УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товлоод байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. Тус бүлэг Өршөөлийн тухай хууль болон Сайд нарын асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа аж.
Энэ талаар Эрчим хүчний сайд Д.Зоригтоос тодруулахад, “Бүлгийн хуралдааны тов одоогоор гараагүй байна. Бүлгийн хуралдаанаар Өршөөлийн хуулиас гадна сайд нарын томилгоог ярих байх. Сайдуудын нэр одоогоор тодорхой болоогүй байгаа. Тун удахгүй УИХ дахь нам, эвслийн бүлэг хоорондын хэлэлцээр явагдана байх. Мөн аль яамыг ямар улс төрийн хүчин авах вэ гэдэг нь ч тодорхой болоогүй байна. АН-ын бүлэг сайд нарыг УИХ-ын гишүүдээс сонгох нь зөв гэж үзэж байгаа. Цаашдаа намын дарга, Ерөнхий сайд, Бүлгийн дарга нарын уулзалтаар бүх зүйл тодорхой болно.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)