Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Мөнхбат: Ээлжит бус чуулган авлигачдыг өршөөх эцсийн зорилготой байсан нь батлагдлаа

2015-8-13
0
ЖИРГЭХ

  УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан Өршөөлийн хуулийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

 

 

С.Бямбацогт: Ард иргэдийг өршөөхийг дэмжсэн, авлигачдыг өршөөхийг дэмжээгүй

     

МАН-ын бүлэг өршөөл үзүүлж байсан өмнөх зургаан хуулийн жишгийн дагуу насанд хүрээгүй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өндөр настай, бие махбодийн хувьд ял эдлэх чадваргүй болсон, болгоомжгүй, хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөхийг дэмжсэн. Засгийн газар энэ жишгийн дагуу Өршөөлийн хуулийн төслийг өргөн барьсан. Харамсалтай нь хэлэлцүүлгийн явцад АН, "Шударга ёс" эвслийн бүлгээс гаргасан албан тушаалын гэмт хэрэг, авлига хээл хахууль авсан хүмүүсийг хамруулж өршөөх саналыг анхны хэлэлцүүлгийн үеэр эсэргүүцэж байнгын хороо, чуулган дээр МАН-ын бүлгийн гишүүд саналаа хэлж байсан. Ийм ч учраас Өршөөлийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй, картаа сугалсан. Ээлжит бус чуулган анхнаасаа хууль бус байсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн хуулийн төсөл дээр зарчмын өөр байр суурьтай байгаагаа илэрхийлж хаврын чуулган завсарлахаас өмнө завсарлага авч байсан. Өршөөлийн хуулийн төслийг хаалттай хэлэлцсэн. Хаалттай хуралдааны явцыг мэдээлэх боломжгүй байсан. Нэгэнт Өршөөлийн хууль батлагдаж, хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулагдаж байгаа учраас энэ комисст МАН-ын бүлэг гишүүдээ ажиллуулах боломжгүй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

 

Ж.Мөнхбат: Ээлжит бус чуулган авлигачдыг өршөөх эцсийн зорилготой байсан нь батлагдлаа

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан Өршөөлийн хуулийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат байр сууриа илэрхийлэхдээ "Хэдхэн жилийн өмнө "Авлигачдын нурууг атийлгаж, ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ" гэсэн уриатай сонгуульд орж байсан АН авлигачдын нурууг тэнийлгэж, ард түмний нурууг атийлгасан үйлдэл хийж байгаад туйлын харамсалтай байна. Ахмад настан, эмэгтэйчүүд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөхийн хажуугаар гуя дагаж хүзүү гэдэгчлэн албан тушаалтан, авлигачдыг хуйгаар нь өршөөсөн хууль баталлаа. Авлигатай дайн зарлаж, авлигачдыг цээрлүүлье гэж уриалж байсан улс төрийн хүчин ийм алхам хийсэн нь монголын улс төрд эмгэнэл болж байна. Энэ үйлдлийнх нь төлөө АН-д эмгэнэл илэрхийлж байна. "Цэвэр агаар" сан, "Нүүрс" хөтөлбөр, татварын хэрэг, Г.Дэнзэн, Л.Гансүх, төмөр зам, халамжийн хэрэг гэх мэтчилэн 10 тэрбумаас дээш төгрөгийн хохиролтой хэргүүд өршөөлд хамрагдаж байна. Төрд шургалсан авлигачид, төрөөс төрсөн тэрбумтнуудыг хөхиүлэн дэмжсэн ийм хуулийг хүч түрэн баталж, хууль зөрчсөн ээлжит бус чуулган хийлээ. Улс орны хувьд өнөөдөр тулгамдсан асуудал бол авлигачдыг өршөөх асуудал биш. Ээлжит бус чуулган албан тушаалтан, авлигачдыг өршөөх эцсийн зорилготой байсан нь батлагдлаа. Өчигдөр Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийхдээ "Авлигын гэмт хэрэгт буруугаа хүлээж уучлал гуйсан бол, төрд учруулсан хохирлоо барагдуулна гэж хэлсэн бол Өршөөлийн хуульд хамрагдана" гэж хэлжээ. Төрийн хууль ингэж батлагдаж байгаад үнэхээр эмгэнэлтэй байна. Олон улсын "Транспэрэнси интернэшнл" байгууллагын гаргадаг авлигын индексээр Монгол Улс 2012 онд 87 дугаар байранд орсон бол 2014 онд 107-д жагсаж 20 байраар ухарсан. Цагаан захтнуудыг өршөөсөн Өршөөлийн хууль баталснаар авлигын индескээр адагт орох нөхцөл байдал үүслээ.

 

МАН зарим гишүүдээ Өршөөлийн хуульд хамруулах гэж далдуур чимээгүй дэмжлээ гэсэн ташаа яриа гаргаж байна. Тийм юм байхгүй. МАН-ын гишүүдээс шалгуулах нь шалгуулж, ял эдлэх нь эдэлж, шоронд хүртэл нас барсан хүн бий. 2012 оноос хойш "Чингис", "Самурай" бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкнаас идэж уусан, завшсан бүх хүмүүс энэ хуулиар өршөөгдөж байна. Авлигыг хөхиүлэн дэмжиж өөгшүүлэн хамгаалж өмгөөлж байгаа үзэгдэл Монголын төрийн эрх барих дээд байгууллага, төр тэргүүлсэн АН-аас төрийн бодлого болон гарч байгааг МАН эсэргүүцэж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

 

Ц.Нямдорж: Төрийн эсрэг, хуулийн эсрэг чимээгүй эргэлт боллоо

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ээлжит бус чуулган гэгч халхавч дор Төрийн ордон дотор төрийн эсрэг, хуулийн эсрэг чимээгүй эргэлт боллоо. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл дөрвөн удаа УИХ-аас буцсан атал хүчээр баталлаа. Өршөөлийн хуулийг хүчээр баталлаа. Төрд шургалсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог Эрүүгийн хуулийн бүх заалт энэ өршөөлд бүрэн хэмжээгээр хамрагдах улс төрийн алхам хийлээ" гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль 305 зүйлтэй аж. Үүний 78 нь ерөнхий ангид, 227 нь тусгай ангид хамаардаг. 227 зүйлээс авлигачид, албан тушаалтнуудад хариуцлага тооцох 10 зүйл байдаг бөгөөд бүгд Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа юм байна.

Тухайлбал, залилан мэхлэх замаар өмч завших /148 дугаар зүйл/, улсын хөрөнгийг завшиж үрэгдүүлэх, банкны хууль тогтоомж зөрчиж асар их хэмжээний луйвар хийдэг асуудлыг зохицуулдаг /156 дугаар зүйл/ зүйл заалтууд өршөөлд хамрагдаж байна. Шинэ төрлийн гэмт хэрэгт тооцогдож байгаа мөнгө угаах гэмт хэрэг, албан тушаалаа урвуулан ашиглах /263 дугаар зүйл/, албан тушаалаа хэтрүүлэх /264 дүгээр зүйл/, хээл хахууль авах /268 дугаар зүйл/, хээл хахууль өгөх /269 дүгээр зүйл/, хууль бусаар хөрөнгөжих /270 дугаар зүйл/, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах асуудлыг зохицуулсан /273 дугаар зүйл/ зүйл заалтуудыг өршөөлд бүрэн хэмжээгээр хамруулах шийдвэр гаргасан байна. Өршөөлийн хуулийн дөрөвдүгээр зүйлд хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ гэсэн үг орсныг тэмдэглэе. Ийм хэргийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааг хэрэгсэхгүй болгоно гэсэн байна гэж Ц.Нямдорж гишүүн мэдээлэв.

 

Мөн тэрээр цааш хэлэхдээ "АН авлигатай тэмцэнэ, авлигачдыг цээрлүүлнэ гэж 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 10 жил зарласан. Авлигатай ингэж тэмцдэг юм байна гэдгээ бодитой харууллаа. 2012 онд гарч ирсэн шинэ эрх баригчид идсэн уусан, завчуулсан бүх хэргийнхээ хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааг хэрэгсэхгүй болгож байна. "Шударга бус" эвслийнхэн таван хувьсгал хийнэ гэж 2012 оны сонгуульд оролцсон. Үүний нэг нь шударга ёсны хувьсгал байсан. Шударга ёсны хувьсгалыг ингэж хийдэг юм байна гэдгийг олон нийт арьсан дээрээ мэдэрлээ. Аливаа хэрэгт улс төрийн харьяалал гэж байдаггүй юм. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй. Ерөнхийлөгчөөс эхлээд гудамжинд яваа Должин эмээ хүртэл хууль шүүхийн өмнө тэгш байх Үндсэн хуулийн зарчимтай. Гэтэл засгийн эрх барих хугацааны эхний гурван жилд нь идэж уучихаад үүнийгээ цайруулахын тулд Өршөөлийн хуулиар хаацайлж ялаас мултрах нөхцөлийг бий болголоо. Хэрвээ иймдээ тулж байгаа бол Монгол хуультай, төртэй ч байх хэрэггүй. Бүгдийг нь татан буулгах хэрэгтэй. Ийм ялзарсан хуйвалдаан болж байгаад харамсал илэрхийлж байна. 2000 оны долдугаар сард Р.Гончигдорж бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байсан гишүүдийг цуглуулж нэг хүнийг зохиомлоор нэмж Өршөөлийн хуулийг батлуулснаар АН-ынхан нэг удаа ял хариуцлагаас зугтаж байсан. Одоо АН ээлжит бус чуулган зарлаж байгаад идсэн уусныг нь хэн ч мөрдөж шалгаж эрхгүй болгох хуулийн орчныг бий болгох алхам хийлээ. Үүний эсрэг Монголын төр, хууль гэж байдаг бол тэмцэх хэрэгтэй байна. Монголын төр, хуулийг хүчгүйдүүлэх ажлыг сүүлийн гурван жилд олон удаа хийлээ. Сонгуульд орохын өмнө сайхан юм амладаг, эрх мэдэл авсныхаа дараа идэж уучихаад өөрсдөдөө зориулж хууль гарган цайруулдаг ёс тогтох нь. Үүний эсрэг хүн болгон тэмцэх хэрэгтэй" гэлээ.  

Д.Идэр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.179.20.112)
    Shulegch zaluu ingej hudlaa show hiihee boli duugui demjij baisnaa batalsan hoino ni ingej bh gej.
    2015 оны 08 сарын 14 | Хариулах
  • zochin (202.179.7.38)
    temtseh heregtei ard tvmen mini.nyamdorj gishvvniig demjij bn.
    2015 оны 08 сарын 14 | Хариулах
  • UB IRGEN (202.180.216.19)
    XEN TA NARYG ARDCHILSAN NAMTAI XAMTAR GESEN YUM BEE ? OROSUUDYN XELDGEER - POEZD USHEL...
    2015 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.39.2)
    нямдоржийг м.энхболдыг авилгач биш гэвэл заяа нь гомдох байх даа.
    2015 оны 08 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    7 цаг 41 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    7 цаг 44 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    13 цаг 0 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    16 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    16 цаг 35 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    16 цаг 47 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    20 цаг 48 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    21 цаг 3 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 17 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    21 цаг 23 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    21 цаг 25 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    21 цаг 31 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Уржигдар 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК