Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 28 дахь дугаарын тойм

2015-7-24
0
ЖИРГЭХ

Эмхэтгэлийн шинэ дугаарт Захиргааны ерөнхий хууль нийтэллээ.

 

Нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд энэ хуулийн зорилго оршиж байна. Тус хууль хууль тогтоомжийн төсөл боловсруулах болон хууль тогтоох үйл ажиллагаа, Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах үйл ажиллагаа, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг харилцаанд үйлчлэхгүй ажээ.

 

Захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх, шуурхай, тасралтгүй байх, хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, ашиг сонирхолын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн тусгай зарчмыг баримтлахаар хуульчилсан байна.

 

Захиргааны үйл ажиллагаа нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байх аж. Энэ хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

 

Эмхэтгэлд нийтлэгдсэн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар, түүний үйлчлэх хүрээ, хот, суурин газрыг дахин хөгжүүлэхэд баримтлах зарчим, төрийн болон орон нутгийн байгууллагуудын бүрэн эрх зэргийг хуульчилж өгсөний зэрэгцээ хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа ямар төрөлтэй байх, төслийг санаачлах, хэрэгжүүлэх эрх хэнд байх, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ямар үе шатыг баримтлах, гэр хорооллын газрыг ямар хэлбэрээр дахин төлөвлөн барилгажуулах, төсөл болон сонгосон талбайд ямар шаардлага тавигдах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг ямар байдлаар шийдвэрлэх зэргийг тодорхой тусгажээ.

 

Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч нь газрыг газраар солих, газрыг орон сууцаар солих, газрыг худалдах, худалдан авах, орон сууцыг орон сууцаар солих, орон сууцыг худалдах-худалдан авах болон бусад аргаар сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр шилжүүлж авах юм байна.

 

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт бүхий Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг дагалдаж гарсан хуулиудын хамт нийтэллээ.

 

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон түүнийг дагалдаж гарсан хуулиудыг тус тус нийтлэв.

 

Эмхэтгэлд нийтлэгдсэн Галын аюулгүй байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар, галын аюулгүй байдлыг хангах талаар нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, галын аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага, гал түймрийн бүртгэл, судалгаа, шинжилгээ зэрэг асуудлыг зохицуулсан байна.

 

Эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд, хүүхэд харах үйлчилгээнд хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхэд хамрагдах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болохоор заажээ. Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар 15 байх, хүүхэд харах үйлчилгээг суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулах, хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмыг Засгийн газар баталж, жил бүрийн улсын төсөвт тусган, орон нутагт хуваарилах, хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байх ажээ.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай/Шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэллээ.

 

Энэ хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг нарийвчлан тусгасан байна.Тухайлбал, эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон байна.

 

Хуульд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримтлах техникийн ерөнхий шаардлагаас гадна хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой тусгажээ. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгслийн холбогдох баримт бичиггүй, улсын бүртгэлд хамрагдаагүй, техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол тус бүрд ямар шийтгэл оногдуулахаар болсныг энэ хуулиас дэлгэрэнгүй мэдэж болно.

 

Түүнээс гадна эрх бүхий этгээдээс тавьсан шаардлагыг үл биелүүлэх, хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэх, тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэх зэрэг журам зөрчсөн болон тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, хэт удаан явах, жолоочоос бусад замын хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд ямар шийтгэл оногдуулахаар байгааг хуульд зүйл нэг бүрээр тусгасан байна. Энэ хуулийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх аж.

 

Эмхэтгэлд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухайхуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийг тус тус нийтэллээ.

 

Мөн дугаарт нийтлэгдсэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тухайлбал, Төрийн байгууллага, албан тушаалтантай харилцан ажиллах, Тагнуулын ажилтны эрх, үүрэг, Тагнуулын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, тагнуулын байгууллагын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэсэн зүйлийг нэмжээ. Энэ хуулийг дагалдаж гарсан хэд хэдэн хуулийн хамт тус тус нийтлэв.

 

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    8 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    15 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    12 цаг 35 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    16 цаг 5 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    16 цаг 14 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    16 цаг 19 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    16 цаг 24 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    17 цаг 42 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    17 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    19 цаг 2 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    19 цаг 20 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    19 цаг 28 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    20 цаг 2 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    20 цаг 10 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    20 цаг 23 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    20 цаг 46 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    21 цаг 2 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    21 цаг 13 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    21 цаг 30 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    21 цаг 51 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК