Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг байгууллаа. Тус комиссыг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.
Комиссын даргаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Орлогч даргаар Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Нарийн бичгийн даргаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүүг ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгасан бөгөөд Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд, Ц.Оюунгэрэл, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Т.Уранцэцэг, Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын дарга Д.Наранбаатар нарыг багтаахаар тусгажээ.
Энэхүү саналыг тусган тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.