Засгийн газарт хамтрах асуудлаар зөвшилцөх АН болон "Шударга ёс" эвслийн ажлын хэсгийн уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтанд МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын дарга З.Энхболд болон хоёр намын бүлгийн дарга нар оролцсон юм.
Уулзалтаар яамдын хувиарлалт болон сайд нарт нэр дэвшигчдийн асуудлаар ярилцжээ. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяраас тодруулахад "Уулзалт үргэлжилж байна. Хоёр тал нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Дахин уулзах шаардлагатай. Шийдэлд хүрч үр дүн гарсны дараа мэдээлэл өгье" гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)