Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд: АН гэрээгээ биелүүлээгүй учир дүгнэхээс зайлсхийлээ

2015-8-07
0
ЖИРГЭХ

              МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Су.Батболд нар хамтарсан Засгийн газрын талаар мэдээлэл хийлээ.

 

 

              МАН-ын дарга М.Энхболд "Монголын улстөр хариуцлагатай, улс төрийн намууд бие биеийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг, хийж чадаагүйгээ ард түмэндээ хэлж чаддаг, түүнд нь ард түмэн үнэлэлт дүгнэлтээ өгдөг байх ёстой" гэж мэдээллийн эхэнд онцлоод гэрээнд тусгагдсан заалтуудын талаар тайлбарлалаа.

 

           Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АН-аас МАН-д засагт хамтран ажиллах урилга ирүүлснээр таван бүлэг, 20 гаруй асуудал бүхий гэрээ байгуулсан. Хоёр намын хувьд гэрээгээр хүлээсэн хамгийн том үүрэг бол эдийн засгийн асуудал байсан. Тухайлбал, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, иргэдийн аж амьдралд нааштай өөрчлөлт гаргах, өмнө гарсан алдааг засч залруулах байв.  Үүний тулд эдийн засгийг сэргээх богино хугацааны хөтөлбөр боловсруулахад анхаарлаа хандуулж МАН-ын бүлгээс дэвшүүлсэн 50 тодорхой саналыг багтаасан 70 орчим зүйл бүхий эдийн засгийг хүндрэлийг даван туулах хөтөлбөр батлагдсан. Төрийн өмч хувьчлах тогтоолын төсөл дээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, УИХ-аас тодорхой шийдвэр гарсан. Одоо хэрэгжүүлэх ажил эхлээд явж байна.

 

            Гэрээнд дурдагдсан дараагийн асуудал бол гадаад өрийн хэмжээг нэмэхгүй, өрийн удирдлага, менежментийг боловсронгуй болгох байв. Сангийн сайд энэ асуудалд санаачилгатай ажиллаж, Өрийн удирдлагын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг өргөн мэдүүлж батлуулсан. Хэдийгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу өрийн босго ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой байсан боловч Ардын намыг засагт хамтрах үед бодит байдал дээр 58.3 хувьд хүрсэн байсан. Тийм учраас хүрсэн төвшнийг УИХ баталгаажуулж дахин өр нэмэхгүй байх зорилтыг тавьсан. Цаашдаа 2017, 2018 онд төлөгдөх өрийн эх үүсвэрийг бий болгох, санг бүрдүүлэх, одоо авсан өрийг зээлийн үйлчилгээний төлбөр багатай зүйлээр солих зэрэг арга хэмжээг төлөвлөж, ажлын нааштай эхлэлүүд гарч байсан.          

   

           Харин гэрээнд тусгагдсан ч хэрэгжээгүй нэлээд асуудал байгааг тэрээр онцлов. Тухайлбал, “Оюутолгой” төслийн гэрээний нөхцөлийг дордуулахгүйгээр Монголын талд оногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд ил тод, нээлттэйгээр зөвшилцөж шийдвэрлэхээр байсан. Мөн Тавантолгой болон стратегийн бусад ордод ийм зарчмыг баримтлан ашиглахаар гэрээнд тусгасан. Харамсалтай нь аль аль нь ахиц өөрчлөлт гарсангүй. Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээний төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ төслийг УИХ-аар хэлэлцэж, зөв зүйлийг дэмжиж, бурууг засч залруулах ёстой гэж үзэж байсан ч УИХ-ын дарга З.Энхболд түгжих, удаах, гацаах байр суурь баримталж байсны улмаас Засгийн газар гэрээгээ татаж авсан.

 

            Оюутолгойн гэрээний төлөвлөгөө гэгчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж гарын үсэг зурсан. ҮБАЗ-ийн хурал дээр Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Ардын намын бүлэгт танилцуулга хийхийг шаардсан ч танилцуулалгүй Дубайд очиж гарын үсэг зурсан. Гарын үсэг зурагдсанаас хойш асуудлыг тодруулахаар тав, зургадугаар сард Ерөнхий сайдад хандсан ч хариулт авч чадаагүй.

 

              Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг Засгийн газар татаж аваад хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж боловсруулна гэж гэрээнд заасан. Гэтэл Ерөнхий сайд зөвшилцлийн баримт бичигт туссан заалтыг зөрчиж шууд УИХ-д өргөн барьсан. МАН хувийн хэвшил, бизнесийнхний өмч хөрөнгөө ил болгох, үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөхийг дэмжиж байгаа. Гагцхүү хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн өндөр албан тушаалтнуудын нуусан өмч хөрөнгийг ил болгох зохицуулалтыг энэ хуулийн төслийн хүрээнд хийхийг эсэргүүцсэн гэж МАН-ын дарга М.Энхболд хэллээ.

            Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийг Н.Батбаяр гишүүн ахалж байгаа ч өнөөг хүртэл УИХ-д өргөн баригдаагүй. Санал хураалтын хяналтын тооллогыг гараар хийх, сонгуулийн тогтолцооны асуудлыг шийдэх, сонгуулийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэдэг байх зэрэг асуудлыг багтаасан Сонгуулийн хуулийн төслийг долдугаар сарын 1-нд гэхэд батална гэж тохиролцсон ч өнөөг хүртэл өргөн баригдаагүй. Энэхүү хуулийн төслийн ажлын хэсгийг Р.Бурмаа гишүүн ахалж байна. Сонгуулийн тогтолцоог ард нийтээс асуух хуулийн төслийг МАН-ын бүлгийн гишүүд өргөн барьсан ч огт хэлэлцээгүй. Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулсан ч үүргээ биелүүлээгүй. Одоо энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барихаар ажиллаж байгаа.

 

           Орон нутгийн ИТХ-ын хууль ёсны шийдвэрийг Засгийн газар хүндэтгэж хүлээн зөвшөөрнө гэсэн гэрээний заалтыг АН биелүүлээгүй. Говьсүмбэр аймагт шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан хоёр удаагийн нөхөн сонгуульд МАН-ын дөрвөн нэр дэвшигч ялсан ч өнөөдрийг хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Тэгэхээр гэрээнд заагдсан ажлуудыг хэн хариуцаж байв, хэний хариуцаж байсан ажил хэрэгжээгүй вэ гэдэг нь тодорхой байна. Бид хамтрахдаа амаа үдүүлнэ гэж хамтраагүй, зөв зүйлийг нь дэмжиж, буруу зүйлийг нь засна гэсэн. УИХ-ын гишүүд хуулиар олгогдсон эрхээ УИХ-ын үйл ажиллагаанд оролцохдоо эдэлж,  намын бүлэг үнэлэлт дүгнэлтээ өгч байсан гэж МАН-ын дарга М.Энхболд онцолсон юм.

 

Мөн тэрээр МАН засагт хамтарснаас хойш төрийн албан хаагчдыг халж сольсон гэх АН-ынхны мэдээлэлд хариу өгч, Төрийн албаны зөвлөлөөс гаргасан статистик мэдээг танилцууллаа. Тухайлбал, МАН-аас сайд томилогдсон Зам тээврийн яаманд 24, Барилга, хот байгуулалтын яаманд 28, Хөдөлмөрийн яаманд 48 хүн шинээр томилогдсон байна. Тэгвэл АН-ын гишүүн сайдтай байж байгаад дахиад АН-аас сайд томилогдсон Гадаад хэргийн яаманд 31, Аж үйлдвэрийн яаманд 33 хүн шинээр томилогджээ. МАХН-ын гишүүн сайдтай байж байгаад энэ намаас сайд томилогдсон Эрүүл мэнд, спортын яаманд 31 хүн өнгөрсөн найман сарын хугацаанд шинээр томилогдсон. Өнгөрсөн хугацаанд сайд нь солигдоогүй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүртэл 11 хүнийг шинээр авсан. Хөдөлмөрийн яам системээрээ үүрэг гүйцэтгэгч төрийн албан хаагчтай байсан алдааг сайд С.Чинзориг залруулсан. МАН-аас томилогдож ажилласан сайд нар хууль зөрчсөн, хамаатан саднаа томилсон зүйл байхгүй. Хууль бус томилгоо хийгдсэн гэсэн шүүхийн нэг ч шийдвэр байхгүйг онцлов.

 

МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ "Эцэст нь дүгнэхэд, АН хариуцлагагүй ажиллалаа. Хоёр тал гэрээг дүгнэж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байсан. Гэвч АН хамтарч байгуулсан гэрээгээ үнэн бодитой байдлаар дүгнэхээс зайлсхийлээ. Хэрвээ дүгнэсэн бол энэ гэрээний өмнө хүлээсэн үүргээ АН биелүүлээгүй нь ил тод болох байсан учраас Гүйцэтгэх зөвлөлийн дүгнэлтээр цуцалсан" гэв. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд сүүлийн үед УИХ-ын гишүүдийн дэгээр олгогдсон үг хэлэх эрхийг хааж боодог болж. Чиний хэлсэн үг чинь надад таалагдахгүй байна гээд микрофоныг хаачихаж байна. Олон жил парламентад сонгогдсон туршлагатай гишүүдээ "уймраа" гэх мэтээр хочилж дээрэнгүй байдлаар ханддаг боллоо, үүнд ард түмэн ч дүгнэлт хийх биз ээ" гэлээ.

 

С.Бямбацогт: "Алд биед ам гэрч, албан бичигт тамга гэрч" гэсэн үг бий

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлэхдээ:

 

"Чуулганы хуралдаан дээр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бид МАН-тай гэрээгээ дүгнэсэн гэсэн ташаа мэдээлэл өгөөд байна лээ. Гэрээг бид бичгээр байгуулсан. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зөрчвөл аль нэг нам нь дангаар цуцлахыг хориглоно гэж заасан. Гэтэл энэ гэрээг АН дангаараа цуцалж, огт дүгнээгүй. "Алд биед ам гэрч, албан бичигт тамга гэрч" гэсэн үг бий. Хэрвээ гэрээг дүгнэсэн бол албан ёсоор тэмдэглэл хөтөлж, гарын үсгээ зурж баталгаажуулах ёстой. Гэрээний талаар санал солилцох уулзалт хийсэн. Харин дүгнэхдээ албан ёсоор албан бичгээр бие биедээ хандах ёстой. Чуулганы хуралдаан дээр Ардын нам засагт хамтарна гэж орчихоод бүх юмыг гацааж шүүмжилсэн гэж АН-ын гишүүд ярьж байсан. Бид засагт хамтрахдаа хуульд нийцсэн монгол төрийн төлөө асуудалд дэмжлэг үзүүлнэ, бусад алдаатай буруу зүйлийг залруулна гэдгээ ил тод хэлж байсан. 2008 онд хамтарсан Засгийн газар байгуулах мөн гэрээ байгуулж ажилласан. Тэр үед АН-ынхан асуудалд зарчимтай хандахаас илүү төрийн ажлыг гацаах байдлаар хандаж байсныг сануулъя. Хамтарсан Засгийн газрын үед Ерөнхий сайд Сү.Батболдыг огцруулах асуудлыг З.Энхболд, Н.Батбаяр, Д.Ганхуяг тэргүүтэй гишүүд хоёр удаа хөндөж ярьсан. Уул уурхай, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг гурван удаа тавьсан. АН-ын гишүүн Т.Хасбаатар Ерөнхий сайд Сү.Батболдыг огцруулах асуудлаар есөн удаа хэвлэлийн хурал хийж байсан. Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэй хүмүүс С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрыг огцруулах гэж удаа дараа жагсал цуглаан хийж, тэр үед хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан сайд Х.Баттулга Ерөнхий сайдынхаа эсрэг томоохон нийтлэл бичиж байсан. Тэр ч бүү хэл биднийг хөөгөөгүй байхад АН гэрээгээ зөрчиж 2012 оны нэгдүгээр сард Засгийн газраас гарч байсан. АН ингэж л хамтарч байсан. Харин бид энэ найман сарын хугацаанд хамтрахдаа нэг ч удаа огцруулах асуудал хөндөөгүй. Аль нам нь асуудалд хариуцлагатай, тулхтай ханддагийг харьцуулж үзэх нь зөв. 2008-2012 онд АН-ын гаргаж байсан шиг ийм болчимгүй алхмуудыг бид хамтрах үедээ  хийж байгаагүй" гэлээ.

 

Су.Батболд: Сөрөг хүчний байр суурийг АН дааж чаддаг байх хэрэгтэй

 

УИХ-ын гишүүн Су.Батболд "Хоёр намын зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэдэн үг хэлье. Намуудын хариуцлага гэж байх ёстой. Засгийн эрх барьж байгаа намууд гэрээ байгуулж ард түмний өмнө гарын үсэг зурж баталгаажуулсныгаа нэг хүний зан араншин, гомдлын үгээс болж цуцалдаг байж болохгүй. Ингэснээр улс төр, нийгэм, эдийн засгийн байдалд хор хохирол учруулдаг байдлыг дахин дахин гаргаж байгаа нь АН-ын төлөвшилгүй, фракцуудын тэмцэлд идэгдсэнийг харуулж байна. Нэг л хүний араншингаар фракц, олигархиудын улс төрийн тэмцлийн золиос болгож улс төрийг хямралд оруулж байгаа нь харамсалтай. Төрийн төвшинд байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангаж чадахгүй, дүгнэж чадахгүй байгаа нь аж ахуйн нэгж, иргэд хооронд байгуулж байгаа гэрээнд ямар үлгэр жишээ үзүүлж байгааг бодолцох нь зүйтэй. Цаашид АН дангаараа хариуцлагаа хүлээгээд явах байх. 26 гишүүний, парламентад хоёр дахь олон суудал авсан намын байр суурийг АН дааж чаддаг байх хэрэгтэй. Одоо МАН сөрөг хүчин гэж юу байдаг юм, ямар асуудлыг яаж шийдвэрлүүлэх нь бидний тоглолтоор явагдана. Үнэхээр сөрөг хүчний үйл ажиллагааг дааж ажиллах юм бол ажилласан шиг ажиллах хэрэгтэй. Хоёрын хооронд хор найруулж, фракцийн зөрчилдөө идэгдээд Монгол орныг бүр ангал руу битгий унагачихаасай билээ" гэв. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • төвчүүд (122.201.21.198)
    Ирэх жилийн сонгуулиар Энхболд.Батболд хоёр минь өв аймагт л битгий нэр дэвшээрэй онигоо болно шүү
    2015 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.28.217)
    M.Enhbold darahan tsaaztai Bogd uuliig jinhene,durtai neg ni uhdag gazar bolgon sdamuuruulj nimgelj duusahgui nugel uildev! Hoit toroldoo huvalz bolohoos oor buyngui bolov! Orovdoj yadahdaa shorond oruulj nugeliig n tsooloh hun garaasai !!!
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.123.31)
    МАН тулхтай гэж үнэн юм байнаа
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • Бат (112.72.13.163)
    Хоёр нам хамтарч Алтанхуягийн хийсэн нүглийг арилгана гэж давхилдсан хаана. байна. 25 жил Монголын ард түмэн тө нөхдөөс итгэл, үнэмшил, сэтгэл, зүрх зориг хүнд байх тэр сайн сайхан чанаруудыг харсан. Та нөхөд Монголын ард түмнээр хэдэн жил тоглох бэ дахиж? Одоо боллоо???? гэсэн дохио хангинаад байна. Ливи дахь хэрэг явдал шиг Киргиз Украйнд гарсан төрийн эргэлт шиг юм манайд гарах цаг болжээ. Ардчилалыг бид буун дуугүй олж ирсэн гээд л донгосдог. Одоо буун дуу хүсээд байгаа юмуу? Яах бэ надад хэлэх үг алга новшнууд аа?
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    11 цаг 43 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    15 цаг 12 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    15 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    15 цаг 26 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    15 цаг 32 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    16 цаг 50 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    16 цаг 54 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    18 цаг 10 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    18 цаг 28 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    18 цаг 36 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    19 цаг 10 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    19 цаг 18 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    19 цаг 30 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    19 цаг 54 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    20 цаг 10 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    20 цаг 21 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    20 цаг 37 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    20 цаг 59 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    21 цаг 18 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    21 цаг 19 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК