Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж есөн асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал, Эрдэнэтээс Овоотын уурхай хүртэлх төмөр замын концессын гэрээ байгуулах эрх олгох тухай хэлэлцэх асуудал жагсаалтын эхэнд бичигдсэн байв. Автозамын барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оруулж ирсэн бол Уул уурхайн сайд Р.Жигжид Газрын ховор элементийн ашиглалтын болон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай танилцуулжээ.
Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанд Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай зэрэг хэд, хэдэн асуудлыг оруулж ирсэн байна.