Засгийн газрын уржигдрын хуралдаанаар төрийн өмчийн 10, төрийн өмчийн оролцоотой тав, нийт 15 хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг 2015-2016 онд бүхэлд нь буюу тодорхой хувийг хувьчлахаар шийдвэрлэв.
Дулааны цахилгаан станц-II, III, IV, Дарханы дулааны цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК- уудын нийт хувьцааны 30 хувийг хувьчлахаар боллоо.
Мөн “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн нийт хувьцааны 49, Хөдөө аж ахуйн биржийн нийт хувьцааны 66 хувийг хувьчилна.
Түүнчлэн “Оргил” рашаан сувилал, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг 100 хувь, Кино урлагийн дээд сургууль, “Авто импекс” ХК-ийн одоо байгаа төрийн эзэмшлийн хувьцааг хувьд өгөхөөр болжээ.
Д.Дуулим