УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд ээлжит бус хуралдаан зарлажээ.
Бүлгийн хуралдаанаа ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Засгийн газрын асуудлаар гэсэн зарыг гишүүддээ тараасан байна.
АН-ын бүлэг Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэх гэж байгаа бол өнөөдөр хаалтаа хийх ээлжит бус чуулганы хуралдаанаар зургаан сайд тодорч магадгүй юм.