Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Хүчээр кнопдож Эрүүгийн хуулийг оруулах гэж байна

2015-7-07
0
ЖИРГЭХ

        Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлгийг  хийж, дэмжсэнээр  хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байгаа. Гэвч уг шинэчилсэн гэх тодотголтой  Эрүүгийн хууль зарим шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Иргэдийн зүгээс ч, мэргэжлийн хүмүүсийн зүгээс ч зарим зүйл заалтыг нь эсэргүүцсэн байдалтай байна. Тиймээс хуулийн төслийн ажлын хэсэгт байгаа ч зөрчилтэй заалтуудыг олон нийтэд дэлгэж, шүүмжлэлтэй байр суурьнаас хандаж буй УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгээс уг хуулийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Та Байнгын хорооноос гарлаа гэсэн мэдэгдэл хийлээ. Энэ ямар учиртай юм бэ?


-Хуульч мэргэжилтэй хүний хувьд, нөгөөтэйгүүр хууль зүйн салбарын шинэчлэлд өөрийн хувь нэмрээ оруулах юмсан гэдэг үүднээс Хууль зүйн байнгын хороог сонгосон. Гэвч энэ шинэчлэл анхнаасаа мэргэжлийн хуульчдыг сонсохгүй, тэднийг дандаа буруутгаж, тэдний үгийг үг гэж боддоггүй, нэг хэсэг хүмүүсийн лоббигоор явж ирсэн. Үүний уршгаар шүүх, хууль цагдаагийн байгууллага бүгд бужигнасан. Алдаатай буруу байна гэдэг нь олон түмэнд харагдсан. Угтаа олон нийт эрхзүйн шинэчлэлт хийгээсэй, Монгол Улс шоронжсон улс байхаа болиосой, хатуу хуулийн тогтолцооноос салах юмсан гэж хүссэн.


Гэтэл  энийг шийдэхийн тулд 2002 онд Өршөөлийн хуулийг өргөн барьсан. Эрүүгийн хуулийн ял шийтгэлийн бодлогыг хөнгөрүүлсэн хуулийн заалтуудыг өргөн барьсан. Гэтэл заавал гэмт хэргийн хууль буюу Эрүүгийн хуулийг батал, үүнийг баталж байж л бүх зүйл гоё болж, Өршөөлийн хууль гарна гэсэн. Ингээд нэгэнт өргөн баригдаагүй хуулийг эсэргүүцээд ч яахав гээд тодорхой хугацаанд хүлээсэн. Харамсалтай нь гурван жил хүлээлээ. Өршөөлийн хуулийг өнөөдөр ард түмэн үнэхээр хүсч байна.  


Улмаар гол хууль нь орж ирэхийг хүлээж, ирэнгүүт нь ажлын хэсэг байгуулсан. Миний бие “Шударга ёс” эвслээ төлөөлөөд ажлын хэсэгт орсон.  Тодорхой саналуудыг бичгээр болон амаар хэлдэг байсан. Гэвч миний саналуудаас ихэнх нь ороогүй. Санал хураалтуудаас “наана чинь болохгүй байна, буруу юм битгий хий” гэж хэлээд гарсан. Гэтэл ажлын хэсгийн бүх гишүүд дэмжсэн гээд, миний нэрийг бусад дэмжээгүй гишүүдийн нэртэй  хамтатган чуулганд оруулсан. Чуулганд орж ирээд М.Энхболд Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлгийг ахалж явуулсан. Энэ үед найман санал дээр саналаа хэлсэн. Эл хэлэлцүүлэг ард түмэнд ч таалагдсан. Ажлын хэсгийн гишүүдийн байр суурь ч ойлгомжтой болсон. Гэвч энэ үеэр МАН завсарлага авсан. Ийм байдалтай байх үед энэ хуулийг гацааж, буруутгаж, Н.Энхбаярыг өршөөсөн ухааны  зүйл ярьж эхэлсэн. Энэ гацаалтад 8000 хүний эрх ашиг хөндөгдөж, барьцуулсан байдалтай байсан. Дараа нь нэгдсэн чуулган дээр М.Энхболдын үед МАН завсарлага авчихаад тав хоног дуусаад чуулган дээр орж ирсэн. Чуулган дээр би үг хэлэх гэтэл хэлүүлээгүй.  Яагаад үг хэлж болохгүйг асуухаар чи ажлын хэсгийн гишүүн, үг хэлж болохгүй гэсэн байдлаар дарамталсан.


Ингэж  УИХ-ын гишүүний үг хэлэх, хэлэлцүүлэгт орох эрхийг боогдуулж байж хүчээр кнопдуулж Зөрчлийн хуулийг оруулж ирсэн. Одоо хүчээр кнопдож Эрүүгийн хуулийг оруулах гэж байна.


-Эрүүгийн хуулинд шүүмжлэхүйц олон асуудлууд байгаа юм уу. Яагаад энэ чигээр нь баталж болохгүй гэж?


-Ерөнхийдөө аливаа зүйл сайнтай, муутай. 2002 оны хууль ард түмэнд шоронжсон буюу  маш харгис хууль болсон. Ялангуай хор уршгийг нь тооцолгүй ял өгдөг байдал нь олон нийтийн шүүмжлэлийг аваад байсан.


Тухайлбал, 7 сая төгрөг залилсан гээд 60 гарчихсан эмгэн, өвгөн хоёрт 11 жилийн ялыг оноож, гэр бүлээр нь ялласан.  Энэ болгон ард түмний дургүйцлийг хүргэж байсан. Үүнийг өөрчлөх ёстой. Гэтэл “чоно борооноор” гэдэг шиг маш олон ойлгомжгүй заалтууд орж ирсэн.


Нэгдүгээрт, гэмт хэргийн захиалагч гэдэг ойлголтыг /тухайн хор уршгаас үл хамааран бусдад хохирол учруулахыг захиалж байгаа гэсэн үг/ хатгагч гэдэг нэр томьёогоор орлуулсан. Хатгагч гэдэг бол хамтдаа гэмт хэрэг үйлдэхээр явж байхдаа бусдыгаа турхирч, гэмт хэрэг хий гэж шаардахыг хэлдэг.  Гэтэл захиалагч гэж урьдчилсан байдлаар санал гаргагчийг хэлдэг.  Гэвч энэ хуулинд хатгагч, захиалагч хоёрыг яг ижилхэн гэж үзсэн.


Өөрөөр хэлбэл, тодорхой улс төрч С.Зориг агсныг хөнөөгөөдөх гэж захиалсан байж болно.


Иймэрхүү зохион байгуулалттай хэрэг дээр урьдчилсан захиалга их явагддаг. Гэтэл үүнийг бүхлээр нь авч хаяж хатгагч гэдэг нэр томьёогоор орлуулсан.


-Ял наймаалцах заалтыг оруулж ирсэн.  Монгол Улсад өнөөдөр ял наймаалцах нөхцөл бүрдсэн үү?


Анх удаагаа гэмт хэрэг хийсэн хүмүүс айдастай байдаг. Айдастай байгаа хүмүүс хуулийн байгууллагатай хамтран ажиллахаас үл хамааран ялын наймаалцал хийж чадах уу.  Тодруулбал, хэргээ хүлээлгүй хуулийн байгууллагад нотлохын бол 10 жил, нотлохоос өмнө хэргээ хүлээвэл 5 жил гэсэн ойлголтыг оруулж ирж байна.


Энэ Эрүүгийн хуулинд 18-аас доош насны аливаа хүнтэй тухайн хүнийг зөвшөөрсөн, үл зөвшөөрсөнөөс хамаарч бэлгийн харьцаанд орж болохгүй гэж заасан байх ёстой. Гэтэл тийм зүйл ч заагаагүй.


-Ял шийтгэлийн бодлого дээр шинэ зүйл их бий гэж яригдаад байгаа?


-Гэрийн хориог тодорхой маршрутаар хязгаарлах гэж байгаа. Гэтэл энэ нь мөнгөтэй хүнд боломжтой. Мөнгөтэй хүн ялаас чөлөөлөгдөж, мөнгөгүй хүн шорондоо хэдэн жилээр ч хамаагүй суух болчих гээд байгаа юм.


Мөн цаазаар авах ял байхгүй болчихсон гэх мэтчилэн.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (150.129.140.209)
    UTASNAAS ORJ UNSHIHAD URAMT YUM
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Маш зөв ярьсан байна
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.123.197)
    Urshuuliin huuliig gargaach ee. Ard tumen harj huleej bna
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    7 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    15 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    21 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    1 цаг 9 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    1 цаг 50 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    1 цаг 55 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    1 цаг 59 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    2 цаг 8 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    2 цаг 16 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    14 цаг 36 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    18 цаг 5 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    18 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    18 цаг 19 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    18 цаг 25 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    19 цаг 43 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    19 цаг 47 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    21 цаг 3 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    21 цаг 21 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    21 цаг 29 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК