УИХ-ын хаврын ээлжит бус чуулганаар Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийг төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв.
Харин одоо Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэхээр Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү танилцуулж байна.