Яг одоо ээлжит бус чуулган хаалтаа хийх гэж байна. Энэ удаагийн чуулганыг УИХ-ын даргын захирамжаар энэ сарын 3-14-ны хооронд хуралдуулсан. Уг чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль, Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байсан. Үүнээс Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулсан юм.
Цаашлаад МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, орны томилгоог нь хийхээр байсан билээ. Гэхдээ одоогоор МАН-ын зургаан сайдын орны хүмүүсийн томилох асуудлыг хэлэлцээгүй байна. Зургаан сайдыг томилохоор дахин ээлжит бус чуулган зарлаж магадгүй байгаа юм.
Т.Энхэлээ