зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өршөөлийн хууль олон нийтэд ил боллоо

2015-8-24
0
ЖИРГЭХ

        УИХ-ын ээлжит бус чуулганаар хаалттай хэлэлцэж баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэлээ. Улс төр, иргэний нийгмийн байгууллагуудын янз бүрээр тайлбарлаж байсан тус хуулийг УИХ-ын Тамгын газар албан ёсоор нийтэд дэлгэж буй нь энэ юм. Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх Комиссын бүрэлдэхүүний талаархи мэдээлэлтэй энд дарж танилцах, хэвлэж авах боломжтой.



МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 08 сарын 11 өдөр
АНХНЫ АРДЧИЛСАН СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


1  дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2    дугаар зүйл.Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж
2.1.Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль [1], Эрүүгийн хууль[2], Эрүүгийн байцаан шийтгэх хууль[3], Захиргааны хариуцлагын тухай хууль[4], энэ хуулиас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хууль үйлчлэх цаг хугацаа
3.1.Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ХЭЛБЭР, ХҮРЭЭ, ХЭМЖЭЭ


4    дүгээр зүйл.Ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх


4.1.Энэ хуулийн 5.1, 9.1-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ.
/Энэ хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хориг тавьсан/
a.    Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлнэ.
b.    Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.


5     дугаар зүйл.Ялаас өршөөн хасах
5.1.Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах /Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэг/, Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг булаах /Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.4 дэх хэсэг/, Танхайрах /Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.


6 дугаар зүйл.Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох
6.1.Доор дурдсан хугацааг хэрэгсэхгүй болгоно:
6.1.1 .Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг;
6    хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг;
7    хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг;
8    жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрээгүй хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг.


7    дугаар зүйл.Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох
7.1.Энэ хуулийн 5.1, 9.1.3-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.
/Энэ зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 08дугаар сарын 17-ны өдөр хориг тавьсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГ ӨРШӨӨЛД ҮЛ ХАМААРУУЛАХ


8дугаар зүйл.Хохирол нөхөн төлөх
8.1.Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.


9 дүгээр зүйл.Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал
9.1 .Дараах хүнийг өршөөлд хамааруулахгүй:
9.1.1.цаазаар авах ял шийтгүүлсэн хүний ял нь уучлагдан хорих ялаар солигдсон;
9.1.2.онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон;
9.1.3.Эх орноосоо урвах /Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл/, Тагнуул хийх /Эрүүгийн хуулийн 80 дугаар зүйл/, Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах /Эрүүгийн хуулийн 81 дүгээр зүйл/, Зэвсэгт үймээн дэгдээх /Эрүүгийн хуулийн 83 дугаар зүйл/, Хорлон сүйтгэх /Эрүүгийн хуулийн 84 дүгээр зүйл/, Хорлон саатуулах /Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйл/, Хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/, Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/, Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах /Эрүүгийн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэг/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэг/, Хүнийг барьцаалах /Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэг/, Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.3 дахь хэсэг/, Бэлгийн дур хүслээ ёо бусаар хангах /Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг/, Хүчиндэх /Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.3 дахь хэсэг/, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих /Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл/, Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3 дахь хэсэг/, Зандалчлах /Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэг/, Терроризм /Эрүүгийн хуулийн 1781 дүгээр зүйл/, Терроризмыг санхүүжүүлэх /Эрүүгийн хуулийн 1782 дугаар зүйл/, Танхайрах /Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг/, Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах /Эрүүгийн хуулийн 184 дүгээр зүйл/, Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх /Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.4 дэх хэсэг/, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах /Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэг/, Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах /Эрүүгийн хуулийн 196 дугаар зүйл/, Агаарын хөлөг авч зугтаах /Эрүүгийн хуулийн 225 дугаар зүйл/, Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх /Эрүүгийн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэг/, Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох /Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ХУУЛЬ ХЭРЭГЛЭХ


10 дугаар зүйл.Хууль хэрэглэх журам


10.1 .Энэ хуулийн 3.1-д заасан 'гэмт хэрэг үйлдсэн хүн' гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна.
10.2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.
10.З.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна.
10.4.Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд шүүх энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.
10.5.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэл /бүртгэл/-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ.
10.6.Энэ хуулийн 7.1-д заасан гэмт хэргийн тухайд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шалгагдаж байгаа хэргийг прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд тухайн шатны шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгоно.
10.7.Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
10.8.Энэ хуулийн 10.7-д заасан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй.
10.9.Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ.
10.10.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна.

ТАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ


11 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох хугацаа


11.1 .Энэ хуулийг 2015 оны 8 дугаар сарын 11 -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

1. Монгол Улсын Үндсэн хууль 'Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
2. Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл' эмхэтгэлийн 2002 оны 5 дугаарт нийтлэгдсэн.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хууль 'Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2002 оны 6 дугаарт нийтлэгдсэн.
4. Захиргааны хариуцлагын тухай хууль 'Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 1992 оны 4-5 дугаарт нийтлэгдсэн.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (185.64.196.248)
    Dorligjab ni bad jujigchin
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (185.64.196.248)
    Gadaad dotoodgui tenej ulsin ner baasdsan hukgach nariig urshuunu gej oruulsan bh shig bhiin.Hulgai chin hamgiin muuhai zuil baital urshunu gej oruulsan bn.Hulgaich yamr ih hor hunuuk uchruukdagiug meddegui makuud ter deer suuj baudagui bailtai
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (185.64.196.248)
    Uu yu be,baahan hulgaich naraa urshuuh umu
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (27.123.214.118)
    Enen deer l horig tavihgui bol uur yun deer tavih gej neg hun songogdood bhav dee. Enen deer l populism hiihgui bol yun deer poplono gej ard tumen bhav dee. Shudraga yos gej bh yostoi!!!
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • zochin (103.229.121.193)
    orshoooliiin huuli bol zugeer ongon daldlalt jinhene Anhaarah estoi huuli chin IL TOdiiN buyu TATVARiin orshooliin huuli tatvaraa toloogui olon myangaar ni tender avch idsen humuus odoo tatvariin orshooloor heregsehgui bolj baina gehdee edgeer Kompani Huvi Humuusiig neriig zarlahgui bugdiig nuutslana hej baigaa hujaa elbegee vnheer shudraga yum bol ene tatvariin orshooliin huulidaa horig taviach neg hund os honzon sanaj booj vheh gej baihiin orond niitiin erh ashigiin toloo uilchleech
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Ene huuliig hurdn neg tsh n bolgoj shiideech Gishuud terguutnuud min
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Өршөөлийн хууль хэрэгжвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа 40 гаруй эрүүгийн хэрэг замхарнаа л гэж ойлгох юм бна.
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Zochin (103.9.89.210)
    Ene huuliig demjij bgaa hun bgaamuu UIH-n heden tenegee gaihuulsan gishuud l bh shg bn
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    өршөөлийн хуулийн хоригийг нээлттэй хэлэлцэх нь 1. популизм болж объектив бдлаас далийна 2. хаалттай хуралдааны нууц задарч хууль зөрчигднө.
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Өршөөлийн хууль дээр бол ерөнхийлөгчийн үг үйл хоёр нь зөрөөгүй
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Авилга, албан тушаалын хэрэгт орооцолдож АТГ-т төмсөгдүүлснээс гарах гарц чинь Өршөөлийн хууль байж таарахгүй шүү дээ, Р.Гончигдорж оо!
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Авлигач өөрийгөө хамгаалуулах илүү эрхтэй болчихоод байна.
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Д.ДорлигжавБидний өргөн барьснаас тэс өөр өршөөлийн хууль баталсан.Энэ улсад юу болдог болчихов оо?
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Золбоо (103.9.89.210)
    Өршөөлийн хуулийг дэмжихгүй, хэрэг хийсэн бол хариуцлагаа үүрэх хэрэгтэйшдээ муу сайн шантаачид
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Өршөөл үзүүлэх хууль нь хувийн ашиг сонирхло гүйцэлдүүлэн баяжиж хөлжсөн хүн, бүлэглэлийн хууль бус үйлдлийг өөгшүүлж бна болих хэрэгтэй
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    6 цаг 19 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    6 цаг 43 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    6 цаг 45 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    6 цаг 58 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    7 цаг 17 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    7 цаг 24 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    7 цаг 35 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    8 цаг 49 мин
  • Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтерийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
    9 цаг 37 мин
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
    10 цаг 15 мин
  • ZYX Technology Рояаль Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    10 цаг 27 мин
  • Лхагва гарагаас эхлэн 20 хоногийн хугацаанд дугаарын тэгш, сондгойгоор зорчино
    10 цаг 36 мин
  • ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТ-80 жилийн ой
    11 цаг 15 мин
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    11 цаг 18 мин
  • Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    11 цаг 37 мин
  • Боксын ДАШТ-д өрсөлдөх Монголын 10 тулаанч
    11 цаг 49 мин
  • Б.Батцэцэг: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гаднын зах зээл рүү гараасай
    12 цаг 13 мин
  • Зэрлэг амьтны цусаар 10 гаруй төрлийн вирус дамждаг
    12 цаг 15 мин
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
    12 цаг 34 мин
  • Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
    12 цаг 45 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК