Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хэсэгчилж хориг тавилаа

2015-8-17
0
ЖИРГЭХ

        Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая Өршөөлийн хуульд хэсэгчилж хориг тавилаа. Тодруулбал, тус хуулийн авлигачдыг өршөөсөн заалтуудад хориг тавьжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт уг хуульд хориг тавина гэж мэдэгдсэн билээ. Энэ талаар түүний Хуулийн бодлого, хүний эрхийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр доорх тайлбарыг өгөв.

 

-УИХ-аас Өршөөлийн тухай хуулийг албан ёсоор ирүүлсэн үү?

 

-2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэн баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 14-ний орой Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөл үзүүлэх хуультай танилцаад хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзсэн. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүллээ. Холбогдох хууль, журмын дагуу УИХ Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцэх байх.

 

-Энэ удаагийн Өршөөлийн тухай хууль өмнөх өршөөлийн тухай хуулиас юугаараа ялгаатай вэ?

 

- УИХ-аар 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд гэмт хэрэг анх буюу давтан үйлдсэн, гэмт хэргийн ангилал /хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд/, түүнчлэн нас, хүйс, хувийн байдлыг үл харгалзан ялаас өршөөн хэлтрүүлэхээр заасан. Энэ нь ялаас өршөөн хасах болон өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд зааснаас бусад бүх тохиолдолд өршөөлд хамрагдаж суллагдах боломжийг ялтнуудад бий болгосон. Түүнчлэн 1991-2009 оны хооронд гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулиудад гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, урьд санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн, өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан болон уучлагдсан боловч дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн хүмүүсийг өршөөлд хамруулахгүй байхаар зааж байсан.

Гэтэл 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар дээрх төрлийн зохицуулалтыг огт тусгаагүй бөгөөд үүнээс үүдэн гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, урьд санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн, өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан боловч дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн ялтан өршөөлд хамрагдах боломжтой болохоор байна. Энэ бол өмнөх Өршөөлийн тухай хуулиудад баримталж байсан зөв зүйтэй зарчмаас ухарсан алхам болж байгаа.

 

- Ерөнхийлөгчийн тавьсан хоригт зөвхөн Авилга, албан тушаалын гэмт хэргүүдэд хориг тавьж байгаа юу?

 

- Ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөлд байдалд агаарын хөлөг авч зугтаах, Терроризмыг санхүүжүүлэх зэрэг манай улсад бараг үйлдэгддэггүй гэмт хэргүүд орсон байна. Гэтэл энэ зүйлд авлига, албан тушаалаа урвуулсан ашигласан гэх зэрэг ноцтой хэргүүдийг оруулаагүй орхигдуулсан байна. Хэрэв Өршөөлийн хууль Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авалгүй хэрэгжвэл энэ явдал үнэхээр хортой үр дагавартай, аюултай. Тухайлбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа 40 гаруй эрүүгийн хэрэг, прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хянагдаж байгаа, түдгэлзүүлсэн хэргүүдийн цаана 32 гаруй тэрбум төгрөгийн хохирлын асуудал үндсэндээ замхрах болоод байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт  хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгаа.

 

- Ерөнхийлөгч хэлэхдээ залилан мэхлэх гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулахгүй байх нь зүйтэй гэж мэдэгдэж байсан. Энэ талаар та тодруулга өгөөч?

 

- Тийм ээ. Энэ асуудлаар Ерөнхийлөгч байр сууриа тодорхой илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн 148.4-т заасан Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг нь нийгмийн хор аюулын хэр хэмжээ өндөр, иргэн, аж ахуй нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулж, хохирол нөхөн төлсөн тохиолдол тун бага байдаг учраас энэ зүйл ангийг Өршөөлд хамруулах боломжгүй гэж үзэж байгаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 148.4-өөр шалгагдаж байгаа нийт 116 гэмт хэрэг байна. Эдгээр гэмт хэргийн цаана 5559 хохирогчийн эрх ашиг, нийт 93 тэрбум гаруй төгрөгийн хохирлын асуудал замхрах болоод байна.

 

- Өршөөлийн тухай хуульд хамруулах боломжтой гэмт хэргүүд байна гэж үзсэн үү?

 

- Сая батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн ялтнуудыг эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг  хасахаар зохицуулсан. Тус зүйлд дурдсан гэмт хэргүүдэд зарим төрлийн гэмт хэргүүдийг тусгах шаардлагатай гэж үзсэн. Эдгээрт Танхайрах (ЭХ-ийн 181.3), Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах (ЭХ-ийн 96.1, 96.2), Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх (ЭХ-ийн 147.2) гэмт хэргүүд орж байгаа. Энэ төрлийн гэмт хэргүүдийг ихэнхдээ ядарсан, зовж зүдэрсэн, танил талгүй эгэл жирийн ардын хүүхэд, та бидний хойч ирээдүй болсон хүүхэд залуус маань гэнэн томоогүй дэврүүн, зангаасаа болж үйлдсэн байдаг. Тухайлбал 96.1-ээр 440 гаруй залуучууд ял эдэлж байна. Эдгээрийн дийлэнх нь 18-25 насны хүүхэд залуус байгаа бөгөөд тэд торны цаана хоног тоолон хүлээн сууж байна. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим, өмнөх Өршөөлийн хуулиудад тусгагдаж ирсэн төрийн бодлого, зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзсэн.

 

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа гэхэд Өршөөлийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах уу, мөн хоригийг хаалттай хэлэлцэх үү?

 

- Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нээлттэй авч хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авбал Өршөөл үзүүлэх тухай  хуулийн холбогдох зүйл, заалтыг хүчингүй болгох эсхүл холбогдох нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулах ёстой.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (202.179.11.14)
    Эдийн засгийн ил тод байдлын хуульд ч гэсэн хэсэгчилсэн хориг тавиач ерөнхийлөгчөө.Өршөөлийн хуультай адил үүнд авилгачид цагаан захтанууд хамрагдаад байна шүү дээ.Татвараа цаг хугацаанд нь өгч байсан эгэл иргэд бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд үнэнчээр татвараа өгч байсныхаа төлөө хохирч байна шүү дээ.Өгөөгүй том том кампаниуд завших гэж үү.Эсвэл өгч байсан иргэн аж ахуйн нэгжүүдийн өгсөн татвараас нь ядаж 80-90 хувийг нь буцааж олгуулбал шудрага болно доо.МАН-ын 6 сайдыг чөлөөлөх асуудлын хажуугаар нуугдаад ард иргэдийн анхаарлаас холуур өнгөрөөх гэж байгааг анхаарна уу.Шудрага ерөнхийлөгчөө дэмжинэ шүү Ганц дайчин ганцаардахгүй
    2015 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Ер нь гэмт хэрэг хийсэн бол юундаа өршөөл эрж тэнэгтээд бцгаадаг юм. Шал утгагүй юм
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    БНСАУ ерөнхийлөгч зөв санаачилсан юм бишүү тэртээ тэргүү амьдрахын эрхээр хулгай зэлгий хийгээд явсан бол ганц удаа сануулаад өнгөрвөл ухаарч болох шүү дээ, юу юугүй л гүтгээд аваачаад хийчхээр чинь тэр хүмүүс цаашдаа яах болж бна мэдээж ажил төрөл хийгээд амьдрах нь зөв л дөө үүнийг үгүйсгэхгүй, хэлмэгдсэн ч бж болох шүү дээ, Монголд харин хахуул авч залилан хийсэн хүмүүс нь ичихчгүй би буруугүй хэлмэгдчихсэн гээд хээв нэг зогсож бгаа нь ичгүүртэй хэрэг шүү
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    БНСАУ ерөнхийлөгч зөв санаачилсан юм бишүү тэртээ тэргүү амьдрахын эрхээр хулгай зэлгий хийгээд явсан бол ганц удаа сануулаад өнгөрвөл ухаарч болох шүү дээ, юу юугүй л гүтгээд аваачаад хийчхээр чинь тэр хүмүүс цаашдаа яах болж бна мэдээж ажил төрөл хийгээд амьдрах нь зөв л дөө үүнийг үгүйсгэхгүй, хэлмэгдсэн ч бж болох шүү дээ, Монголд харин хахуул авч залилан хийсэн хүмүүс нь ичихчгүй би буруугүй хэлмэгдчихсэн гээд хээв нэг зогсож бгаа нь ичгүүртэй хэрэг шүү
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Erunhiilugch bol hrn ch neg jintei iltgel tavisan shuu turiin terguun hun haaya neg tgeed daashtai shuud ugiig helchhej bhd gemgui shuu deee
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Arai l denduu shudraga avaad haychihsan buuduulah vii dee EBI mn bolgoomjtoi bhgui bol
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Хүмүүс маань тэгээд хэт туйлшруу юм даа, Жастин Капла нарт өршөөл үзүүлсэн гэх, Мөн Монголын өршөөлийн хууль энэ 2чинь тэс өөр зүйл шүү дээ. Гадаадынхныг уучилсан нь гаднаас ирэх хөрөнгө оруулалтыг нээх, харилцаагаа цуцлахгүй гэсэндээ шүү дээ
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Hhahah yu yriad bgaamdee yu gj gantshan enhbayrt zoriulsn horig bhwdeee.
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.39.116)
    америк каплагийн улсад учруулсан хохирол 400 тэрбум гэсэн.монголын нийт хулгайчийнх 32 тэрбум. үүн дотор энхбаяр байхгүй.гэтэл хэн нь өршөөгдөж хэн нь элбэгийн шоронд хатах ёстой вэ?
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.39.116)
    ганцхан энхбаярт зориулсан хориг
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • зочин (112.72.13.60)
    албан тушаалын наймаачдыг бол өршөөнө үргэлж өршөөнө гэх ажгуу
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • зочин (112.72.13.60)
    Баттулга авгай хүүхнүүдийг мөнгөөр ч юмуу юугаараа ч юм дөрлөж сайд болгодлг нь үнэн ш дээ Бурмааг харахгүй юу Баттулга халууцаад үхэхнээ гээд сайдын дээлээ тайлада газар хаясан чинь Бурмаа би хэзээ ч халууцдаггүй гээд давхийгээд өмсөөд аваа биз дээ Буруу хүн толгой дээрээ залснаас одоо газар тариалан юу болов Гамшиг Баттулга ийн наймаа ахийхдээ ядахдаа гайгүй бөөгөөс ч юмуу ламаас ч юмуу хойтын үр дагаврыг нь сайн асууж баймаар Эсвэл сайтар даатгаж баймаар Үр дүнд нь иргэд зовоод байвал ямар олиг байхавдээ
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Дэлгэр (124.158.111.6)
    Гадны луйварчингуудад өршөөл үзүүлдэг байж Монгол хүндээ яагаад өршөөл үзүүлэхээс айгаад бдаг юм бол. Албан тушаал, авилгын хэрээр ялаа эдэлсэн, уучлалд хамрагдсан этгээдийн ял шийтгэлгүйд тооцох хугацааг л өршөөлийн хуульд хамруулаад өгчихвөл, шалгагдаж байгаа болон ялаа эдэлж байгаа нөхдүүдэд хамаарахгүй шүү дээ...
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • 7333 (122.201.24.112)
    Энэ хачин гар гадаадын доншууч нохойг өршөөж улсад хэдэн тэрбумын хохирол учируулчихаад өөрөө зүгээр өнгөрнө гэж бодсон юм бх даа. Хэзээ нэг өдөр яллуулах цаг ирэх биз
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (124.47.219.169)
    MEDREL SHIZOTOI GAZAR MONGOLIG DAMPUURALAGCH!
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • зочин (150.129.141.204)
    Муу хүнд хутга бүү бариул гэдэг дээ Эбдо минь
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • иргэн (150.129.141.204)
    Нэг орилоо этгээдийг үнэгүй вакцинд хамруулаач. Хошигоруулж яваад тахал тусчихсан бололтой
    2015 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (205.201.255.5)
    elbegee ene udaa chadah yum bol chamaig Mongoliin toloo yum hiisen hun gej urgelj bodoj yaviya
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.13.185)
    Eronxiilogchiig demjij baina. Avilgachid Mongol Ulsig udirdax bolj baina uu?
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • irgen (112.72.11.116)
    enhbayr yah ve golmi elbeg s. bayr 2 mongoliin shudarga huuli hezee vilchleh ve.
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • mongol (182.160.40.90)
    erunhiilegchee demjij bn aa. Odoo UIH gishuudiin unen tsaraig harah uldej bn. Enhbayar yarigdah zuil bish ee, ter huvi hunii asuudal tusdaa. Zarchim yarigdaj bn. Ard tumnees hulgailsan avilgaltsan gemt herguudiig ursheevel ardchilaliin zarchim aldagdana
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.121.178)
    Boliochee ter zalilan geed baigaa 148 aar chin mash olon zaluus 10 jileer horigdoj bna,20 say togrog lombardaas zeeleed tolj chadaagui zaluu horigdoj bna,Nambariig namnah geed ter muu yadarsan zaluusiig holdoo chirehee boliochee,Ebi jaahan hunleg baildaa
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • иргэн (150.129.141.204)
    Тарваган тахлын вакцынд үнэгүй хамрагдна уу
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • Zochin (103.26.193.118)
    Zuv zuv
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • Болио (43.242.241.42)
    Энхбаярыг одоо 148,4-р асуудалд оруулсан байгаа. Яг тэр зүйл дээрээ хориг тавьсан байна. Энэ нь Авилгалтай хамааралгүй зүйл анги. ЭБИ үнэхээр айж байна.
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.123.88)
    ТЭНЭГ ЦАРАЙЛЧИХААД СУУЖ БАЙГААГ НЬ ӨШ ХОНЗОН САНАХГҮЙ ЭЭ ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД НЭМЭР БОЛОХ САНААГ АН ХҮСВЭЛ ХУВААЛЪ Я АА ГЭЭД БАЙХАД ЭР ХҮН ШИГ БАЙЛ ДАА ЭНХБАЯР ЯМАР ЧИНИЙ ДАЛАЙСАН ГАЗАР ДАЛД ОРЖ ДАЛЛАСАН ГАЗАР ИЛ ГАРЧ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ ЧИ ӨӨРИЙГӨӨ АРАЙ ДЭЭГҮҮР ҮНЭЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ХААН ЮМ УУ ЭНХБАЯР МУУ Ч ГЭСЭН ХАЛХ ЦУСТАЙ УДАМ САЙТАЙ ХАМААТАН САДАНТАЙ МОНГОЛ ХҮН ШҮҮ ДЭМЖИДЭГ АРД ТҮМЭН Ч БАЙНА НЭГ МУУУ ЦАГААЧ ЗАГНАЖ БАЙГАА ЮМ ШИГ АЯГЛААД БАЙДГАА БОЛИО БАЙГАА ЭСВЭЛ ЧИ ТИЙМ ИХ НООТОЙ ХҮН ҮҮ
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.40.216)
    авилгачдад дургүйдээ биш энхбаярт хонзогнож явдагтаал хориг тавьж шоудлаа
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • зочин (122.201.31.201)
    Одоо УИХ хэрхэн шийдвэрлэхийг масс харах л үлдлээ. Бүр дэмжсэн, татгалзсан нэрсийг массд харуулах хэрэгтэй. Нээлттэй хуралдах юм бол харагдах л байх
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • зочин (122.201.31.201)
    Одоо УИХ хэрхэн шийдвэрлэхийг масс харах л үлдлээ. Бүр дэмжсэн, татгалзсан нэрсийг массд харуулах хэрэгтэй. Нээлттэй хуралдах юм бол харагдах л байх
    2015 оны 08 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    10 цаг 44 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    14 цаг 13 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    14 цаг 23 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    14 цаг 27 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    14 цаг 33 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    15 цаг 50 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    15 цаг 54 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    17 цаг 10 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    17 цаг 28 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    17 цаг 37 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    18 цаг 11 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    18 цаг 19 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    18 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    18 цаг 55 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    19 цаг 11 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    19 цаг 21 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    19 цаг 38 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    19 цаг 59 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    20 цаг 19 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    20 цаг 20 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК