Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Мөрөөдлийн Засгийн газар”-т АН-аас сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

2015-8-20
0
ЖИРГЭХ

        МАН-ын зургаан сайдын орны хүмүүсийг томилох ажил улс төрийн хүрээнд ид өрнөж байна. Одоогийн байдлаар Засгийн газарт хамтрах АН болон “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн хоёр талдаа ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын хэсгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр ахлаж байгаа юм. Тус бүлэг Засгийн газарт дөрвөн сайдын суудал нэхэж, хүссэнийг нь өгөхгүй бол хамтрахгүй гэж АН-ыг сүрдүүлж яваа.

 

Харин АН-ынхан “Дөрвөн яамыг манайх авна” гэж тас гүрийсээр байна. Тиймээс тэд “Шударга ёс” эвсэлд хоёр л сайдын суудал өгөхөөр зүтгэж буй. Уг маргаанаас болж “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн сайдад нэр дэвшигчдээ тодруулж чадахгүй өнөөдрийг хүрээд байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэнийг хаана нэр дэвшүүлэх асуудлаар МАХН, МҮАН-ынхан дотроо ч ойлголцож чадахгүй маргаантай байгаа. Тэднийг ингэж маргаж байх хооронд АН-ынхан сайдад нэр дэвшигчдээ аль хэдийн тодруулаад байгаа юм. Тухайлбал,  “Шонхор” фракцаас Г.Баярсайханыг Хөдөлмөрийн, МОАХ-аас Л.Эрдэнэчимэгийг Зам тээврийн, МҮДН-аас Н.Батбаярыг Сангийн, Я.Санжмятавыг Барилга хот байгуулалтын сайдад тус, тус нэр дэвшүүлэхээр тохиролцжээ.

 

 

Сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

 

Л.Эрдэнэчимэг: Х.Баттулгын хүн. Тавантолгойн гэрээний төслийг амжилттай гацаасныг нь өндрөөр үнэлж босс нь уг суудлыг авч өгч буй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүний хувьд биологич, хуульч мэргэжилтэй бөгөөд УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж байгаа юм. Эзэмшсэн мэргэжлээсээ тэс өөр салбарыг удирдахаар яригдаж буй түүнд олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Бүр “Зам тээврийн салбарыг Л.Эрдэнэчимэг удирдвал улс орон дампуурна” гэсэн яриа ч гарч амжжээ. Зам тээврийн салбарыг түүнд өгөхөөр болсон нь хоёр шалтгаантай.

 

Нэгдүгээрт, уг яамыг Х.Баттулга гэдэг хүн үүсгэн байгуулж өөрөө анхны сайдаар нь ажиллаж байсан. Тиймээс  өөрөө буусан ч тойрон хүрээлэгчдээ тус яамнаас салгаж болохгүй гэх хатуу бодол түүнд бий.

 

Хоёрдугаарт, Л.Эрдэнэчимэг гишүүний их амбиц байна. Өөрийнхөө л хүнийг тавьж байвал зам тээврийн салбарын талаар их, бага мэдлэгтэйн аль нь байх нь хамаагүй гэх Х.Баттулгын бодол дээр Л.Эрдэнэчимэг гишүүний амбицыг нэмээд энэ яам бүхэлдээ “бенз”, “шанага” хочтой эмэгтэйн эрх мэдэлд шилжихээр болж байна.

 

Өчигдөр хэлсэн үг нь өнөөдөр хийсэн үйлдэлтэй нь хол илүү зөрдөг Л.Эрдэнэчимэг гишүүнд энэ салбарын талаар ямар ч мэдлэг байхгүй. Ямартай ч тэрбээр архи, тамхины хуулиас арай дээгүүр зүйлээр танигдахаар оролдож эхэлсэн нь энэ ч олон нийт түүнийг их дургүй хүлээж авах нь.

 

Я.Санжмятав: “Бүх л зам Ром руу хөтөлдөг" гэдэг шиг хүн болгон Улаанбаатар руу тэмүүлж байхад Я.Санжмятав Завхан аймгийн Засаг даргаар ажиллахаар явж байв. Түүнийг Завханы хөгжил, бүтээн байгуулалтад их хувь нэмэр оруулсан гэж тус нутгийхан ярьдаг. 

 

Я.Санжмятавын хувьд шинэхэн сайд болох гэж буй ч улс төрд бол хуучин хүн юм. Тэрбээр хоёр дахь удаагаа УИХ-д нэр дэвшин ажиллаж байна. Н.Алтанхуягийн Засгийн газарт Хөдөлмөрийн яамны  сайдаар ажиллаж байсан тэрбээр одоо бол яам удирдах хангалттай туршлагатай болсон. Тиймээс ч Алтангадас Барилга хот байгуулалтын яамны сайдаар нэр цэвэр, туршлагатай, тулхтай хүнээ ажиллуулахаар явуулжээ.

 

Фортуна Н.Батбаяр: Нэгэн цагт чуулганы хуралдаанд согтуу сууж УИХ-ыг “согтуу парламент” нэртэй болгож байсан тэрбээр ойрноос эрүүл, саруул байж Сангийн яамыг удирдахаар зэхэж эхэлжээ.

 

Н.Батбаярын хувьд Эдийн засагч мэргэжилтэй. Тиймээс Сангийн яамыг удирдах хангалттай туршлагатай гэж АН-ынхан үзжээ. Өмнө нь Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж байсан түүнийг энэ салбарт ихээхэн хайртай гэдэг. Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлж “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтыг буруу хийсэн гэж шүүмжлүүлж байсан тэрбээр хамгийн сүүлд бүтцийн өөрчлөлтөд орж, огцрох хүртлээ өөдрөг явсан нэгэн.

 

Эдийн засгийг хямруулсан хэрэгт унаж явсан тэрбээр “Эдийн засаг хямраагүй байна. Өөдрөг бай. Муу зүйл бүү бод, ярь” хэмээн ярьж явсаар огцорсон. Амныхаа хэмжээгээр араа мэдэхгүй ярьдаг, хаа нэг Төрийн ордонд гал тахидаг түүнийг бөөгийн шашин, бондын мөнгөний замбараагүй зарцуулалт нь суудлаас нь буулгаж чадсан ч дахин сайд болгох нь.  Онигооны эзэн дахин сайд болох гэж буй нь олны дургүйцлийг хүргэж амжаад байна.

 

Г.Баярсайхан: Саяхнаас нэг хүн сайд болох өрнүүн их хүсэлдээ хөтлөгдөж З.Энхболдыг хормойдоод салахаа байсан гэх яриа шаргал ордонд гарах болсон.

 

Хүмүүсийн хэлж буйгаар тэр хүн нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан аж. Тэрбээр экологич мэргэжилтэй. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Өөрийгөө “Эко гишүүн” гэж өргөмжилсөн тэрбээр өөрийнхөө мэддэг салбар буюу Байгаль, орчин ногоон хөгжлийн яамыг авахаар нилээн зүтгэсэн ч тус яамыг “Шударга ёс” эвсэлд өгөх тохироо хийгдсэн байна. Тиймээс тэрбээр Хөдөлмөрийн сайд болох гэнэ.

 

У.Хүрэлсүхээс ухамсарын шанаа хүртсэнээс хойш ухаан санаа нь орж гардаг болсон гэж хүмүүс түүнийг шоглодог. Учир нь тэрбээр байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа “УИХ-ын гишүүнийг Б.Бат-Эрдэнэ аварга аа, Д.Сумъяабазар аварга аа, Ардын намын журамт цэргүүдээ, зүгээр гишүүнээр ажиллаж байгаа хүнийг Ц.Нямдорж сайдаа" гэх мэтээр дуудаж олны онигоо болсноос эхлээд түүнтэй холбоотой бүтэхгүй дурсамжууд их бий.  Юу ч болж байсан намаа л өмөөрч дуугардаг зан нь энэ удаа түүнийг сайд болгоход том дэмжлэг болжээ.

 

Ийнхүү АН-аас сайдад нэр дэвшигчдийн нэрс тодроод байна. Харин дэмжлэг хүлээж чадах эсэх нь дараагийн асуудал юм.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • ЗОЧИН (122.201.22.17)
    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ЗАСВАР ХИЙСЭН 1 ӨРӨӨ БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ. ГАЛ ЗУУХ ТУСДАА 8858-3333
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.120.18)
    Санжмятаваас бусад нь нээрээ биш юм аа... Яасан ч гунигтай томилгоо болох нь вэ дээ. Сайханбилэг Минь дээ.
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
  • zochin (122.201.19.66)
    Sanjmytavaas busad ni arai l bish ee.
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (172.56.9.79)
    Erdenchimeg bol ediin zasag angal ruu unahad uureg guitsetgesen battulga zoliosnii enhbold iin huruu huuheldei bolson yanhan bolson huuhen iin yanhan said bolbol balarlaa
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • tegshee (202.61.97.16)
    ene 76 aas uur mongoliin turiin said dargaar ajillah hun bhgui um shig zagnahin icheechee darga said l bol uy ch yahabchuud shu de ta nar icheed neree tataach
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Zochin (27.123.214.118)
    Бенз Эрдэнэчимэг илүүджээ. Сайд л болж байвал тухайн салбараа мэдэх мэдэхгүй нь хамаагүй болжээ. АН өнөөдрөөсөө цааш харах чадваргүй авилгачдын нам болсон байна. АНд томоохон өөрчлөлт хиймээр байна. Эс тэгвэл МАНаас ч долоон дор болжээ.
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Zochin (27.123.214.118)
    Sanjmyatav Batbayar nar turiin saidin suudald zalarch bolno shu
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Zochin (27.123.214.118)
    Sanjmyatav gishuuniig demjij bna
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Zochin (27.123.214.118)
    Sanjmyatav gishuuniig demjij bna
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • ард (202.131.244.188)
    Жонхуу буцалгаад ир гэвэл АН-ыг дуудах хэрэгтэй улс орныг яг 25 жилийн дотор бүрэн нурааж ард түмнийг нь хамгийн ядуу буурай хүлцэнгүй номхон болгож орхив Одоо дэлхий дээр мөхлөө юу юугүй зарлах 16 үхмэл орны тоонд Монгол улс орсон гээд боддоо 3 сая хүнтэй 50 сая малтай асар их газар нутагтай хэмжээлшгүй баялагтай ийм орныг унагасан энэ хулгайч нарыг цуст хувьсгал хийж шоронд оруулан хатааж эх орноо хөгжүүлье
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
    • tegshee
      heregtei jonhu uy hereggui bur nohoi ch tooj unerlehgui jonhu uy gedeg bas chuhal shu
      2015 оны 08 сарын 20
  • зочин (202.21.117.114)
    Улс орон минь яана даа, ийм тэнэг хүмүүс сайд болж төрийн бодлого явуулна гэхээр улс орны эдийн засаг унадаг нь аргагүй юм байна аа, гадаадын хөрөнгө оруулагчид зугатаах нь бүүр ойлгомжтой ш дээ, дотоодын монгол хүмүүс нь зугатаамаар болж байхад, дээр нь ядаж байхад бүх шатанд улсын мөнгийг өөрийн хувийн мөнгө гээд бодчихсон хомхой сэтгэлтэй, шуналтангууд ажиллахаар бүх зүйл унах нь ойлгомжтой юм даа
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.20.76)
    Я.САНЖМЯТАВ ЯМАРЧ ЯАМЫГ УДИРДАЖ ЧАДНА
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.20.76)
    БӨӨ БАТБАЯР БЕНЗ ЭРДЭНЭЧИМЭГ 2 ХЭРЭГГҮЙ ЭЭ
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • зочин (103.229.121.199)
    эрдэнэчимэгийг хууль ч гэчихжээ. нямдоржийн хэлдэгээр хуулийн 2 жилийн ТМС л төгсөө биз. Хуулийн ТМС-ийнхнийг мэднэ шдээ. Өрөвдмөөр мэдлэгтэй амьтад л байдаг ш дээ. Үнэхээр төгссөн юм бол хуульч биш эрх зүйч л юм байгаа биз
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.35.16)
    Endees gants Sanjmyataviig l Xudulmuriin saidaar tomilbol zuv baix busad ni ch dee xereggui ingej neree baastax gej. Buur said bolgox xun oldoxgui baigaa bol nadaas asuugaach!!!
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.28.5)
    Бенз бол яалтчгүй илүүджээ. АН-ын нэр хүнд шалан дээр унаж гүйцлээ ш дээ.
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.194.223)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.29.73)
    хамгийн их дэмжиж байгаа нь санжмятав л байна. баярсайхан бенз 2 зайлаа
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • ккк (180.149.78.27)
    сангийн яамныхан ажил дээрээ согтуу байж болох нээ
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • ккк (180.149.78.27)
    сангийн яамныхан ажил дээрээ согтуу байж болох нээ
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
  • эмч (124.158.109.62)
    Худлаа бичих юм. Г.Баярсайхан эмч мэргэжилтэй
    2015 оны 08 сарын 20 | Хариулах
    • zochin
      Diplomtoi eseh ni ergelzeete Sanjmyatavt Hedelmerin yamiig ni egvel bolno Barilgiin talaar a ch baihgui hun bizdee
      2015 оны 08 сарын 20
    • ceko
      Huuramch emchiin diplomtoi
      2015 оны 08 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    5 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    8 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    8 цаг 36 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    8 цаг 47 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    12 цаг 49 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    13 цаг 4 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 17 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    13 цаг 24 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    13 цаг 25 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    13 цаг 32 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Өчигдөр 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Өчигдөр 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Өчигдөр 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Өчигдөр 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК