Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Албан тушаал яахав ээ, айхтар зуд айсуй

2015-8-27
0
ЖИРГЭХ

        Энэ өвлийг цас, зуд ихтэй давна гэж малчид болон хөгшчүүд анхааруулж эхэллээ. Хэзээнээсээ л алдартай хүнд хэцүү бичин жилийн өвөл айсуй ч гэж шуугиж байна. Харин бид энэ хүнд өвлийг хэрхэн давахаар бэлдэж байгаа билээ.  Өнгөрсөн долоо хоногт Завхан аймагт цасан шуурга болж хүн осгосон хэрэг гарсан. Халуун зунаар цас орж буй нь үнэхээр ч хаширламаар үйл явдал болохын дохио байж мэдэх юм. Энэ зун нийт нутгийн 50 хувь нь гантай байлаа. Хамгийн сүүлийн мэдээллээр, “Нийт 21 аймгаас есөн аймгаас Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Ховд, Увс, Сүхбаатар аймгуудад зуншлага хэвийн байна. Харин үлдсэн 12 аймгийн нийт 133 сумын 66 нь гантай, 67 сум нь гандуу байна. Энэ нь 2015-2016 оны зуншлага, намаржилт, өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг харуулж байна” гэж Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар сануулж байсан. Газар тариалан, отрын бүс нутаг гундуу байгаа болохоор бид хэцүүхэн өвөлтэй тулгарах нь хэнд ч ойлгомжтой. Тариаланчид тариа, ногооны болц муу байгаад сэтгэл зовнин ярьж байна. Тийм болохоор хадлан, тариалангаа хангалттай авч чадахгүй байж мэдэх юм. Ямарсайндаа л ургацынхаа 50 хувийг л хурааж авч чадах урьдчилсан тооцоог салбарын яамнаас гаргаж байхав дээ. Гурил үйлдвэрлэхэд 100 мянган тонн улаан буудай дутаж байгаа. Дутсан буудайгаа гадны улсаас нөхөж авахаар болсон гээд өвөл угтсан мэдээ нэг иймэрхүү янзтай эхэлж байна. 

Өнгөрсний гашуун сургамжаас иш татвал 1944 оны бичин жилийн зуднаар 9,2 сая мал, 1956 оны зуднаар 2,2 сая, 1968 оны зуднаар 4,4 сая мал хоргодсон гашуун тоо дурайж байна.

 

Энэ жил дээрх түүх давтагдахгүй гэх аргагүй. Гэтэл төр засгийн зүгээс үүнд анхаарлаа хандуулж, хадлан тэжээлээ базааж, тариа ногоогоо хэрхэн услан ургуулж, өвлийг өнөтэй давах талаар дорвитой хийсэн ажил алга. Тэд зөвхөн албан тушаал, эрх мэдлийн төлөө зодолдсоор. Өвөл зуд болох сургаар зун малчид малаа их хэмжээгээр нядалжээ. Тэд малаа зуданд үхүүлж байхаар хэдэн төгрөг болгое гэж байна. Гэхдээ намар  мал их зарсаны гор хавар гардаг гэдэг. Тухайлбал, хавар мах ховордож үнэ нь өсөх магадлалтай.  Нөөцийн мах л гэхэд нийслэлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахааргүй хэмжээтэй байвал үнэ нь нэмэгдэнэ. Энэ нь эргээд иргэдийн нуруун дахь ачааг нэмж, эдийн засагт ч нөлөөлж мэдэхээр байгаа юм. Махны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч улмаар инфляцид нөлөөлдөг. Ингээд л эдийн засгийн  хүндэрсэн нэг үзүүлэлтээ яриад сууж мэдэх юм. Тиймээс энэ мэт эрсдлээ урьдчилж харж ажил зохион байгуулахгүй бол болохгүй нь байна шүү.

 

Байгалийн зудын хажуугаар эдийн засгийн зуд ч болж мэдэхээр байна. Долларын ханш 2000 төгрөгтэй тэнцсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах заасан, нүүрсний экспорт зогсонги байдалд орсон, төсвийн алдагдал нь сар бүр 100 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, их, дээд сургуулийнх нь сургалтын төлбөр гэрлийн хурдаар өссөн, төр нь хувийн хэвшлийнхнээр хийлгэсэн ажлынхаа хөлсийг өгч чадахгүй луу унжих хүртлээ доройтож гундсан байна. Цаашдаа засаглалын хямрал үргэлжилбэл хоолгүй хонох ард иргэдийн тоо л олон болно. Сонгуулийн мөчлөг дөхөж байгаа үед энэ нь сайн үйлдэл дагуулахгүй.

 

Гэтэл одоо улам дордсоор байна. Сая л гэхэд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаснаас болж Эрдэнэт үйлдвэр түр зогсолт хийхэд хүрлээ. Үүнээс болж төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэр 200 орчим тэрбум төгрөгийн алдагдалд оржээ. Энэ мэт хүндрэлүүд гарсаар. Гэтэл манай зарим намынхан Засгийн газрын сайд нараа огцруулж орны хүмүүсийг нь эргүүлээд томилж ч чадахгүй хэрэлдээд сууж байна.

 

Намар болж өвлийн бэлтгэл эхэлж байхад Онцгой байдлын газрыг удирдах шадар сайдгүй, эдийн засгийн хүндрэлтэй үед Сангийн сайдгүй бид сууцгааж байна шүү дээ. Албан тушаалаа булаацалдаж байх хооронд эдийн засаг улам хүндэрч, их зуд ойртсоор.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (112.72.13.251)
    yamar hetsuu uym be nam heregtei uym uu mah heregtei uym uu yamar negen uym bolbol hen hariutslag huleeh be said uu ard tumen uu
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.141.34)
    Setguulchee meddeg sedveeree bich. Haana tegj ih mal nyadlaad baina. Haluun zunaar mal ih nyadalna gej yuu baihav. Ih l nyadalj baival sain bizdee.Mal ih nyadalval mahny une buudag yum. Said baihgui geed ajil ni or tas hayagddag ch yum bish. Said hadlan haddaggui.
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.169.49.44)
    Хаваржин, зунжин манай дээдсүүд сандал, ширээгээ булаацалдаад ажлаа хийсэнгүй, Гэтэл цаана чинь дэлхийн эдийн засаг нуран унаж байна. Манай Эрдэнэт үйлдвэр гэдэг чинь түүний өчүүхэн хэсэг, гэтэл тэр бас ажлаа зогсоож байгаа юм уу?
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • ан (103.229.122.156)
    барлагуудаа толгой дээрээ гаргасан монгол орон мандтугай америк шиг эх орноосоо хар еренхийлегч тавьчихсан хихи
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.28.50)
    амьдрал сайхан байгаа тогтвортой байгаа гэж АН-н генсек телевизээр ярьж байна лээ.Битгий муу амлаад бай.АН засагт гарсанаар Монгол улс төр түмэн тогтвортой сайхан байгаа л гэсэн шүү
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (180.149.78.23)
    СОНГУУЛЬ Л БОДДОГ ХУМУУСИЙГ ТЕР, ЗАСГИЙН АЖЛААС ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.44.46)
    Grand Plaza-n урд талын 69 дүгээр байранд засвартай, наран талдаа цонхтой 2 өрөө байр удаан хугацаагаар түрээслүүлнэ. УТАС 89651522
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    9 цаг 45 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    13 цаг 14 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    13 цаг 24 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    13 цаг 28 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    13 цаг 34 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    14 цаг 52 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    14 цаг 56 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    16 цаг 12 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    16 цаг 29 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    16 цаг 38 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    17 цаг 12 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    17 цаг 20 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    17 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    17 цаг 56 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    18 цаг 12 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    18 цаг 23 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    18 цаг 39 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    19 цаг 0 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    19 цаг 20 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    19 цаг 21 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК