Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт эхэлж, 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хуралдаанаар 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Мөн “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар маргааш буюу энэ сарын 18-нд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм.
Сэтгэгдэл (2)