УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжив.
Харин үүний дараа нь Халх гол чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж мөн л гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.
Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.