зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Шударга ёс” эвсэл: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй

2015-8-25
0
ЖИРГЭХ

        УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэдгээ энэ үеэр дуулгав. Мөн Прокурорын байгууллагын баяр дээр хэлсэн Ерөнхийлөгчийн үгэнд тус бүлгийн хуульчид анализ хийсэн байна. Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хориг болон Прокурорын баяр дээр хэлсэн үгтэй нь холбогдуулж тус бүлэг доорх мэдэгдлийг гаргажээ.

 

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн хуульд тавьсан хориг, прокурорын байгууллагын баярын хурал дээр хэлсэн үгтэй танилцлаа. “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” нь 2012 оны сонгуульд оролцохдоо “Намын харьяаллаар нь иргэдээ ялгаварлан гадуурхах, хяхан хавчих, улс төрийн өрсөлдөгчдийг хилс хэрэгт холбогдуулах зэргээр хүний эрх, эрх чөлөөг нь зөрчихгүй байх нөхцөлийг бий болгоно. Иргэний болон захиргааны хариуцлага ногдуулж болох хэрэгт эрүүгийн ял оноож залуучуудыг олноор нь  гэмт хэрэгтэн болгох аюултай хандлагыг нэн даруй өөрчилнө” гэж  амласан билээ.

 

        Монгол Улсын эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгчийн зүгээс намын харьяалал болон бусад байдлаар хяхан хавчиж, улс төрийн өрсөлдөгчөө хилс хэрэгт холбогдуулах, хэрвээ хууль бус үүрэг даалгаврыг нь биелүүлэх тохиолдолд цалин, хангамжийг нэмэх тухай туйлын тодорхой үүрэг чиглэлийг Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны 85 жилийн ойн баярын хуралд оролцохдоо өгчээ.

 

        Монгол Улсын Ерөнхийлөгч нь төр засгийг иргэдтэй нь, УИХ-ыг Засгийн газартай нь, улс төрийн нам, бүлгүүдийг өөр хооронд нь зөрчилдүүлэн, улс төр, эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг улам гааруулж, улмаар гарах гарцгүй хямрал, талцал тэмцэлд турхирч байгаад гүнээ харамсаж байна.

 

       Үүнийг 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч түрэн хууль бусаар баривчилж ял шийтгэл тулган оноож, зарим иргэдийг УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнө хилсээр баривчилж  байсан улс төрийн хэлмэгдүүлэлтийг үргэлжлүүлэх заналхийлэл гэж үзэж байна.

 

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх болох уучлал үзүүлэх, улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах зэрэг шийдвэрт УИХ оролцдоггүй. Монгол Улсын Үндсэн Хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14-т “өршөөл үзүүлэх шийдвэр гаргах” нь УИХ-ын онцгой бүрэн эрх гэж заасан байдаг. Өршөөл үзүүлэх тухай шийдвэрт хориг тавих нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын төрт ёсны түүхэнд гарч байгаагүй үзэгдэл юм.

 

     Өршөөлийн хуульд хэсэгчлэн буюу 4.1, 7 дугаар зүйлүүдэд хэсэгчлэн хориг тавьсан мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн боловч үнэн хэрэгтээ уг хоригийг хүлээж авсан тохиолдолд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүн, хүүхэд, эмэгтэйчүүд, санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэж хөнгөн, хүндэвтэр ял шийтгэл хүлээсэн бүх хүн өршөөлд хамрагдахгүй юм.

 

   Хэнийг ч өршөөлд хамруулахгүйгээр бүхэлд нь хориг тавьсан нь хүнлэг энэрэнгүй байх зарчмын эсрэг, монгол ёс заншил, төрт ёсны уламжлалд нийцэхгүй бөгөөд, төрийн өршөөл энэрлийг хүсэн хүлээж байсан олон хүн, тэдний гэр бүл, үр хүүхдэд нь хүндээр тусна гэдгийг цохон тэмдэглэж байна.

 

  Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх Эрүүгийн хуулийн үндсэн зарчмаас ухарч, өршөөлд хамрагдсан хүний эрх зүйн байдлыг дордуулж, хуулийн нэмэлт өөрчлөлт хийх замаар өршөөлийн хуулиас эргүүлэн хасах нь хойшид тооцож боломгүй үр дагаварт хүргэх болно.

 

   Илт улс төрийн зорилготой, Үндсэн Хууль болон  Эрүүгийн хуулийн зарчмыг зөрчиж УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан хоригийг хүлээж авах ямар ч үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

 

 


Мөн тус бүлэг сайд нарынхаа нэрсийг тодруулсан гэдгээ хэллээ. Тус бүлгийн дарна Н.Батцэрэг энэ талаар “Ерөнхий сайдын зөвлөх Ц. Мөнхтөр мэдээлэл хийж сайд нарыг тодруулж чадахгүй байгаа нь улс төрийн намуудтай ойлголцож чадахгүйтэй холбоотой. Тиймээс сайдад нэр дэвшигчдийн нэрийг ирэх 10 дугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулсан гэсэн. Манай бүлгийн зүгээс гацаагаад байгаа юм байхгүй. Бид дотооддоо асуудлаа аль хэдийн шийдсэн. Ерөнхий сайд сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг өргөн барина л гэвэл бид өөрсдийн хүмүүсийн нэрийг өгөхөд бэлэн байна” гэв.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (41)

  • сандаг (43.242.243.57)
    тэртэй тэргүй монголын ард түмэн Элбэгдорж та нарын далд хуйвалдаан жүжигийг мэдэж байсаан Элбэгдөрж хориг тавьсан болж та нар хүлээж авах боломжгүй гэх ийм балай юм хийж жүжиглэх ямар шаардлага байгаа юм!!!!
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    Evseliikhnii zuv sh dee. Eb erunkhiilugch prokuroriin oin bayariin khural deer arai l iluu neg khuniig chiglesen youm yarid baisan.Erunkhiilugch khun ard tumnii ev negdliin beleg temdeg biz dee?
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • зочин (202.55.191.76)
    арчилалаар бидний сурсан барууны өндөр боловсрол нэг нэгнээ доромжлох юмуу аливаа хэрүүлээ нийтэд дэлгээд байдаг хаанхын ёс вэ
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Сайнаа (202.179.28.43)
    Өөрснөө албаар ийм будилаан тарих гэж ийм балай хуулийн төсөл боловсруулчихаад тэрэн дээр шантаачилж байхаа больмоор юм
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ШУДРАГА ЁС ЭВСЭЛ Н.ЭНХБАЯРЫН НАМ, ТҮҮНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ГЭДГЭЭ БАТАЛЖ БАЙНА. Н.ЭНХБАЯРЫГ ӨМГӨӨЛӨГЧИД БОЛ ЖИНХЭН ЛУЙВАРЧИД, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ШАМШИГДУУЛАГЧИД, АЛБАН ТУШААЛЫГ ҮНЭЛЭГЧИД ГЭДГЭЭ БАТАЛЖ БАЙГААН БУСУУ...
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.34.204)
    монголын ард түмнийг эв нэгдэлтэй байлгах ерөнхийлөгч маш муухайгаар талцуулж хагаралдуулж байна. өнгөрсөн түүх рүү нулимаад хөшөө дурсгал нурааж харийнханыг шүтэж өршөөж уучлалт гуйдаг баабар батүүл элбэгдорж нарт түүхэн хариуцлага хүлээлгэх ёстой.
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • munguu butsaaj tulukh yostoi ted (202.179.20.73)
    Erunhiilugchiin horigiig shudarga humuus l demjine , 76 gishuunees umar ni shudarga ve gedgiig l harah uldlee..... Ulsiin mungiig idsen alban tushaaltniig urshuuj hezee ch bolokhgui ard tumen demjihgui gedegt itgej bna .
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Өршөөлийн хуулийг ОУ-ын байгууллагууд дэмжихгүй б (83.76.218.207)
    ӨРШӨӨЛИЙН ШИНЭ ХУУЛИЙГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД ДЭМЖИХГҮЙ БАЙНА Монголын авлигачид Ерөнхийлөгчийн хэлснээр хүчтэй байгаа аж. Өршөөл үзүүлэх тухай шинэ хуулийн талаар Авлигатай тэмцэх олон улсын нэр хүндтэй байгууллага болох “Транспаренси Интернэшнл” буюу Ил тод байдлын олон улсын байгууллагын Нарийн Бичгийн Дарга Нарын Газраас дараахь мэдэгдлийг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргажээ. Түүнийг манай авлигыг өөгшүүлэгчид олон нийтээс хав дарж чадсаныг илчилж байна. Мөн уг асуудлаар НҮБ-ын авлигын эсрэг газраас болон бусад авлигын эсрэг байгууллагууд мэдэгдэл гаргасан гэсэн мэдээ байна. Нуусан мэдээллүүдийг олон нийтийн хүртээл болгоцгооё. Ингээд Транспаренси Интернэшнлийн мэдэгдлийг бүрэн эхээр нь монгол, англиар хүргэе. httpswww.transparency.orgnewspressreleasepresident_should_veto_new_law_granting_amnesty_for_corruption_says_ti_and_t Уг мэдэгдэлд “Авлигыг өршөөх хуульд Ерөнхийлөгч хориг тавих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч авлигын хэргээр мөрдөгдөж байгаа этгээдүүдэд өршөөл үзүү
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.41.162)
    Шударга ёс эвсэл сайд хийчих хүн нэг ч байхгүй байж сайд нараа тодруулсан ч гэх шиг. Батцэрэг гэж ямар цэрэг байдгий. Нөгөө талаар Элбэгдорж тийм л овоо юм бол яах гэж уучилсы угаасаа. Бүгдээрээ л хөгийн амьтад ш дээ.
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.20.66)
    Demjij bna
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • ard tumen (27.123.213.170)
    tefee teg harin ta novshnuudiig ireh songuulid mgliin ard tumen huleej avahguig sanuulya
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.31.23)
    Хүлээж авах авахгүй нь та нарын сонгосон түшээдийн бүрэн эрхээ. Ямар ард түмэн байна тийм төр байдаг гэж. Одоо сонгосон улсуудаа хэмлээд яахав дэ. Эрхийг нь өөрсдөө өгчөөд. Үхэр монголчууд аа гэж.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (185.64.196.248)
    yag zub.Huniig olon talaar helemgduulj,dabhar dabhar yal,haruytslaga huleelgej boldog yumu?jisheelbel N.Enhbayriig shuuheer oruulj shuusen,yal onooson, mun Songuukiin huuli uurchilj namiin jagaalt gedeg zuil gargaj irsen ,uursduu ter jagsaaltaar turd garsan baital Enhbayriig jagsaaltaas medleg chadbar ni hurehgui gedeg ineed hurch uhemeer zuileer hassan ,getel uusrduu yag yugaar medleg bolobsrol ni hureed bgaan ni ih sonirholtoi baidag um.Mun Enhbayriin nuhun songuukiin toirogt ursulduh erhiig boon haagduulj hassan... Ene chin danhar dabhar yallalt bish gejuu?!Erunhilogchiin songuuli ch tebser bolson ni ergelzeetei.Iim neg hun ruu chiglesen helmegduulelt aybagdsang ard tumen medej bgaa,uuniig T1 hun l oilgohgui .Say bas baahan dairch dabshilj prokuroriin baiguualgiig ilt urailsang hun bur harsan.Ene ih ushuu honzon uy haruulj bn.ene bol aidas,aidas,yunaas ch um. Aij bn gesen ug
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • S (27.123.214.110)
    Erunhiilugchiin horigiig huleej avah ni zuv. MAXN bolimor yum. Ard irgedees icheech.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Ard tumen (180.149.78.27)
    Ard tumen erunhiilugch Elbegeegee demjij baina aa. Tuunees uur hen ingej bidniig hamgaalj chadaj bga um aan...! Erunhiilugch uragshaa bid demjie tsugtaa.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.37.36)
    элбэгнямдоржийг ингэж хэлмэгдүүлсэн бээжин хавнууд нь шулганалдан яаж сүржигнэж байх бол?
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • зочин (103.26.194.211)
    Шудрага бус эвсэл
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.13.238)
    МАХН өөртөө цэг тавьчихлаа. Ичихээ больчихсон юмуу
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • songogch (202.70.46.207)
    2012 ond yah gej an namd sanalaa uguvduu. Niisleld medrel muutai tetgeveriin uvgun delbe mungu ugaaj ulsiin ih hurald ene heden medrel muutai yumnuud yu l bolood bndaa novsh gej mongol hun bolj tursunduu gutaj bn shuu
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.13.185)
    Hereldej duusan bol huulia hurdan batlaachee ard tvmen tsohorch bna shvv
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.158.107.20)
    Эдгээр нөхдийн нэр ус, нүүр царайг нь сайн тогтоогоод аваарай манайхаан. 2016 оны сонгуульд нэгийг нь ч гаргаж болохгүй нөхдүүд шүү
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.158.107.20)
    Энэ эвсэлд ер нь эрүүл ухаантай хүн алга уу??? Үтэр түргэн тараагаад хөөж явуулвал таарна муусайн авилгачид болон тэднийг өмөөрөгсдийг
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.89.157)
    Батцэрэг Баянсэлэнгэ нар авилгачдаа битгий хайцаал даа Намынхаа нэр цаашлаад өөрсдийнхөө хувь хүний нэр төр бий биз дээ үр хүүхдээсээ ичээсэй
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • иргэд (112.72.11.67)
    МАХН гэж байхгүй. зүгээр л луйварчин маягийн амьтад цугласан хоосон нэр
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • гай (202.179.11.186)
    ёстой нэг гайнууд бна даа. шалгагдаж бгаа хүмүүс дотор өөрийнх нь түрүүвч нэгтэн бгаа юм бна даа. энхбаяр хэрэг хийсэн үү гэв хийсэн. харин хэлмэгдсэн гэдэг нь худлаа. шүүх үнэхээр гэм буруугүй бол ял өгдөггүй л байхгүй юу
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Битгий хуцацгаа. Нийгмийн доод ангийн ядуу дорд гаралтай амьтас зүгээр солиор за. Та муусайнуудын шударга энэ тэрээ гэж хашаа харсан юм байдаг юм бэ.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.28.76)
    Уянга гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа шүү МАХН-хаан.Битгий худлаа ярь.МАХН-хан өөрсдөө даргынхаа төлөө ийм хууль хийсчихээд тэр нь унахаар бүгд дэмжихгүй гэж ярьж байгаагаа шударга зарчим мөн үү МАХН-хаан.Төрөөс мөрөөрөө хишиг хүртээд 2016 онд мөрөөрөө зайлахаа бод.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • ХУУЛЬЧ (103.11.192.34)
    ШУДАРГА БУСЧУУДЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ЭНЭ БАЙНА. ЭДНИЙ БОДЛООР АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ИДСЭН АВЛИГАЧДЫГ МОНГОЛЫН ТӨР ӨРШӨӨХ ЮМ ГЭНЭ. ӨӨРСДИЙН ЭЗЭН, АВЛИГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЗЭН Н.ЭНХБАЯРЫН ДОХИО ЗААВРААР ДУУГАРЧ БАЙГААГ БҮГД МЭДЭЖ ХАРЖ, ТА НАРЫГ ДООГЛОН ТОХУУРХАН ХАРЖ БАЙНА.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.47.218.177)
    TARBAGIG DARBUULAH HEREGGYI SHU. ELBEGDORJ MONGOL ULSIG DAMPUURUULJ DUUSLAA!!!!
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Өршөөл үзүүлэх хууль нь хувийн ашиг сонирхло гүйцэлдүүлэн баяжиж хөлжсөн хүн, бүлэглэлийн хууль бус үйлдлийг өөгшүүлж бна болих хэрэгтэй
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Өршөөлийн хуулийг дэмжихгүй, хэрэг хийсэн бол хариуцлагаа үүрэх хэрэгтэйшдээ муу сайн шантаачид
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Утга алга (103.9.89.210)
    Авлигач өөрийгөө хамгаалуулах илүү эрхтэй болчихоод байна.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Өршөөлийн хууль дээр бол ерөнхийлөгчийн үг үйл хоёр нь зөрөөгүй
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИННН (103.9.89.210)
    өршөөлийн хуулийн хоригийг нээлттэй хэлэлцэх нь 1. популизм болж объектив бдлаас далийна 2. хаалттай хуралдааны нууц задарч хууль зөрчигднө.
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Ene huuliig demjij bgaa hun bgaamuu UIH-n heden tenegee gaihuulsan gishuud l bh shg bn
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Tulgaa (103.9.89.210)
    Ene huuliig hurdn neg tsh n bolgoj shiideech Gishuud terguutnuud min
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Enen deer l horig tavihgui bol uur yun deer tavih gej neg hun songogdood bhav dee. Enen deer l populism hiihgui bol yun deer poplono gej ard tumen bhav dee. Shudraga yos gej bh yostoi!!!
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Doorov (103.9.89.210)
    Uu yu be,baahan hulgaich naraa urshuuhiig demjeed bgaamuu bolij uz
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Nerendee baimgui evsel bnda hrn ch neg
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.13.167)
    shudarga bus ebsel geed nerneesee ehleed huuli zorchigch gedeg haragdaj baigaa shudarga bus ebseliin ene abgai bayan zurh duurgiin tsagdaad baitsaagch hiij baihdaa busdiin ami nasiig hohrooson heregteniig shalgaj baisan mordon baitsaagch naraas nuuj baigaad barigdaj tsagdaagiijn baiguullagaas hoogdon halagdsan balai abgai shuudee iim ulsuud orson ih hural tarah heregtei
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Erunhiilugchiin horigiig eserguutsej bna gdg chn, muu sn luivarchdiig huleen zuwshuurj tedentei neg niigemd hamt alhalna gj uu iim utgagu yum yrihaa bolimoor yumaa
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    12 цаг 29 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    12 цаг 53 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    12 цаг 55 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    13 цаг 7 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    13 цаг 27 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    13 цаг 33 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    13 цаг 45 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    14 цаг 59 мин
  • Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтерийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
    15 цаг 47 мин
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
    16 цаг 25 мин
  • ZYX Technology Рояаль Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    16 цаг 37 мин
  • Лхагва гарагаас эхлэн 20 хоногийн хугацаанд дугаарын тэгш, сондгойгоор зорчино
    16 цаг 46 мин
  • ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТ-80 жилийн ой
    17 цаг 25 мин
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    17 цаг 28 мин
  • Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    17 цаг 47 мин
  • Боксын ДАШТ-д өрсөлдөх Монголын 10 тулаанч
    17 цаг 59 мин
  • Б.Батцэцэг: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гаднын зах зээл рүү гараасай
    18 цаг 23 мин
  • Зэрлэг амьтны цусаар 10 гаруй төрлийн вирус дамждаг
    18 цаг 25 мин
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
    18 цаг 44 мин
  • Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
    18 цаг 55 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК