"Шударга ёс” эвслийн бүлгийн хурал УИХ-ын гишүүн Л.Цогийн өрөөнд хуралдаж, сайдад нэр дэвшүүлэх хүмүүсээ тохиролцжээ.
Тэд сайдуудын асуудлаар нэгдсэн байр суурьт хүрсэн ч албан ёсоор зарлах болоогүй байгаа аж.
Энэ талаар УИХ-ын дэд дарга Л.Цог “Хамтарсан ажлын хэсгийн шийдвэр өнөөдөр гарч амжихгүй. Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганыг 16.00 цаг завсарлуулах гэж байна” гэхээс өөр зүйл мэдээлсэнгүй.