Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдана. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан А танхимд 10.30 цагт эхлэх бол МАН-ын бүлгийн хуралдаан мөн энэ цагт Б танхимд эхэлнэ. Харин “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болох юм.
Бүлгүүд өнөөдрийн хуралдаанаараа энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэр гаргах аж.
Т.Энхэлээ