Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд: ЗГ-аас гаргах үгүйг ЕС өөрөө л шийднэ

2015-7-06
0
ЖИРГЭХ

        УИХ дахь МАН-ын бүлэг болон МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж хамтарсан Засгийн газраас гарах нь зөв гэсэн шийдвэрт хүрчээ. Энэ талаар тус намын дарга дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт, намын Ерөнхий нарын бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийлээ.

 

Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд “Сүүлийн 14 хоногийн турш АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газраас МАН-ыг гаргах талаар ярих болсон. 2014 оны 11 дүгээр сард АН-аас шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ыг Засгийн газарт хамтарч ажиллахыг албан ёсоор урьсан. МАН ч уг саналыг хүлээн авсан. Үүнээс хойш хагас жил шахам хамтарч ажиллалаа. Харамсалтай нь богинохон хугацааны дараа АН-ын Гүйц түүний дээд байгууллага Засгийн газраас МАН-ыг гаргах нь зүйтэй гэдэг  чиглэлийг өгөөд байна. Бид ийм богино хугацаанд Засгийн газраас гаргана гэж бодож байгаагүй. Улс орны эдийн засгийг сайжруулж, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар дорвитой ажлуудыг хамтран хийж, бодитой үр дүнд хүргэж ажиллана гэж бодож байсан. АН-ын Гүйцэтгэх зөвлөл намынхаа даргыг Говь-Алтай, Завханд ажиллаж, намаасаа сонгогдсон Ерөнхий сайдыг гадаадад томилолтоор айлчилж байхад гэрээг дүгнэж, шийдвэр гаргасан. Гэрээний дүгнэлт дээр манай нам АН-аас өөр байр суурьтай байгаа. Зөвхөн томилгоо хийлээ, төрийн ажлыг гацааж байна гэдэг зүйлийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл ярьж байгаа. Бид Засгийн газар хамтарч байгуулсан гэрээнд тусгагдсан асуудлуудыг зүйл заалт тус бүрээр нь хэлэлцэн ярилцаж, ажлыг яаж эрчимжүүлэх вэ гэдэг талаар байнга ярьж байлаа. Улс орны эдийн засгийг хямралт байдлаас гаргах төлөвлөгөөг боловсруулахад бид 50 асуудлыг дэвшүүлэн тавьж, МАН санаачлан батлуулж, хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллах ёстой гэж үзэж байгаа. Мөн 2017, 2018 онд Монгол Улсад ирэх өрийн их дарамтаас гарахын тулд өнөөдөр бид ямар бэлтгэлийг хийх ёстой вэ гэдгийг хоёр талаас ярилцаж байгаа.  Тавантолгой”-н төслийг урагшлуулан хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Харамсалтай нь энэ бүх ажил бидний санасан, бодсон хэмжээнд урагшилж чадахгүй байгаа. Гэхдээ  урагшлаагүй энэ бүх  байдал АН, түүний УИХ, Засгийн газрын гишүүдтэй салшгүй холбоотой юм. Учир нь энэ асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх ажлын хэсгүүдийг АН-аас томилдог. Жишээлбэл, Тавантолгой”-н орд газрыг урагш нь ахиулах асуудал дээр манай намын бүлэг УИХ-аар хэлэлцүүлэн түргэн шуурхай явуулах ёстой гэсэн байр суурьтай байсан. Бүтэн 3 сарын турш энэ хуулийн төсөл УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зөрчилтэй байдлаас болоод хэлэлцэгдэхгүй байж байгаад хаврын чуулган хаагдахын өмнө Засгийн газар төслөө татаж авлаа. “Оюутолгой”-н гэрээний талаар Ерөнхий сайдаас асууж тодруулах зүйл бидэнд байсан. Харамсалтай нь асуух боломж, бололцоо олдсонгүй. Ерөнхий сайд гадаадад томилолтоор яваад байсан. Үндсэн хууль, Сонгуулийн хууль, болон Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх тал дээр бид санал нэг байсан. Энэ хуулиудын ажлын хэсгийг АН-ын бүлгийн гишүүд ахалж ажилласан. Ингээд эдгээр хуулийн төслүүдийг хойшлуулах шалтаг, шалдтгаан хайдаг байсан. Тухайлбал, АН-ын бүлэг 7 сарын 01 гэхэд Сонгуулийн хуулийг батална гэж байсан ч өнөөдрийг хүртэл өргөн бариагүй байна. Бид Хаврын чуулганаар хэлэлцсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн нэг л заалтыг эсэргүүцсэн. Энэ нь Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг төрийн өндөр албан тушаалтан өмнө нь нуун дарагдуулсан эд хөрөнгөө ил гаргахтай холбогдпосн заалт байсан. Үүнээс бусалд зүйл заалт болон улс оронд шаардлагатай байгаа хуулиудыг батлахын төлөө ажилласан. Гэхдээ үг дуугүй бүгдийг нь батлахгүй. Алдаатай зүйлсийг нь засах хэрэгтэй гэсэн байр суурьтай байса.. Хамтарсан гэдгээрээ ам үдүүлсэн мэт суух нь буруу” гэлээ.

 

Мөн тэрбээр “Орон нутгийн түвшинд ч хамтран ажиллах талаар тохирсон зүйлс байсан. Харамсалтай нь энэ нь өнөөг хүртэл хэрэгжээгүй. Энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд Говьсүмбэр аймагт болсон ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд ялсан хүмүүс бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх, мандатаа өнөөг хүртэл аваагүй байна. Ийм учраас энэ Засгийн газрын ажилласан хугацаанд хийж, хэрэгжүүлж чадаагүй бүх зүйл МАН-аас болсон гэж дүгнэх нь буруу. МАН төрийн албан хаагчдын хоморголон халж байна гэсэн мэдээлэл түгээсэн. Бид төрийн албан хаагчыг ажлаас чөлөөлөх, авах асуудлыг Төрийн албаны хуульд үндэслэн хийж байгаа. Тухайлбал, МАН 500-600 хүн халсан гэж байна. АН-ын сайдын ажиллаж байгаа яамны ч албан хаагчид халагдаж байгаа. Нийт халагдсан хүмүүсийн 30 хувийг АН-ын фракциудын дотоод зөрчлөөс болж халагдсан. Өмнөх Засгийн газрын үед төрийн албан хаагчдын томилгоо Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна гэсэн үнэлгээ ч гарч байсан. Энэ ор үндэстэй байсан. Бүхэл бүтэн системээрээ үүрэг гүйцэтгэгч томилогдсон байсан. Үүнийг төрийн албаны хуульд заасны дагуу л засаж, залруулах ажил хийсэн. 2012-2014 онд 147-180 мянган төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн. Энэ 30 гаруй мянган төрийн албан хаагчид төдийлөн бэлтгэгдээгүй, дадлага туршлага муутай хүмүүс байсан. Ажлын хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Өнөөдөр мэргэшээгүй хүмүүсйг төрийн албанд томилсноороо Монгол төрийн нүүр цариа, яам, тусгай газруудын ажиллах чадавхи муудаж байсан. Үүн дээр бид хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа” гэв.

 

Монгол улс олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар ажиллаж байхдаа нэг ч удаа ялагдаж үзээгүй. Гэтэл өмнөх засгийн газрын үед арбитрын шүүхэд ялагдах нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Энэ нь чадвар муутай хүмүүсийг төрийн албанд ажиллуулан, олон улсын хэмжээнд асуудлаа хамгаалуулахаар явуулснаас үүдэлтэй. Оон улсын арбитрын шүүхэд ялагдах нөхцөл үүссэн, анх удаа. Энэ нь чадвар муутай хүмүүсийг төрийн албанд авч ажиллуулж, олон улсын хэмжээнд асуудлаа хамгаалуулахаар явуулснаас болж, Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсад ялагдаж байсан. Өнөөгийн байдлаар МАН-аас томилогдож ажиллаж байгаа сайд нарын нэр дээр шүүхийн шийдвэрээр төрийн албаны хууль зөрчиж ажлаас халагдсан гэдэг нэг ч шийдвэр гараагүй. Өмнө гарсан алдаа завхралыг залруулахын тулд ажиллаж байсан. Олон түмэн ойлгож байгаа байх. Сүүлийн үед АН-ын Гүйцэтгэх зөвлөл Үндсэн хуулиар Ерөнхий сайдад олгосон эрх, Засгийн газар кабиентаараа ажиллах, ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдаа өөрөө санал болгож оруулж ирэх, ЗГ-аа бүрдүүлэх эрхэнд халдаж хууль бус санал санаачлага шийдвэр  гаргаж байгаа. АН-ын удирдах зөвлөлийн гаргаж байгаа шийдвэр нь мөн цаг хугацааны хувьд оновчтой биш. Монголын ард түмэн Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж, тэр сэтгэлээрээ нэгэн жилийн турш ажил амьдралаа зохицуулж, ирсэн. Ган гачигтай, эдийн засаг хүнд, иргэдийн аж амьдрал орон нутагт доройтож байгаа цаг үед ЗГ-т ажиллаж байгаа сайд нарыг гаргах тухай ярьсан.МАН-ын УЗ, намын бүлэг хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу МАН-д урилга илгээж, сайд нарыг нэр двэшүүлж ажилуулсан. МАН-аас томилогдож ажиллаж байгаа сайд нарын асуудлыг Ерөнхий сайд өөрөө оруулж ирж хэлэлцүүлэх ёстой. Хамтарч ажиллаж байгаа гэрээг зөвхөн нэг талаас биш бодитой байдлаас нь дүгнээд МАН гэрээг цуцлахад бэлэн байна гэдгээ өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ гэсэн юм.

 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Ерөнхий  сайдтай уулзсан уу. Ямар шийдэлд хүрсэн бэ?

 

-Бүлэг өдөр завсарлаад Ерөнхий сайдтай уулзсан. Манай намын бүлэг гарах гэж байгаа шийдвэрийнхээ тухай Ерөнхий сайдад танилцуулсан. Нэг бус удаа танай намын Гүйцэтгэх зөвлөл ийм шийдвэр гаргалаа. Гурван долоо хоногийн турш яригдлаа. Бид ийм шийдвэр гаргах гэж байна гэдгээ Ерөнхий сайдад дуулгасан.

 

-Ерөнхий сайд юу гэсэн бэ?

 

-Ерөнхий сайдаас нэг их олон зүйл асуугаагүй. Манай нам гарах гэж байгаа шийдвэрийнхээ талаар л ярьсан. МАН зургаан сайдын суудалтай зууралдаад суугаад байх зүйл байхгүй. Хамтарч ажиллаад үр дүнд хүрье гэсэн бодол байсан. Нэгэнт нөхцөл байдал ийм болж байна. Та бүхэн гарах нь зүйтэй гэдэг улс төрийнхөө шийдвэрийг гаргаж байгаа тохиолдолд энэ шийдвэрийн дагуу намынхаа шийдвэрийг гаргана гэсэн.

 

-Ерөнхий сайд явуулахгүй гэвэл яах вэ?

-Ерөнхий сайд үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийн асуудал. Ерөнхий сайд өөрөө л шийднэ. Манай нам Засгийн газарт зууралдаад байгаа юм байхгүй.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (150.129.140.18)
    Гарч чадахгуй дээ сандал
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.11.14)
    Гарсан нь зөв Та нарын Улс орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө,хууль завхруулахгүй байхын эсрэг хэлж ярьж зөвлөж байгаа үгийг авахгүй Дөргүй бух шиг,Илжигний чихэнд Алт хийсэн ч сэгсэрнэ,ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг зөрүүдлээд муйхарлаад зүтгээд байгаа улстай хамтарч ажиллаж яах юм.Хүчтэй сөрөг хүчнийхээ үүргийг сайн гүйцэтгээрэй.Одоо эд нар чинь дураарай дургих гэж үзнэ шүү Болж бүтэхгүй зүйлийг нь ард түмэндээ сайн хэлж ойлгуулаарай болохгүй бол УИХ-ыг тараасан ч яахав.Ард түмэн дэмжинэ шүү.
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • ЭКС КОММУНИСТ (202.126.89.199)
    ГАРВАЛ ЭРХ МЭДЭЛ,МӨНГӨ ХӨРӨНГӨГҮЙ БОЛНО Ш ДЭЭ.АН МАШ ЗӨВ ТОГЛОЛТ ХИИЧЭХЛЭЭ.ТАНАЙ НАМЫН УЗ-ЫН ТОЛГОЙД БАЙДАГ ХЭДЭН НӨХДӨӨСӨӨ САЛАХГҮЙ БОЛ МАНЬ МЭТ НЬ НЭГ ИХ ӨРӨВДӨЖ ДЭМЖИХ НЬ ЮУ Л БОЛДОО.
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • unen (45.49.214.15)
    doliichixood gazar zaraad l .. oor uy xiij chaddag yum,.ger gertee xari,, ta nariig ger ruugee xarilaa gexed xumuus bayrlana uu gexees erdoosoo xaramsaxgui,, ene neg xeden suuj uynuudiig xaraarai, ulaan alban tushaaliin moroodoltonguud,
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.120.203)
    Хачин үл ойлгогдох гэрээг МАНАН хиийж байгааг ойлгоно уу
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.141.120)
    buldruugaa nuugaad garah n
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • зочин (202.126.91.89)
    энхболд өөрийнхөө гарын шавь нартайгаа байгаа нь нэг л ёозгүй харагдаж байна шүү.
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • ТТ (112.72.13.96)
    ГАН БОЛЖ БАЙХАД ХҮҮРНҮҮД
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Zochin (122.201.24.66)
    Argagui l tom nam turshlagatai nam gesendee yrij helj baigaa zuil, undeslel zereg ni argagui l nuhatstai surhii um daa Garamgaibaatar Odontuya metiin jujgiin duruud neeh utgagui jijig zuil yriad ystoi onigoo boloh um daa AN
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
    • Зочин
      harin tiim ajilaas hun halsan ch geh shig garamgai odontuya 2
      2015 оны 07 сарын 06
  • Зочин (112.72.13.96)
    Маш ашигтай санал өгч. Сар болгон дараалан 1 сайд халаад явах хэрэгтэй ш дээ. Ажил хийж чадахгүй нь харагдана. 2016 гарахад өөрсдөө гарах биз.
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    5 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    13 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    19 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    1 цаг 7 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    1 цаг 48 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 51 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    1 цаг 53 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    1 цаг 57 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    2 цаг 6 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    2 цаг 14 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    14 цаг 34 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    18 цаг 4 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    18 цаг 13 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    18 цаг 18 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    18 цаг 23 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    19 цаг 41 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    19 цаг 45 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    21 цаг 1 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    21 цаг 19 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    21 цаг 27 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК