НАМЗХ-ноос санаачлан 21 аймаг 9 дүүрэг, Нийслэлд зохион байгуулж буй “Залуус-Бид Хамтдаа” чуулга уулзалт Сэлэнгэ аймгийн “Гүн нуур"-ын хөвөөнд, 1000 залуусын уулзалтаар үргэлжиллээ. Чуулга уулзалт энэ сарын 21-22 ны өдрүүдэд амжилпай болжөнгөрлөө. Чуулга уулзалтанд, НАМЗХ-ны ерөнхийлөгч ПТэмүүлэн, НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн М.Эрдэнэбат, Гадаад харилцааны Дэд сайд Н.Оюундарь мөн НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүд болон Сэлэнгэ аймгийн 17 сум, 6-н тосгоны залуучуудын өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Чуулганы эхний өдөр Сэлэнгэ аймгийн НАМЗХолбоо нь дүрмийн дагуу ээлжит VI чуулганаа амжилттай зохион байгуулан бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилж Даргаар Ш.Оргилсонгогдлоо.Чуулга уулзалтын үеэр аймаг бүр шинийг санаачлан онцлох ажил хийж байгаа бөгөөд өмнө нь Баянхонгорт Номгон хайрхандаа Төрийн Соёомбо бүтээон бол Сэлэнгэ аймгинй залуучууд Гүн нуурын эргэн тойрны хогийг цэвэрлэн байгаль орчиндоо ээлтэй ажил зохион байгуулав. Нийт хоёр өдрийн турш үргэлжилон тус чуулга уулзалтаар залуусын дунд “Залуучуудын манлайлал", “Нийгмийн Арлчилал” үзэл санааны одвээр, мөн Боловсролын одвээр багц сургалтуудыг зохион байгуулснаас гадна урлаг, спортын тэмцээн уралдаанууд болж өнгөрлөө. Үдшийн цэнгүүнд Реппэр Gee, Дуучин ВХ, Нисванис хамтлаг болон Сэлэнгэ аймгийн гаралтай дуучид ая дуугаа өргөсөн байна. Залуус бид хамтаа аян үргэлжилээр байна.
Д.Дуулим