зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Бат-Үүл: Бид улстөрчдийн гай түйтгэрээс ардчиллаа хамгаалах ёстой

2015-7-30
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн олон улсын хүндэтгэлийн хуралд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

“Энд хуран цугласан  эрхэм хүндэт зочдынхоо амар амгаланг эрэн мэндчилье. Би та бүхний өмнө зогсохдоо  1990 оны долдугаар сарын 30-ны өдрийг нэхэн санаж байна. Тэр өдөр Ардчилсан хүчнийхэн бүгдээрээ сонгуулийн дүнг  тэсэн ядан хүлээж суулаа.  Дүн гарах үед бид  ялагдчихсан байсан.   Ардын Их  Хурлын 430 суудлын дөнгөж  74 -ийг нь, Бага хуралд 40 хүрэхгүй хувийн саналыг Ардчилсан хүчнийхэн авсан байсан юм.  Хэдий тийм ч бид маш ихээр баярлаж хөөрсөн. Яагаад гэвэл ардчилсан хүчин ялагдсан ч ардчилал ялсан юм шүү дээ.

 


Сая Ерөнхий сайд сайхан мэдээ хэллээ. Засгийн газраас жил бүрийн  долдугаар сарын 30-ныг  Бүрэн эрхт байдлын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэнд туйлын их баярлаж байгаагаа илэрхийлье.  Энэ бол бидний хувьд асар их утга учиртай зүйл юм. Монголчууд 300 жилийн дараа анх удаа 1990 оны долдугаар сарын 30-ндөөрсдөөтөр засгаа байгуулж, хэнээр  удирдуулахаа  шийдсэн явдал бол баярлаж хөөрөх ч багадахаар том ялалт байсан юм. 

 


Монгол төрийн хэргийг шийдэж  ирсэн  ЗХУ-ын Коммунист намын эрхшээл хамгийн сүүлд Монголыг удирдаж байсан Ю.Цэдэнбалыг Ж.Батмөнх гэдэг хүнээр  солих шийдвэрээр эцэс болж, монголчууд өөрөө өөрсдийнхөө асуудлыг мэддэг болсон цаг ингэж эхэлсэн билээ. Социализмын үед сонгууль болдог байсан. Гэхдээ  нэг л хүнд санал өгдөг сонголтгүй сонгууль өрнөдөг байлаа. Тэр бүү хэл нас барсан хүнийг сонгуулсан тохиолдол  тэдгээр он жилүүдэд байсан юм.Тэгвэл 1990 оны ардчилсан сонгуулиар АИХ-ын 430 суудалд улс төрийннамуудаас нэр дэвшсэн олон хүнээс иргэд  өөрсдийн итгэл үнэмшлээрээ сонголт хийсэн байдаг. 

 


Хамгийн гайхамшигтай нь бид ардчилсан сонгуулийг  тайван замаар хийж чадсанд бүх утга учир нь оршдог билээ.  Хүн төрөлхтний түүхийг аваад үзвэл дарангуйллаас эрх чөлөө рүү шилжихдээ ихэвчлэн хүчирхийллийн замаар туучсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, хүчирхийллийг хүчирхийллээр өөрчилсөн түүх олон. Учир нь ардчилалд шилжих үйл явц нь өөрөө амаргүй, яаж ийгээд хүчирхийлэл рүү хальтирчих магадлал өндөртэй үйл явц. 1990-ээд онд дэлхийд өрнөсөн ардчиллын төлөөх үйл хэргүүд үүнийг бэлхнээ харуулдаг юм.  Сүүлд гэхэд л Арабын хувьсгал эцэстээ дарангуйлалд живсэн шилжилт болон хувирсныг бид нүдээрээ харсан.  Гэтэл Монгол Улс ардчилалд энхийн замаар шилжин орж чадсан нь яахын аргагүй бахархал мөн.

 


Монголд тайван аргаарардчилсан хувьсгалыг өрнүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бүх хүний гавьяаг  өнөөдөр үнэлэх ёстой.  Ардчилсан хувьсгалын удирдагч  С.Зориг агсан, одоогийн ЕрөнхийлөгчЦ.Элбэгдорж, энд суугаа Р.Гончигдорж, Да.Ганболд, Баабар гээд цөм тэр үед “Тайван замаар хувьсгал хийнэ” гэдэг байлаа. Үнэхээр ч тэр зорилгоо биелүүлсэн  найзууддаа “Та нар чадсан” гэдгийг хэлж, талархал илэрхийлэх ёстой.  Энд мөн Ж.Батмөнх гуайг дурсахгүй байж болохгүй. Монгол Улсад тайван замаар ардчилсан хувьсгал хийхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, сайн дураараа албан тушаалаа өгч, ардчиллын замд саад болоогүй, Монголын ардчилалд хаалга онгойлгож өгсөн хүн юм. Тухайн үед  бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон Улс төрийн товчоонд ч өнөөдөр талархах ёстой. Мөн П.Очирбат гуай бол  гайхамшигтай  Ерөнхийлөгч байсан гэдгийг хэлэх нь зүйн хэрэг.  П.Очирбат гуай өөрийг нь магтахад дургүй л дээ. Гэхдээ зөвшилцүүлж чаддаг Ерөнхийлөгч байсан учраас ардчилал хүчирхийлэлгүйгээр оршин тогтносон  гэдгийг хэлэххэрэгтэй.  Мөн Д.Бямбасүрэн гуайд талархал илэрхийлье. Түүнчлэн энд суугаа Г.Очирбатгуайд хүндэтгэл үзүүлэх учиртай. Ардчилсан хувьсгалын он жилүүдэд тухайн үеийн эрх баригч МАХН-ыг ахалж явсан энэ  эрхэм ардчилсан Үндсэн хуулийг батлах үйлсэдөөрийн намаа удирдан оролцож,шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Эцэст нь тэр үеийн АИХ-ын 430 депутатад баярласнаа илэрхийлье гэж бодож байна. 76 хоног сууж хуралдан шинэ ардчилсан Үндсэн хуулийг баталсан та бүхэн  ардчиллын эцэг юм шүү.


Миний энгэрт Монгол Улсын баатрын тэмдэг байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж надад энэ тэмдгийг зүүж өгөхдөө хэлсэн үгийг энд зориуд онцолъё  гэж бодлоо. Ерөнхийлөгч “Ардчилсан хувьсгалыг тайван замаар хийсэн баатруудад бүгдэд нь энэ тэмдгийг зүүж өгөх боломжгүй учраас чамаар төлөөлүүлэн өглөө шүү” гэж надад хэлсэн юм.  Тиймээс миний энгэрт байгаа баатрын тэмдэг та нарынх. Энэ танхимд  сууж байгаа ардчиллын партизанууд та нөхдийн минь тэмдэг юм шүү.


Эрх чөлөө гэдэг зүйлийг дэлхийн ард түмэн янз бүрээр л тайлбарлан хэлдэг байх.  Гэхдэээрх чөлөөний тухай монголчууд шиг  сайхнаар хэлсэн нь үгүй гэж би хувьдаа боддог. Монголчууд хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж хэлдэг ард түмэн.  Бид ийм л ард түмэнтэй учраас ардчилал ялсан юм. Тиймээс ардчиллын баатар нь монголчууд та нар өөрсдөө гэдгийг энд хэлмээр байна.


Хэдийгээр өнөөдөр бэлгэ дэмбэрэлтэй өдөр ч гэлээ сэтгэлээсээ нэг зүйлийг илэн далангүй хэлье. Улстөрчид хариуцлагатай байхцаг иржээ. Үгүй бол ардчилал өмнөө том сорилттой тулгарчихлаа. Учир нь монголчууд бид маш их байгалийн баялагтай ард түмэн гэдэг нь тодорхой боллоо.


Үнэндээ ардчилалд ард түмэн хэзээ ч гай болдоггүй. Ардчилал өөрөө ард түмэнд эрх мэдлийг өгдөг учраас үүнээс татгалздаг хэн ч байдаггүй.  Харин хувийн ашиг сонирхлыг урьтал болгосон, зөвхөн өөрийнхөө төлөө явсан улстөрчид л ардчилалд гай болдог юм.Ард түмнээс эрх мэдлийг нь салгаж, хувийн бизнесийн сонирхол болгох гэсэн улстөрчид ардчиллыг хөлдөө чирдэг. Уруу татдаг, хувийн сонирхлын үүднээс бусдыг буруу зүйлд турхирдаг. Энэ үзэгдэл нь баялаг ихтэй аливаа улс оронд цагаандаа гардаг. Өнөөдөр Монгол Улсад ийм  байдал бий болж болзошгүй харагдаж байна. 


Үнэн хэрэгтээ улс төр бол  байгалиасаа,  мөн чанарынхаа хувьд  нийтийн төлөө явах ажил мэргэжил юм. Хэрэв улстөрч хүн хувийн ашиг сонирхлын төлөө яваад эхэлбэл  сахил хүртсэн лам нүгэл үйлдэхтэй адил.  Тиймээс улс төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо ашигладаг төр байна гэвэл тэр нь Монголд хэрэггүй. Хамгийн гол нь улстөрчид улс төрийн байгалиас заяасан мөн чанарыг нь хувь хүнийхээ  ашиг сонирхолтойхутгавал ардчилал мөхнө.  Ардчилал мөхвөл Монгол Улс  бүрэн эрхээ алдана.  Бидний асуудлыг дахиад хэн нэгэн шийддэг цаг үетэй нүүр тулна. Бидэнд ийм гашуун туршлага байсныг түүх бидэнд сануулдаг юм. Ийм нүгэлтэй зүйл рүү  дахин явахгүйн төлөө бид засаглалаа сайжруулж,  улстөрчдийн гай түйтгэрээс ардчиллаа хамгаалах ёстой.  Үүний тулд улстөрчид нь хувийн ашиг сонирхлоо хойш нь тавьдаг,  зөвхөн хүний төлөө ажилладаг байх хэрэгтэй байна.  Өнөөдөр улс төр бужигнаж, эдийн засаг хямарч,  ажилгүйдэл, ядуурал ихэсч байна. Үүнд л анхаарлаа хандуулж, ардчиллаа хамгаалах ёстой гэдгийг хэлэх гэсэн юм. Та бүхэнд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (202.126.91.103)
    2016 onii songuuliijn daraa batuuliig xamgaaalaad bgaa xumuus yu bichixiig chin xarna aa.idsen uusan ni ilreed oimsoo gozognuulaad yavaxad xumuus lav xaramsaxgui.xarin ch bayarlax xumuus bol mash ix buur mash ix bgaa gedegiig buural tolgoit mini sain oilgo.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • gadaadiin horoogch (202.70.46.213)
    Yag mongol hun shig yaridag bnshde.batuul mongoliig 2 dahi ukerian bolgoh aguu huseltei amjilttai yavaa horlogch munuus mun bilee.
    2015 оны 07 сарын 31 | Хариулах
  • 88583399 (103.10.23.46)
    1990 оноос өмнө зөвхөн дарга нар л гадаад паспорт эзэмшдэг байсан. Бузар алуурчин коммунистуудад бүх мал хөрөнгөө дээрэмдүүлж Оросын угжнаас хагацаж турж үхэх гэж байсан Монголчуудыг Э,Бат-Үүлийн санаачлагаар Е паспорттай болгож Монголчуудыг турж үхэх аюулаас аварсан. Бат-Үүлийг дахин баатар цолоор шагнах ёстой,
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
    • Зочин
      chi soliotoi bxaa esvel bas neg bogs doloogchuu
      2015 оны 07 сарын 30
  • 88583399 (103.10.23.46)
    1990 оноос өмнө зөвхөн дарга нар л гадаад паспорт эзэмшдэг байсан. Бузар алуурчин коммунистуудад бүх мал хөрөнгөө дээрэмдүүлж Оросын угжнаас хагацаж турж үхэх гэж байсан Монголчуудыг Э,Бат-Үүлийн санаачлагаар Е паспорттай болгож Монголчуудыг турж үхэх аюулаас аварсан. Бат-Үүлийг дахин баатар цолоор шагнах ёстой,
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • x (182.160.34.253)
    ene neg yumiig nadaas zailuulaad uguuchee
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • ЗОЧИН (43.242.243.106)
    Гавьяа байгуулаагүй байж баатар болох хүсэлтэй хүмүүсээс эхлээд ардчилалыг хамгаалах хэрэгтэй тэр цагт үнэн ардчилал ирнэ
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.142.189)
    Манай ардчилал ард түмэнд маш багыг өгсөн. Харин монголын нийгэмд хэзээ ч байгаагүй гай гамшгийг авчирсан. Баялгийн шударга бус хуваарилалт, луйвар, дээрэм, авилга, баян ядуугийн ялгарал, ядуурал, шударга бус өмч хувьчлал, ажилгүйдэл, янхандалт, эдийн засгийн хараат бус байдал, дааж давшгүй өр шир, намчирхал, талцал, хагарал, аймшигт гэмт хэргүүд, урвалт. Бат-үүл Энхбаярын дэргэд хэн юм бэ. Энхбаяр хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн шүү.
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • иргэн (150.129.142.189)
    Зөв зөв. Юуны өмнө Бат-үүлээс өөрөөс нь хамгаалах ёстой.
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.13.129)
    BAT-UULEES UURUUS NI ARDCHILALIIG HAMGAALAH SHAARDLAGATAI BOLOOD BNA DAA.
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Zochin (70.79.176.3)
    bat uul Uuruu jinhene ardchilliin gai tudger
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.107)
    Энэ ардчилалыг батүүлийг эсэргүүцэгчид цөм энхбаярын бууны ноход тэд л ардчилалыгбулшилах нь гарцаагүй. Энхбаярын бөгс долоож хоол олж амиа зогоодог хүмүүсийн арчаагүй цариа. Одоо цаг нь дууссан
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
    • Сайхан
      Бат-үүл Энхбаяр 2 оос ардчиллаа хамгаалах хэрэгтэй юм бна
      2015 оны 07 сарын 30
  • Зочин (103.26.194.78)
    Бат-Үүлийн гайгаар Улаанбаатар дампуурч , ард түмний амьдрал сүйрч байна! Ногоон уут, сүрт жагсаал, усан хөшиг,...,г.м. мөнгө хөрөнгө идэхэд нь зориулагдсан хэрэггүй зүйлс л новширч байх болжээ
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • зочин (112.72.13.104)
    АН ч яахав мэдээж ардчиллын баяр ардчилсан чөлөөт сонгууль энэ тэр гээд зөв ч бай буруу ч бай тэмдэглэх нь мэдээж Гэтэл энэ 25 жилд ардчлсан сонгуулийн ачаар ч юмуу балгаар ч юмуу өчнөөн төчнөөн жилээр Монгорлын засагт суусан одоо ч байгаа МАН яагаад ардчилсан сонгууль энэ тэрийг тэмдэглэхийг түвдэхгүй буй нь хачирхалтай МАН Монголын ардчилалд хувь нэмрээ оруулаагүйгээр барахгүй харин ч хор хүргэсэн гэсэн үг болоод байгаа ч юм шиг МАН ардчилсан сонгуульд дургүй гэсэн дүгнэлт ч гараад байгаа юм шиг Энэ ер нь юу болоод явчихав
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.13.191)
    BATUUL TERGUUTEI ARDCHILSAN NAMIIN HULGAICH NARIIG ULS TOROOS ZAILUULAH HEREGTEI ARD TUMNEE HUN SHIG AMIDARUULJ ULS ORNOO HOGJUULNE GESEN ARDCHILSAN NAM YASAN HEDEN TERBUMEER HOGNII UUT HIIJ HIISGEED HEDEN TER BUMAAR 3 SARIIN NASTAI TSETSEG TARIJ HIISGEED HEDHEN HONOGIIN NASRTA HEDEN ZUUN SAYAIIN TURBA GAGNAJ IUS GOOJUULAAD
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.143.154)
    Бат-Yүлээ чамд үнэн юм байхгүй чи бол цаг хугацааны завсар хавчуулагдаж төрд шургалсан хулгайч,луйварчин.Чамаас олигтой юм нэг ч гарахгүй .Элбэгдоржыгогцорсоны дараа чиний улсын баатрыг хурааж,идэж ууж,луйвардсан өчнөөн хөрөнгийг чинь хурааж чамайг Н.Энхбаяр шиг оймосгүй хөлийг чинь гозолзуулах цаг тун ойрхон тэр цагт чи шоронгын 3 хоногын өл даахгүй тарчилж үхэх болно.
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • ЗОЧИН (103.26.192.94)
    АРДЧИЛАЛ БИДЭНД НЬ ЮУ Ч ӨГӨӨГҮЙ, АРДЧИЛАЛ НЭРИЙГ БАРЬСАН АРДЧИЛСАН НАМ ГЭХ ЭДГЭЭР НӨХДҮҮД Л ХӨРӨНГӨЖИЖ УЛСЫНХАА БҮХ БАНК, БАРИЛГА, ЭД ХӨРӨНГИЙГ ҮНЭГҮЙ АВЦГААСАН ӨНӨӨДРИЙН МОНГОЛЫН ТОП БАЯЧУУЛ, ЗАСГИЙН ЭРХ МЭДЭЛ, БҮХ ЗҮЙЛИЙГ ГАРТАА АВЧИХААД ЭЗЭГНЭЭД СУУЖ БАЙГАА БИЗ ДЭЭ, МОНГОЛ УЛСЫН ЖИНХЭНЭ ИРГЭД ЖИРИЙН ХҮМҮҮСТ ЮУ ӨГСӨН ЮМ БЭ?, ЯДАЖ ХУЛГАЙЛЖ АВСАН ЗҮЙЛСЭЭСЭЭ ХУВААЛЦАХ СЭТГЭЛ АЛГА, ЦАДАХГҮЙ УЛАМ Л ЗАЛГИХ ЮМ, ДЭЛБЭРЭХ ВИЙ
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • ЗОЧИН (103.26.192.94)
    БАТ-ҮҮЛИЙН ГАЙ ТҮТГЭР ГЭЖ, ӨӨРӨӨ БОЛОН ӨӨРСДИЙНХ НЬ БҮЛЭГЛЭЛ, ХЭНИЙГ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ, УЛС ТӨРЧИД ГЭЖ ӨӨРСДӨӨ БОЛОН ӨӨРӨӨ БИЗ ДЭЭ, АРД ТҮМНЭЭ ДОРОМЖИЛДОГОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ, ТЭГЭЭД ЮМ ХЭЛЭХЭЭР ХЭРҮҮЛЧ ЗАХЫН АВГАЙГААС ДОЛООН ДОР ОЛОН ЮМ ЯРИАД ЯРЗГАНААД ДАРАМТАЛЖ РЕКЕТ ХИЙХГЭЭД ДӨВЧИГНӨӨД БАЙДАГ ЮМ, НАСНЫ НАМБАТАЙ БАЙМААР ДАА
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • setgel (202.21.115.82)
    bi ardchilaliig demjigch gehdee iim ardchilaliig huseegui shuu
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    БАТ-ҮҮЛЭЭ...ҮНЭН ҮГ ХЭЛЛЭЭ. ЧИ ӨӨРӨӨ БААТАР. ХАРИН Н.ЭНХБАЯРЫН ХИЙСЭН НҮГЭЛ МОНГОЛЫН АРДЧИЛАЛЫГ БУРУУ ЗАМ РУУ ХӨТЛӨХ ГЭЭД БАЙГААГ МОНГОЛЧУУД МИНЬ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. ТЭР НЬ ЮУ ВЭ? ГЭВЭЛ АЛБАН ТУШААЛЫГ ҮНЭТЭЙ БОЛГОСОН, МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ БИЗНЕСМЕНҮҮД НЬ УЛС ТӨРД ОРЖ, ТӨРИЙГ ХУТГАН, ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТАТВАРЫГ ЛУЙВАРДДАГ БОЛСОН. БУЛХАЙ-ЛУЙВАР-ХОР ХУТГАХ-ГЭЭД Л БҮХЭЛ МУУ МУУХАЙ БҮХНИЙГ Н.ЭНХБАЯР ГЭДЭГ ХҮН МӨН МАН МАХН ЭХЛҮҮЛСЭН. УЛС ТӨРИЙГ МӨНГӨӨР ҮНЭЛЖ ХАРАХ ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН ХҮН. УГ НЬ АРДЧИЛАЛ ЯЛАНГУУТАА МАНМАХН-ЫГ НАМ ДАРАХ БАЙСАН ЮМ. ТЭГСЭН БОЛ УЛС ТӨРИЙН ЭНЭ БУДЛИУН-МӨНГӨ-БУЛХАЙ-ЛУЙВАР ГАРАХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ БАЙСАН ЮМ. ТЭР БИТГИЙ ХЭЛ Ц.НЯМДОРЖИЙГ ХУУЛЬ ЗҮЙН САЙД БАЙХАД МОНГОЛ ИЙМ ХЭЛЦ ҮГ ГАРСАН-МОНГОЛД БАЙГАА МАФЫН БҮЛГИЙГ Ц.НЯМДОРЖООР БАТАЛГААЖУУЛЖ ХУУЛЬЧИЛСАН БҮЛГИЙГ НАМ ГЭНЭЭ ГЭЖ, ЭНЭ БАРАГ ҮНЭНИЙ ОРТОЙДОГ ШҮҮ. ОДОО ЭНЭ МАНМАХН-Н НЯЛХ СЭНГҮМҮҮД МОНГОЛЫГ ЯАЖ БАЛЛАХ БОЛ... СОНГУУЛЬД СОНГОЛТОО ЗӨВ Л ӨГӨӨРЭЙ ГЭЖ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА.
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    25 жилийн дотор Монголыг яаж үгүй хийж хоосруулсанаа тэмдэглэж байгаа юм уу?
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.123.94)
    uuruusduusuu ehleh heregtei. yamar ch ulger duurialgyi. kkk
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (169.132.18.1)
    УИХ гишүүн болмогц эхнэрээ, нөхрөө яам, агентлагийн даргаар тавиулсан улс төрчид ичиг ичиг. Тэр бол улс төрийн албан тушаалыг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж байгаагийн хамгийн тод илрэл. Ийм хүмүүсийгээ нэрлээд улс төрөөс нэг мөсөн зайлуулах хэрэгтэй.
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Nemhee (103.229.123.188)
    Buren erhet odor gej temdegleh arai l utgagui omnoh tuuhee uguisgesen het tuilshirsan uvaigui uildel um daa
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Zochin (103.229.123.188)
    Ardchilliig Ardchilsan nam omchluh erhgui tegeed ch oorsdoo ardchillaa hamgiin ih ustgaj baigaa shuu dee.
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    1 цаг 14 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    2 цаг 3 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    3 цаг 34 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    4 цаг 31 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    5 цаг 57 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    6 цаг 15 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    6 цаг 31 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    6 цаг 34 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    7 цаг 24 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    7 цаг 57 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    8 цаг 25 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    10 цаг 3 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    10 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    10 цаг 42 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    20 цаг 2 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    22 цаг 5 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    23 цаг 44 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    Өчигдөр 18 цаг 18 мин
  • Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
    Өчигдөр 18 цаг 11 мин
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК