Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхоролыг огцруулахыг гишүүдийн олонх дэмжив.
Харин Байнгын хороодын үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцсэн.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүх, Төсвийн Байнгын хороогоор Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороогоор Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Эдийн засгийн Байнгын хороогоор Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжиж МАН-ын зургаан сайдыг огцруулахыг Байнгын хороод бүгд дэмжлээ.
Тэгвэл 16 цагийн УИХ-ын ээлжит бус чуулганаар МАН-ын сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг хэлэлцэж шийдвэрлэх юм.