Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг: Зургаан сайдыг огцруулах асуудлыг УИХ-д оруулахгүй

2015-7-07
0
ЖИРГЭХ

       Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая намын удирдлагуудтай уулзаж сүүлийн үед үүсээд буй Засгийн газрын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

 

Уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ыг төлөөлж Н.Батцэрэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан нар оролцсон юм.

 

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сүүлийн хэд хоногт үүссэн асуудлыг удаан ажиглалаа. Уг асуудал сайн зүйлд хүрэхгүй учраас үндсэн таван чиглэлээр өөрийн байр суурийг илэрхийлье гэсэн юм" гэв.

 

   1. МАН-ыг Засгийн газраас гаргах нь хууль зөрчсөн асуудал. Учир нь Үндсэн хуульд байсан “Нам бол нийгмийг удирдан чиглүүлэгч” гэсэн заалтыг 1990 онд авсан. Тэгэхээр аль нэг намын хүсэлтээр Засгийн газрыг халж, солих асуудал байж болохгүй. Тэгээд ч Засгийн газрын гишүүдийг халах асуудлыг 10 хүн сууж байгаад шийдчихгүй.

 

  2. Хариуцлагатай байх ёстой. Анх хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа дахин ийм тогтворгүй байдал үүсгэхгүй гэж амласан. Би саяхан намын дарга нартай уулзаж  тогтвортой байдлын тухай ярьсан. Тэгээд ч хариуцлагатай баймаар байгаа бол сайд нарыг огцруулах биш харин УИХ-аар Улс төрийн намын тухай, Төрийн албаны тухай хуулийн төслүүдийг батал.

 

   3. Алдаа гээд орхисон муу зүйлээ дахиж давтах хэрэггүй.  Ард түмэн хүүхдүүд биш учраас та нарын юу хийж, ямар шийдвэр гаргахыг харж байгаа.

 

   4. Одоо ажлаа бодьё. Энэ Засгийн газрыг буулгалаа гэхэд үүнээс илүү Засгийн газар гарч ирэхгүй. Ерөнхий сайд нь гадаадад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх уулзалт хийгээд ирж байхад эзгүйд нь хулгайгаар ч юм шиг ийм үйлдэл хийснийг сайшаахгүй байна. Төр нэг  эзэнтэй байх ёстой. Ард түмний дундаас сонгогдсон нэг хүнтэй. Тийм учраас та нар миний хэлсэн үгийг зүгээр нэг өнгөрөөх биш чиглэл болгох ёстой. Тэгээд одоо өрнөж байгаа энэ үйл явц Засгийн газрыг огцруулахад л хүргэнэ.

 

   5. Ерөнхий сайд санаачлагыг гартаа авах ёстой. Сайд нарынхаа асуудлыг Ерөнхий сайд л шийдэх ёстой. Тэрнээс намаас гарсан шийдвэр юм чинь би яах вэ дээ гэсэн байдаар хандаж болохгүй.  Энэ бүх тодорхойгүй байдал чинь ард түмний нуруун дээр ачаа болж ирнэ.

 

Ийнхүү Ерөнхийлөгч Засгийн газрын зургаан сайдыг огцруулах талаар яригдаж байгаа ч энэ бол Засгийн газрыг огцруулахад л хүргэнэ гэдгийг дахин сануулсан юм.

 

Үүний дараа намын дарга нар байр сууриа илэрхийлэв.

 

Тодруулбал,

МАН дарга М.Энхболд:  Засгийн газарт хамтрахдаа байгуулсан гэрээний дүгнэлтийг АН хэтэрхий өөрийнхөө талд гаргасан байсан. Тийм учраас юуны түрүүнд энэ гэрээний биелэлтийг зөв дүгнүүлэх хүсэлтэй байна. Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар манай бүлгийн хуралд орж ирэн долоон цаг гаран ярьж байж Засагт хамтрахаар болоод манай зургаан сайдыг авсан. Гэтэл одоо зургаан сайдыг маань яах нь тодорхойгүй хаяхчих гээд байна. Тийм учраас Ерөнхий сайд манай сайд нарын асуудлыг өөрөө УИХ дээр оруулж ирэхийг хүсч байна.

 

АН-ын дарга З.Энхболд: Хамтарсан гэрээг дүгнэх асуудлыг бол дахиж хийж болно. Манай нам Засгийн газрыг огцруулахгүй гэдэг Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Харин сайд нарыг солих асуудал бол хууль зөрчихгүй. Тэгээд ч МАН өнгөрсөн оны 12 дугаар сард хамтарч ажиллаж эхлэхдээ ямар ч сонгууль хийхгүй гэж байсан хэдий ч зөвхөн сонгуулийн л ажил хийж байна.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Эхний ээлжинд парламентад суудалтай бүх намууд учраа олох хэрэгтэй. Үүний дараа би эрх үүргийнхээ хүрээнд ажлаа хийнэ. Зургаан сайдыг огцруулах асуудлыг би УИХ-д оруулахгүй.

 

МҮАН-ын дарга М.Энхсайхан: Энд төр, нам хоёрын аль нь дээр вэ гэдэг асуудал үүсээд байна. Зөвхөн АН-ын шийдвэрээр Засгийн газрын асуудлыг ярих нь буруу гэж бодож байна.

 

ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл: Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед эхлээд улс төрийн тогтвортой байдлыг бий болгох ёстой. Тиймээс улс төрийн намуудын санал хүсэлтээр Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж болохгүй гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа.

 

Ийнхүү намуудын дарга нар байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхийлөгч "Нэг нам нь ярилцаад Засгийн газрын гишүүдийг огцруулна гээд тэрийг нь нөгөө нам нь хүлээж аваад тэгье гэдэг зүйл байж болохгүй. Үнэхээр болохгүй сайд нар байгаа бол Ерөнхий сайд хариуцлага ярих ёстой" гэв. Мөн сонгуулийн ажлыг сонгуулийн үедээ л хийх ёстой. Тэрнээс одоо бол зөвхөн төрийн ажлыг л хийх ёстой гэдгийг дахин хэлээд өнөөдөр намуудтай ойлголцолд хүрч  чадлаа гэж бодож байна гэсэн юм.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (103.9.89.210)
    Ugaasaa Erunhiilugchiin zuw l bn l da, Zasgiin gazraar ajliin hlgeecheee, UIH bugd tus tusiinhaa ajlg hgeed yvbal zgr shu de
    2015 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    АН хөөрхийлөлтэй юм даа,Ерөнхийлөгч болсон хүн нь намаа хусаад л,Намын дарга нь улс төрөө хийж чадахаа болиод л,Ерөнхий сайд нь намтайгаа зөрчилдөөд л...
    2015 оны 07 сарын 08 | Хариулах
  • Ganaa (24.13.223.73)
    Eronhiilogch,Eronhii said 2-t bayrlalaa.Zov zuitei ug hellee.ard tumen zov uiliig demjdeg um shuu.Z.Enhboldoo chi toriig taivan bailgah heregtei,toroor togloh erh chamd baihgui shuu.
    2015 оны 07 сарын 08 | Хариулах
  • zochin (112.72.13.15)
    erunhiilugch vvnees ilvv sasagiin gazar garch irehgvi gej zub helsen bn demjij bn ardchilsan namiihand daruulga heregtei bn shv
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Эрхэм (103.9.90.98)
    Сайн байна ерөнхийлөгчөө ингэж л ажиллах хэрэгтэй бас Сайханбилигт баяр хүргье та үнэндээ чадлаараа ажиллаж байгаа бас зоригтой үгүй гэж хэллээ З.Энхболд гуай та одоо болноо таныг ард түмэн сонгосон шүү гэдгийг сануулья
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (211.179.219.89)
    Алтанхуягийн засгийг огцруулна гэхэл ЯАГААД ингэж дуугараагүй вэ?. Өөрөө дуртай байсан гэсэн үг биз дээ
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (211.179.219.89)
    Алтанхуягийн засгийг огцруулна гэхэл ЯАГААД ингэж дуугараагүй вэ?. Өөрөө дуртай байсан гэсэн үг биз дээ
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.226.86)
    Ovoo shuu manai Ebi zuv duugarlaa harinchig neg
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (43.242.243.148)
    erhem namiin gishuudee. Eh oron chini shataj baina. Gan bolood ard tumen chini hetsuudlee. Malchin bidneesee mal abch zaraad uul buuduulj boroo oruulj ogooch.BID ARGA YADAAD LAM. BOO NARAASAA TUSLAMJ ABCH BAINA.60 SAYA MAL MAANI 6 SAYA BOLOH NI BAINA
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • unshigch (202.70.43.18)
    Erenhiilegch argagui zev shidsen baina Odoo uldsen hugatsaand ulsiinhaa ajliig ner tertei hiih ni ali ali namd baina
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    7 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    15 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    21 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    1 цаг 9 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    1 цаг 50 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    1 цаг 55 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    1 цаг 59 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    2 цаг 8 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    2 цаг 16 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    14 цаг 36 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    18 цаг 5 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    18 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    18 цаг 20 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    18 цаг 25 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    19 цаг 43 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    19 цаг 47 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    21 цаг 3 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    21 цаг 21 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    21 цаг 29 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК