Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монгол Улсын өрсөлдөх чадвар 2014” судалгааны дүнг танилцуулав

2015-7-09
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014”, болон “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2015” судалгааны тайлангийн үр дүнгээс танилцууллаа.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн /ЭЗБӨЧСТ/ Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан арга хэмжээг нээж үг хэлэхдээ

 

"Эрхэм хүндэт хатагтай ноёд оо,

 

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

 

2010 онд анх үүсгэн байгуулагдсан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв маань Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланг тасралтгүй 5 жил боловсруулж, эдүгээ 5 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Манай байгууллагыг “өрсөлдөх чадвар” хэмээх ойлголтыг Монгол Улсад түгээгч анхдагч судалгааны байгууллагуудын нэг гэвэл хилсдэхгүй байх. Хамгийн гол нь өрсөлдөх чадварыг олон улсын аргачлалын дагуу цогцоор нь үнэлж гаргадаг болсон.

 

Энэхүү санаачилгыг анхнаас нь тууштай дэмжиж, судалгааны байгууллагын (тинк танк) хөгжилд хөрөнгө оруулалт хийж ирсэн байгууллагууддаа баярлалаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийг үүсгэн байгуулалцсан Ц.Болдбаатар, Ньюком групд банк, Жаст групп, Чингис Интернэшнл групп Та бүхэндээ баярлалаа гэж хэлэхийн зэрэгцээ Та бүхний цаашдын дэмжлэгт итгэж байна. Мөн Щвейцарийн хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн банк, Азийн хөжлийн банк, Азийн сан гээд дэмжлэг үзүүлж ирсэн олон улсын донор байгууллагууддаа талархал илэрхийлье.

 

Жил бүр статистик тоо баримт болон санал асуулгын дүнгээс бүрдсэн 300 гаруй үзүүлэлтийг ашиглан Монгол Улсын өрсөлдөх чадварт шинжилгээ хийж, 14 оронтой харьцуулан эрэмбэлж байна. 2010 оноос хойших 5 удаагийн судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсын өрсөлдөх чадварын ерөнхий оноо жилээс жилд дээшилж, нэмэгдэж байгаа хэдий ч бусад орны оноо ч мөн адил нэмэгдсээр байгаа тул манай улс 15 дугаарт эрэмбэлэгдсэн хэвээр байна. Энэхүү тайлангаас Та бүхэн зөвхөн 14 оронтой харьцуулсан үзүүлэлтүүд болон тэдгээрийн задаргааг харахаас гадна ойрын 5 жилийн чиг хандлага, сул болон давуу талаа олж мэдэх боломжтой юм.

 

Зөвхөн Монгол Улсын өрсөлдөх чадварыг үнэлээд зогсохгүй, олон улсын аргачлалд суралцсан энэхүү арга барилаа цааш хөгжүүлж, 21 аймгийн өрсөлдөх чадварын тайланг 2013 оноос эхлэн 3 дахь жилдээ боловсруулж гаргаад байна. Уг тайлан нь орон нутгийн талаарх хамгийн их мэдээлэлтэй эх сурвалж боллоо. Мөн эдгээр тайлангуудыг хэрэглэгчдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна.

 

Энэ жилийн байдлаар 2 шинэчлэл нэмэгдэж хийгдсэн гэж хэлж болно.

 

    Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 61 орны өрсөлдөх чадварыг харьцуулж гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2015”-д Монгол Улс энэ жилээс хамрагдаж байгаа. Энэ бол бидний 5 жилийн хөдөлмөрийн үр дүн. Энэ ажилд уйгагүй зүтгэсэн төвийнхээ хамт олнд талархал илэрхийлье.


     
    Аймгуудын өрсөлдөх чадварын тайлангийн сүүлийн 3 жилийн үр дүнгээр динамик цахим хуудас хийж ийнхүү үзүүлэлтүүдийг нь уян хатан байдлаар өөрийн сонгосон үзүүлэлтээр, оноор, аймгаар сонгож ашиглах боломжтой болсон. www.aimagindex.mn цахим хаягаар та бүхэн зочлоорой.

 

Эцэст нь би өрсөлдөх чадвар судлахын ач холбогдолын талаар хэдхэн юм хэлье гэж бодож байна. Өрсөлдөх чадварыг судалснаар бид компаниуд буюу аж ахуйн нэгжүүд аль болохоор өндөр ашиг орлого олох орчныг нь бүрдүүлж өгч чадаж байна уу, ард түмэн нь илүү тав тухтай, хангалуун амьдарч чадаж байна уу гэдгийг судалж хөгжүүлдэг. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана амьдарч буйгаас үл хамааран иргэн бүр адил тэгш боломжоор хангагдах хэрэгтэй гэж үздэг. Өөрсдийн өрсөлдөх чадвар хаана явааг хэмжиж, тодорхойлж чадахгүй бол улс орон, аймаг, байгууллага, тэр ч бүү хэл хувь хүн хүртэл хэмжүүргүйгээр хянаж чадахгүй. Үйл явцыг хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй гэсэн үг.

 

Тиймээс өрсөлдөх чадварын судалгаа гэдэг бол удирдлага-хяналтын үндэс суурь болох учиртай юм. Анхаарал тавьсанд баярлалаа" гэлээ.

 

Түүний дараа ЭЗБӨЧСТ-ийн судлаач Э.Тунгалаг 2014 оны Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгааны тайланг танилцууллаа.

 

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн дэд захирал О.Батболд, ЭЗБӨЧСТ-ийн Ерөнхий захирал Б.Лакшми, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон иргэд оролцлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    8 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    16 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    22 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    1 цаг 10 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    1 цаг 51 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 54 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    1 цаг 56 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    2 цаг 0 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    2 цаг 9 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    2 цаг 17 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    14 цаг 37 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    18 цаг 7 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    18 цаг 16 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    18 цаг 21 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    18 цаг 26 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    19 цаг 44 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    19 цаг 48 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    21 цаг 4 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    21 цаг 22 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    21 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК