Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баталлаа

2015-7-08
0
ЖИРГЭХ

        Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.07.08/ нэгдсэн хуралдаанаар 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний эхнийх нь Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төсөл байлаа.

 

Үндсэн хуулийн цэц 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

 

Дээрх дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах гэснийг зөрчсөн байна гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ өдрийн хуралдаанаар дээрх шийдвэрийг баталгаажуулсан УИХ-ын тогтоолыг баталлаа.

 

Үүний дараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм.

 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ автомашин жолоодож байгаа хүн гар утас хэрэглэхийг хориглох талаар төсөлд туссан эсэхийг лавлаж байлаа. Тэрбээр, жолооны ард яваа хүмүүс гар утсаараа ярих, олон нийтийн сүлжээнд нэвтрэх явдал байнга ажиглагддаг учир ард иргэдийн аюулгүй байдлын үүднээс энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Ажлын хэсгээс хариулснаар, гар утас хэрэглэснээс үүдсэн зам тээврийн хэрэг, зөрчил одоогоор бүртгэгдээгүй байгаа хэдий ч жолооны ард гар утас хэрэглэхтэй холбоотой заалт хуулийн төсөлд туссан ажээ. Түүнчлэн гишүүд хуулийн хэрэгжих хугацааны талаар нэлээд санал солилцсоны эцэст, хуулийг олон нийтэд сурталчлах хугацаа гаргах, тэр хугацаанд замын хөдөлгөөний дүрмээ батлан нийтэд танилцуулах нь зүйтэй хэмээн үзэн хуулийг есдүгээр дүгээр сарын нэгний өдрөөс мөрдөж эхлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. Хууль зүйн байнгын хорооноос жолоодох эрхийн болон олон улсын жолооны үнэмлэхийг олгох, бүртгэх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна гэсэн нэг саналыг оруулж ирсэн бөгөөд дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

 

Дараагийн асуудал нь Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хийсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, Газар эзэмших, өмчлөх асуудал маш нарийн. Бид Үндсэн хуулиараа хүний өмч хөрөнгийг хамгаалсан улс оронд амьдарч байна. Сүүлийн үед нэгнийхээ газар руу дайрдаг, булааж авдаг болж. Газраас болж дайтах дөхөж байна. Үүнийг дагаад сөрөг үр дагавар гарч болзошгүй. Иргэний өмч рүү халдсан үйл ажиллагаа хавтгайрвал хуулийг нэн даруй өөрчлөх ёстой. Хамаг хөрөнгөө зараад байшин барьсан байхад иргэдийн 80 хувийн саналаар газрыг чөлөөлж нүүлгэнэ гэдэг. Олны эрх ашиг гэсэн үүднээс бусдын өмчид халдана гэдэг бас хэцүү. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг харья. Ноцтой нөхцөл байдал үүсвэл нэн даруй өөрчлөх ёстой гэлээ.

 

Энэ нь хурдны зам барих, шинэ хот байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах хуулийн төсөл хэмээн УИХ-ын дарга хуралдааны үеэр тодотгон хэлсэн юм. Ингээд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хуулийг бүхэлд нь баталлаа.

 

Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дараа нь хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав.

 

Төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр төсөлд “факторингийн үйлчилгээ” болон зээлийн “хүүгийн зөрүү” гэсэн нэр томьёог шинээр тодорхойлох, экспортын үйлдвэрлэлийг экспортын санхүүжилтийн төрөл бүрийн арга хэрэгсэл, түүний дотор факторингийн үйлчилгээг хөгжүүлэх замаар дэмжих заалт нэмэх санал олонхын дэмжлэг авсан хэмээн Ж.Батсуурь гишүүн танилцуулав. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөд зориулан арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг олгох өөрчлөлтийг төсөлд тусгах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох дэмжлэгийн хэлбэрийг өөрчилсөнтэй холбогдуулаад төслөөс зээл болон зээлийн эргэн төлөлттэй холбоотой заалтуудыг хасах саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсан байна. Байнгын хорооноос танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг мөн шийдлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулсан юм.

 

Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Шатдаг занарын эрлийн үед өрөмдлөг хийж болно.” гэж заасан боловч бусад уламжлалт бус газрын тос (байгалийн битум, тослог элс, хийтэй элс, нүүрсний давхаргын метан хий)-ны эрлийн үед өрөмдлөг хийж болох эсэхийг зохицуулалгүй орхигдуулсан. Эрлийн ажил гүйцэтгэхэд тандан судалгаа буюу хүндийн хүчний, соронзон болон чичирхийллийн судалгааны ажлыг хийдэг боловч эдгээр аргууд нь газрын тосны нөөцийн хэтийн төлөвийг тогтооход шаардлагатай мэдээллийг өгдөггүй юм байна.

 

Иймд уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгож, гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг 2 заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг засч хуулийн төслийг боловсруулжээ. Хууль батлагдсанаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас өмнө уламжлалт бус газрын тосны нөөцийн эдийн засгийн үр ашгийн тооцоо боловсруулах нөхцөл бүрдэх бөгөөд уламжлалт бус газрын тосны Засгийн газар болон аж ахуйн нэгжид ногдох хувь хэмжээний талаар хэлэлцээ хийж, харилцан ашигтай нөхцөл тохирох боломж бүрдэнэ гэж сайд танилцуулгадаа дурдсан.

 

Эдийн засгийн байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан Байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцуулахдаа хэллээ.

 

Хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл нар газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгж цөөнгүй байгаа боловч энэ талаарх шийдвэрийг гаргахгүй удаадаг нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгааг анхаарах, УИХ-ын гишүүн Г.Батхүү байгалийн хийн зах зээлийг төр бодлогоор дэмжиж ажиллах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргажээ.

 

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Үүний дараа “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Су.Батболд танилцуулав.

 

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, үр тарианы чиглэлээр бус, төмс ногоо, жимс жимсгэнэ тариалж, түүнийгээ экспортод гаргах үйл ажиллагаа явуулах чөлөөт бүс байгуулбал болох байх хэмээгээд Халх голд үр тариа тарих чиглэлээр хэдэн мянган га атар газрыг хагалах гээд байна гээд яригдаад байгаа нь үнэн үү хэмээн лавласан. Тэрбээр “Халх гол” чөлөөт бүс байгуулахыг дэмжиж байгаа ч атар газрыг ашиглавал экологи, ан амьтанд шинжлэх ухаанчаар хандах нь зүйтэй гэж хэлсэн юм.

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, Д.Лүндээжанцан гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд Халх голын бүс нутаг эмзэг хөрстэй, салхи ихтэй гэж байлаа. Гэтэл Халх голын бүс нутагт сумын Засаг дарга олон мянган га газарт тариалан эрхлэх зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд энэ бүхнийг цэгцлэх үүднээс тогтоолын төслийг санаачилсан гэдгийг тодруулан хэлсэн.

 

“Халх гол” чөлөөт бүсэд онцгой дэглэмтэй, дэвшилтэт технологи ашиглан тариалан эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд хөдөө аж ахуйн хорио цээр, технологийн дэглэм бүхий бүс байх аж. Энэ бүсийг байгуулснаар хөдөө аж ахуйн хөгжилд цоо шинэ зүйл авчирч, газар эзэмшихтэй холбоотой замбараагүй байдлыг цэгцэлнэ гэж үзэж байгаа ажээ. Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тус тогтоолын нэрийг Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай гэж өөрчлөх санал олонхын дэмжлэг авсан юм. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

 

Энэ өдрийн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталсан юм. Түүнчлэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (121.88.216.27)
    hahuul avsan huniig shiitgedeg boleo ogsoniigni shiitgehgui
    2015 оны 07 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    9 цаг 12 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    9 цаг 17 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    9 цаг 23 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    9 цаг 58 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    10 цаг 20 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    10 цаг 52 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    10 цаг 58 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    11 цаг 18 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    11 цаг 23 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    11 цаг 39 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    11 цаг 42 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    11 цаг 45 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    11 цаг 49 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    11 цаг 51 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    14 цаг 4 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    14 цаг 20 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    15 цаг 9 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    15 цаг 15 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    15 цаг 19 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    15 цаг 29 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК