Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын өрөөнд өнөөдөр Улсын онцгой комиссынхон хуралдахаар болжээ.
Хурал 10.00 цагаас эхлэх бөгөөд чухам ямар асуудал хэлэлцэх нь одоогоор нээлттэй болоогүй байна.
Засгийн газрын хуралдаанаар Шадар сайдаар ахлуулсан өвөлжилтөд бэлтгэх онцгой комиссыг байгуулсан. Тэрхүү комиссын анхны хуралдаан өнөөдөр болж байх магадлалтай гэдгийг албан эх сурвалж мэдээлж байна.