг гишүүд хэдэн хувиар хүлээж авсан бэ?

 

-Ардчилсан намын бүлэг ЗГ-ийн тогтоолын төсөлтэй танилцаж сайтар ярилцсан. Өнөөдөр ирц 27 гишүүнтэй байсан. Ингээд хоёр заалттай шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт ГЗ-ээс өгсөн зургадугаар тогтоол болоод өнөөдрийн бүлгийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан. Хоёр дахь заалт нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн гишүүдэд үүрэг болгосугай гэсэн шийдвэр гарсан.

 

-Наадмаас өмнө МАН-ын зургаан сайдыг гаргах уу?

 

-Наадмаас наана уу, цаана уу гэдэг асуудлыг тодорхой ярьсангүй.

 

-Гэрээгээ цуцлах эрх нь хэнд байдаг вэ. Танайх гаргая гэхээр МАН гарчих уу?

 

-АН өнөөдөр олонхийг бүрдүүлж байгаа. Энэ утгаараа шийдвэрийг АН-д санаачлах эрх нь байгаа. Хоёрдугаарт  энэ хамтран ажиллах тухай гэрээний баримт бичиг болохоос ямар нэгэн дагаж мөрдөх хууль дүрэм журам биш.

 

-Ерөнхий сайдыг эзгүйд яагаад ийм шийдвэр гаргав?

 

-Ерөнхий сайд тухайн үед гадаадад ажиллаж байсан нь үнэн. Ардчилсан намын дүрмийн дагуу ГЗ асуудлаа шийдэх эрхтэй. Тийм учраас чиглэлээ гаргасан.

 

-Ерөнхий сайд бүлгийн хуралд суухдаа энэ асуудлыг хэрхэн хүлээж авсан бол?

 

-Ерөнхий сайд бүлгийн хуралд оролцсон. Өөрийнхөө саналыг илэрхийлсэн. Бүлгийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Ямар нэгэн цааргалах асуудал байхгүй.

 

С.ОДОНТУЯА: МАН-ЫНХАН АЖИЛДАА БИШ ХАЛАА СЭЛГЭЭНД АЧ ХОЛБОГДОЛ ӨГСӨН

 

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор хамтарч ажилласан.  Гэвч МАН-ынхан хийх ажилдаа биш халаа, сэлгээнд ач холбогдол өгсөн. Бүх яам, газрууд доод шатаа хүртэл халж байна гэсэн гомдол ирсэн. Тийм учраас манай гишүүд энэ халаа сэлгээ цаашид үргэлжлэх юм бол тогтворгүй байдал үүснэ гэж ярьсан. 2008-2012 онд хамтарсан засаг барьж байхад Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гуай нэг ч хүн халаагүй. Бид энэ байдлаар жишээлж байсан. Гэвч их хэмжээний халаа сэлгээ буюу 600 гаруй хүн халсан байна.

 

-МАН энэ шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл яах вэ?

 

-Ардын нам мэдээж хуралдаж холбогдох байгууллагаараа ярих байх. АН, МАН-тай хамтарч ажиллах ажиллагаагаа эрчимжүүлье, баярын өмнө шийдэх асуудлуудаа шийдье гээд МАН-д хандсан. Дөрөвдэхь өдөр хариу өгсөн. Түүн дээрээ бүх зүйл заалтаараа АН-ын буруутгасан байгаа. Тэгэхээр бидний  энэ асуудал зайлшгүй асуудал болжээ. Шалтгаан нь харилцан бие, биенээ буруутгахаас өөр асуудал тэдэнд үлдээгүй юм байна гэдэг нь тодорхой харагдаж байгааа юм. Мөн МАН-ын мэдэгдэлд ажлын хэсгийн ахлагч нар АН-аас байна гэсэн асуудлыг тавьсан байна лээ. АН бол олонхийг бүрдүүлж байгаа нам гэдгийг анхаарах ёстой. АН хамтарч ажиллах санал болгосон үүнийгээ татаж авах эрх нь байгаа. Ажлын хэсэгт намуудаас харьцаагаараа орсон байгаа. Хамтын хүчээр асуудлыг шийдэх гэж оролдсон.

 

-Засгийн газарт тогтворгүй байдал үүсчихлээ. Анхнаасаа хөөх байсан юм бол яах гэж урьсан юм бэ?

