Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр үдээс хойш Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг Их хурлын даргад өргөн барьсан.
Тэгвэл өнөөдөр үдээс өмнө холбогдох байнгын хороодоор уг асуудлыг хэлэлцэх бөгөөд үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-ын сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ. Чуулган 14.00 цагаас эхэлнэ.
Мөн чуулган эхлэхээс өмнө Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы нэгдсэн хуралдааны хуваарийг шинэчлэн батална.