 

-АН тооцож үзсэн. Өнгөрсөн хугацаанд МАН УИХ-ын чуулганы хуралдааныг тасалдуулах ажиллагааг нийт асуудлын 60 хувьд Засгийн газрын халаа сэлгээ, солих өөрчлөх асуудлыг тавьсан. Үүнээс болоод ажил явахгүй байсан учраас бид засгийн газартаа Ардын намыг хамтарч ажиллах санал тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэлэлцэж байгаа асуудалд гацаа тээг болсоор байгаа учраас ийм шийдвэрт хүрч байна. Үүнээс хойш МАН Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлыг тавихыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр бусад намууд засагт хамтарсан хэвээрээ байх учраас төвөгтэй байдал үүсэхгүй байх.

 

-Зургаан сайдыг чөлөөлснөөр төрийн албаны халаа сэлгээ зогсоно гэж үзэж байгаа юу?

 

-Аль нэг намын хүн гэхээсээ илүү төрийн албан хаагч. Энэ хүнийг ажил орох, халах нь хүний ажил, амьдралтай холбоотой учраас хүний асуудалд анхааралтай ханддаг. Энэ дээр хууль зөрчиж томилсон асуудал дээр ярина. Үнэхээр сонгон шалгаруулалтандаа тэндээ тухайн нөхцөл байдалдаа ороод ажилдаа осрон хүнийг халж солино гэсэн юм байхгүй.

 

Ш.ТҮВДЭНДОРЖ: МАН-ЫН ХӨӨЖ ТУУГААГҮЙ, ЭЗ-ИЙН ХҮНДРЭЛЭЭС ГАРАХАД НЭМЭР БОЛСОНГҮЙ

 

Ш.Түвдэндорж: МАН-ыг хөөж, туугаад байгаа юм байхгүй шүү дээ. Хамтарч ажиллаад үзлээ. Эдийн засгийн хүндрэлээс гарахад нэмэр болсонгүй. Харин өөрсдийнхөө гишүүдийг ажил төрөлтэй болгох асуудлыг хийлээ. Тэгэхээр засгийн газар дээр хамтрах бизнес байхгүй юм байна. Энэ зургаан сайдын асуудал цаашдаа яригдах байх. УИХ-ын бизнес явдгаараа явна. Үндсэн хууль, намуудын хууль, сонгуулийн хууль хүлээгдэж байгаа.

 

-Таван толгойн гэрээний төслийг дахин өргөн барих гэсэн боловч танай намын дарга хүлээж аваагүй гэж байна. Ер нь цаашдаа намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэсэн зарчмын үүднээс Ерөнхий сайдыг ч солиж магадгүй гэсэн мессэж нийгэмд гараад байна. Энэ асуудлаар бүлэг хэлэлцсэн үү?

 

 Баярын өмнө том, том хуулиудыг батлаж байна гэх шүүмжлэл байдаг. Энэ утгаараа намын дарга Таван толгойн төслийг Намрын чуулган руу шилжүүлье. Аажуу, уужуу хэлэлцье, иргэдийг баяр наадмаа тэмдэглэж байхад хулгайгаар баталлаа гэдэг шүүмжлэл ахин дахин аваад баймааргүй байна гэсэн үүднээс намар болтол хойшлуулсан. Түүнээс ямар нэгэн зөрчил үүсээд өргөн браих гэж байгаа хуулийн төслийг хүлээж авахгүй байгаа юм биш.

МАН-ын зургаан сайдыг гаргаж байгаа болохоос бусад намтай хийсэн гэрээ хэвээрээ байгаа. Тэгэхээр энэ засаг цаашдаа үйл ажиллагаагаа хэвээрээ явуулна.

 

-МАН-ын зургаан сайдын оронд аль намын төлөөлөл орох вэ. Мөн байнгын ороодын дарга нарын томилгоог шинээр хийх байх?

 

-Үлдэж байгаа намуудтай хэрхэн хамтарч ажиллахаа талаар нам болон бүлгийн дарга нарт чиглэл өгсөн. Үүний дагуу үйл ажиллагаанууд явна. УИХ-ын асуудлыг өнөөдөр бид яриагүй.

 

-Засгийн газарт их хэмжээний бонд орж ирж байгаа. Үүний захиран зарцуулалтыг АН дангаараа хийх гэж МАН-ыг засгаас гаргаж байна гэсэн шүүмжлэл явж байна?

 

Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш эдийн засгийг сайжруулах үүднээс янз бүрийн бонд гаргасан. Энэ бодуудын үр шимээр Монгол Улсад хэрэгтэй хөнгөн үйлдвэр, дэд бүтцийн чиглэлийн үйл ажиллагаанууд маш эрчимтэй явж байгаа. Бондыг үр ашиггүй зарцуулсан гэдэг яриа худал. Үүний үр дүн одоо гарч эхлэж байна. Харамсалтай нь хамтарч ажиллаж байгаа МАН үүнийг үгүйсгэх тактик барьж ажиллаж байгаад л хамаг учир байгаа юм.

 

-2012-2016 онд тавьсан энэ их гадаад өрийн хариуцлагыг АН дангаараа үүрэх үү?

 

-Бондыг үр ашигтай зүйлд зарцуулагдсан эсэхээс шалтгаалж өрийг хаах асуудал яригдана. Мэдээжийн хэрэг энд хугацаа хэрэгтэй. Энэ утгаар л бид ажиллаж байна. Түүнээс бонд гэдэг гоё нэр өгчихөөд түүний цаана үр нуугаад байгаа асуудал байхгүй. Өр байх нь байгаа. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газар, УИХ өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдээд явна.

 

-АН МАН-ыг засгаас гаргах шалтгааныг биднийг муулсан, халаа сэлгээ хийсэн гэж тайлбарлаж байна. Ер нь яг хуулийн төслүүдийг хэлэлцэхэд МАН дэмжихгүй байгаа юм бэ?

 

-МАН хэлэлцэх ёстой асуудалд саад болоогүй гэж байгаа боловч зөвхөн өөрсдийнхөө өргөн барьсан хуулийн төслүүдийг явуулахын төлөө ажиллаж байгаа. Ажлын хэсэгт бүх намын төлөөлөл байгаа. Тэр дундаа МАН, АН-ын гишүүд олон бий. Асудлыг шийдээд явах бүрэн боломж байсан боловч намын эрх ашгийн үүднээс гацаж байна. Тухайлбал Сонгуулийн тухай хууль. Хамтран ажиллах гэрээн дээр үүнийг тодорхой заасан боловч эргээд ороод ирэхдээ өөр болсон. Энэ нь наад захын жишээ. МАН өөрсдийн бага хурал, бүлгээрээ хэлэлцээд тайлбар өгөх байх. Түүний дараа баримттай зүйлүүд гарч ирэх байх.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
“Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (32)

  • Зочин (180.149.78.26)
    АН 12 ОНД ХАЛАА СЭЛГЭЭГ ЗЭРЛЭГЭЭР ХИЙЖ БИЛЭЭ. ОДОО ӨӨРСДӨӨ ЖҮЖИГЛЭЖ ГЭНЭ
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Sanal (112.72.13.47)
    Garamgai ahaa zamaasaa zasaache Hentii yavhaar tuvugtei yum gantshan tanii hiisen zam evderchee
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • ХАХХА (150.129.140.161)
    ГАРАМГАЙБААТАР ГЭЖ НЭГ КАНДАЛЕРИЯ ОДОО ЮУ ВЭ ЧОНО БОРООНООР ГЭЭЧ ҮҮ ДЭЭ
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    Нэгэнт хөөсөн юм бол хөөсөн шиг хөөгөөчээ. Наад өвгөрч өгөрсөн нам чинь хэнд ч хэрэггүй болсон түүхийн хаягдал. Одоо өвсөнд боогоод үхэр долоохгүй өөхөөр ороогоод нохой шиншлэхгүй болсон шүү
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
    • Би
      Чи удамдаа байхгүй хаягдал хог.
      2015 оны 07 сарын 07
  • Зочин (103.229.121.171)
    АН угаасаа дотроосоо өтсөн нам шүүдээ.
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Иргэн (122.201.31.30)
    АН түрүүлж нүүдэл хийж байгаа юм, МАН засгаас гарах тухай хавраас яригдаж эхэлсэн учраас хаягдаж байснаас хөөсөн нь нэрэнд цэвэр гэж шийдвэрлэжээ
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.120.148)
    Ноён Гарамгайбаатар Та Ардын намын гишүүдийг сачий нь хүрвэл Монгол улсаас хөөчих санаа агуулж явдаг юмаа даа Зай ч бий лай ч бий сэгсгэр мам минь
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    Bondiin mongonoos heden arvan terbumiig husaj chanargui zam nertei shoroo ovoolson ene MONROUDiin zartai hulgaich yu hutsaad bgaan be chi odoo hen be chi bol AN-aar halhavch hiisen toriin ner barisan adgiin hulgaich shuu de chi uuniig l ATG shalgah barih hun bgaan da
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • yvsan n deeree (103.9.88.56)
    MAN ene zavharsan zasagt bgaad hereggui ee. Todiigoos odiig hursen todii dainii ih nootstei ene tom huchin shinechlelee hiisen shig hiigeed sorog huchin shig huchin bgaad ireh songuuliaar ard tumneesee sain dungee avah heregtei dee..
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • irgenii vg (103.9.88.56)
    AN-iinhan mega gegdeh tosluudeer luivar bulhaigaa hiih gej uheldej bga, ter zamd n MAN-iinhan teeg bolood, shudarga baihiig shaardaad bga uchraas MAN-tai hamtrahaa bolihoos oor zamgui bolood bga yum. Tegeheer MAN-iinhan ter zasgaas n garsandaa garaad sorog huchniihee huviar temtslee urgeljluuleh n zuv shuu
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • tiim bizdee (103.9.88.56)
    MAN bol mongolin ulstoriin hamgiin tulhtai huchin, 20 gariuhan nastai AN-iin nuhduud ulstoriin tolovshloos ymar hol baigaagaa ingeed l haruulj bgam daa. 2016 ond tegeed ali ali n dungee avah bizdee, MAN-iin tuhaid gargaj tavij bga asuudluudaa urgeljluulen tavij, niitleg erh ashgiin tald shiiduulehed anhaarah n zov oo
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • heleh vg (103.9.88.56)
    MAN ene zavharsan zasagt bgaad hereggui ee. Todiigoos odiig hursen todii dainii ih nootstei ene tom huchin shinechlelee hiisen shig hiigeed sorog huchin shig huchin bgaad ireh songuuliaar ard tumneesee sain dungee avah heregtei dee..
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • oilgomjtoi bn da (103.9.88.56)
    AN-iinhan MAN-gui uldchiheed nuguu Tavantolgoi zereg tom tom tosluudee gadnihand naimaaltsaj huvia borluulj dovoo sharluulah n dee
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (180.149.78.21)
    танай ардчилагчид 12 онд халааг зэрлэгээр хийж жирийн боловсон хүчнийг архичин дээрэмчин хулгайчдаар төрийн албыг дүүргэсний гор нь гарч улс орон сүйрч байгааг харж байна.
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Гарамгай одоо бүлт2 бааж л байг. Дараа жилийн өдийд харин дулаан хувцасаа бэлтгэх болох бх даа.
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • zochin (112.72.13.15)
    bitgii hutsaache arschilsan namiihan hichneen hvniig alilgvi bolgosnoo yah gej baigaa ym
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • зочин (203.91.119.100)
    АН өөрсдөө хэдэн төрийн албан хаагчийг ажилгүй болгож ажлаас нь халсан бол?
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.122.253)
    Odontuyagiin nuhur man namiih sh te uuruu idej uuhad oroitloo odontuya
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.122.253)
    Ene nam negel bish ee
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.122.253)
    Unendee garamgaibaatar. Odontuya 2 said bolno.
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.121.171)
    AN ugaasaa novshnuudaar duursen nam
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (185.64.197.140)
    Ene ih hural anh baigulagdahdaa Mongol ardiin namd bulegiin erhiig ni uguhgui baij hedhen huntei baiguulagdaj bugd uursdeduu danhar deel ugch ehlesen ter tsagt mongold tur gej baihgui bolson .Tur gej yu gedgiig medehgui zubhunnuursdeduu ashigtai huuliig buunduh gazar gej boddog ums turiig ezegneheer mongoliin ard tumen uhaantai um chin yaj iiged edniig turuus zaliiluah arga olnoo
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    АН хаан Та хэдэн мянгаар нь Төрийн албан хаагч нарыг халаж байсныг чинь мэднэ. Өнөөдөр АН чадваргүй сонгуулиар цүнк барьж хоол захиалахаас өөрийг хийгээгүй хүмүүсийг хууль зөрчин томилж дараа нь хагас заримыг нь сонгон шалгаруулалтанд оруулсан нэр зүүсэн ч ажиллах чадваргүй нь халагдсан.Та нар Засгаа барьж чадах у. Ядаж 39 суудалтай бол.МАН-г өмөөрөхгүй.Энэ заваанаас чинь иргэд бидний амьдрал өөдлөх бүү хэл хэвийн байж чадахгүй нь.Гэрээ нурааж тооноо хөрөөдсөн адгийн хүмүүс та нар.Тэр дотор Засаг барьсан АН-н гутаагуурууд.
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
    • Иргэн
      Яг үнэн шүү сонгуулийн дараа хэдэн зуугаар нь халсан. Заргалдсан хүмүүс нь шүүх дээр очоод ямар ч хүчгүй авилгадуулсан шүүгчдийн аманд унаад өнгөрсөн дөө
      2015 оны 07 сарын 06
  • zochin (185.64.197.140)
    Ene Garamgai gejzamin bizneschin tur barilaa yu ain
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (185.64.197.140)
    . Suuld AN - iig ezlegsed mingoliig min taltsuulj haragaruulj guitseeh sanaatai uy ,ta nar Mongol ulsiin turiig biz esiin tur bolgoson,tiim ees 2016 onoos suragui bnoo
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • naraa (43.242.240.2)
    Mongold onoodor xagaral taltsal bisn eb negdel xeregtei bna, iim surjin ug uariagaar neg ix xol uabaxgui, unexeer Mongoliin ard tumniig e.lelden negtgej udirdaj cnadax tiim uxaalag uls torcniig ard tumen xusen xuleej bna, ednii xoorondiin iim taltsal xubaagdal ard tumend l gai bolno doo, eb negdeliin toloo eblelden negdexiin toloo duugardag, tuuniig manlailj udirdaj cnaddag uls torcn , nam uls orond masn ix xeregtei bna
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • зочин (202.70.36.86)
    үнэн хүнд гарууд ккк. УИХ-ын бизнес явдгаараа явна... гэнэ үү түвдэн гишүүн
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • гоё (202.70.36.86)
    эрхэмбаяр жагсаалтанд орно тэгээд гишүүн болно сайхан сонгуулийн хууль
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • зочин (202.70.36.86)
    хугацаа бага байна гялалзахгүй бол юу ч үгүй хоцорно шүү гарамгай. нэгэнт 16 онд концерт дуус ч байгаагаас хойш
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.194.113.150)
    Tugjeluudiig xuuj gargasan ni zuv. Songogchid xaraad medej l bga shuu de
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • ard tumen (124.158.93.67)
    etssiin etsest ard tumen hohirno gedgiig er n tootsoj bna uu.an turd garahaar dandaa uimeen samuun heruul temtsel buzar humuus shuu.gaigui negiigee shuud alna.zorigiig uursduu l ustgasan.eedee sejgiin nam shuu
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • ichij uheesei (124.158.93.67)
    jiriin irged yarij bna.an itgel ugughuur tenegteed yavah yumaa.erhembayar darvaa odoo haana ner devshih bol.garaad yu ch hiihgui uruulaa unjuulsaar bgaad duusna.arhangaid lav ner devshih erhgui hulgaich
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • icheesei (124.158.93.67)
    garamgaibaatariig sangiin saidaar, odontuyag shadar saidaar ajilluulaad uzvel yasan.ene 2 said bolood neg nuh halahgui ediin zasgiin haymralaas hurdan garna,halgaa selgee ali ch namd bgaa.ard tumniig teneg gej boddog humuus yu ch hiisen yum baihgui .tenegleed bhaar ajlaa hiideg ch boloosoi.dampuurahaar uursduu zugtaah munguu hiih gej uheldeed bgaa ch yum shig
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 26 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    2 цаг 6 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    2 цаг 11 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    2 цаг 21 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    2 цаг 31 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    2 цаг 58 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    3 цаг 25 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    4 цаг 3 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    4 цаг 19 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    4 цаг 44 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    4 цаг 48 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    5 цаг 29 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    5 цаг 36 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    7 цаг 6 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    7 цаг 11 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    7 цаг 18 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    7 цаг 59 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    8 цаг 21 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    8 цаг 29 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    8 цаг 39 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК