Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Боловсролын сайдын эерэг мэдээллүүд

2015-8-27
0
ЖИРГЭХ

        Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Сайдын цаг” уулзалтад оролцож цаг, үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

 

Хүүхдүүдийн 84.8 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадна

 

Тэрбээр мэдээлэлдээ “Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 250 мянга орчим хүүхэд байна. Үүнээс 218 мянга 100 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана гэсэн тооцоо гаргасан. Энэ бол цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 84.8 хувь юм. Хоёр жилийн өмнө 220 мянган хүүхэд байсан бол энэ жил 250 мянга болж өссөн. Цэцэрлэг, сургуулийн барилга барих хугацаа нь хүүхэд төрөх, сургуульд элсэх хурдаас удаан байна гэсэн статистик бий. Төрөлт бол буурахгүй. Жилд 80 мянган хүүхэд төрдөг байсан бол цаашдаа 100 мянга давах төлөвтэй байна. Тиймээс энэ хичээлийн жилээс хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх болж, 2015 оны төсвийн тодотголд тодорхой хэмжээний санхүүжилт суулгахаар ажиллаж байна. Ингэж чадвал цэцэрлэгт орж чадалгүй үлдсэн хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломж бүрдэх юм. Он гараад 2016 оны төсөвт мөн хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах хөрөнгийг суулгана. Ингэснээр цэцэрлэгийн насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдэх юм. 2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэцэрлэгт “Сургуулийн өмнөх боловролын цөм хөтөлбөр” нэвтрүүлж байгаа. Өнгөрсөн жил 21 амйаг, 9 дүүрэгт “Цөм” хөтөлбөр хэрэгжүүлж, туршсан. Үүнтэй холбоотойгоор 7000 багшид “Цөм” хөтөлбөрийн талаар сургалт явуулсан. Энэ хөтөлбөр нь хүүхдийн сонирхолд тулгуурлан хөгжүүлэх юм. Ингэснээр хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, бие даах чадвараа хөгжүүлэх боломж бүрдэх юм” гэлээ.

 

Удахгүй 100 мянган хүүхэд нэгдүгээр ангид хүлээж авах байх

 

Л.Гантөмөр сайд үргэлжлүүлэн бага боловсролын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2015-2016 оны хичээлийн жилд Үндэсний хэмжээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх “Бага боловсролын цөм хөтөлбөр” хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийг өнгөрсөн онд хэд хэдэн сургуульд туршиж, бүрэн шинэчилсэн. Энэ жилээс эхлэн улсын хэмжээнд хэрэгжүүлэх болно. 20 мянга гаруй багшид энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт явуулсан. БСШУЯ сургалтын хөтөлбөр бүрийг хүүхдүүдэд бүтээлчээр сурах арга барил эзэмшүүлэхэд чиглүүлж байгаа. Суралцах арга барил гэдэг нь  бусадтай харилцах, сэтгэн бодох, бие дааж суралцах, бие дааж амьдрах ухаанд сургахыг хэлнэ. Шинжлэх ухаан бол танин мэдэхүйгээс эхэлнэ. Тиймээс хүүхэд аливаа зүйлийг танин мэдэхдээ заавал эцэг эх, багшаар заалгахгүйгээр өөрөө турших, үр дүнг нь баталгаажуулдаг болох хэрэгтэй. Тэгээд үүнийгээ онолын мэдлэгтэйгээ уялдуулах хэрэгтэй. Мөн сургуулиудын менежментэд өөрчлөлт орно. Тухайлбал, олон ангитай цөөн элсэгчтэй сургууль хүүхдүүдээ хөгжүүлэхийн тулд сул байгаа танхимуудаа хэрхэн ашиглах вэ гэдгээ тодорхойлно. Хэт олон хүүхэдтэй, цөөн ангитай сургуулиуд номын сан, музейг ашиглах болно. Үүнтэй холбогдуулан бид номын сан, үзвэрийн газруудыг ерөнхий боловсролын сургалтад ашиглахаар төлөвлөж байна. Байгаль шинжлэлийн ухааны зарим хичээлийг Байгалийн түүхийн музейд, Түүхийн музейд Түүх, нийгмийн ухааны хичээл заадаг цаг гаргахаар ажиллаж байна. Энэ мэтчилэн сургууль бүрийн онцлогоос хамааран сургалтын менежментээ өөрчлөх ажил гарч байгаа юм. Энэ жил 64364 нэгдүгээр ангид элсэгчдийг хүлээж авч байгаа. Уг тоо нь урьд жилийнхээс өссөн үзүүлэлт. 2-3 жилийн дараа нэгдүгээрт ангидаа 100 мянган хүүхэд хүлээж авах магадлалтай. Тэр үед шаардлагатай сургууль, цэцэрлэгийг барих ажлыг эртхэн бэлтгэхгүй бол ачаалал жилээс жилд нэмэгдэхээр байна” гэв.

 

Тэрбээр мөн “Одоо хүүхдийг сургах арга, барил өөрчлөгдсөн. Тиймээс хүүхдийг сургуульд сургахад эцэг, эхчүүдийн нийгмийн оролцоо маш их хэрэгтэй байна” гэлээ.

 

Сахарын найрлагатай бүтээгдэхүүнийг сургуульд заруулахгүй

 

Хүүхдүүдэд өгдөг хүнсний бүтээгдэхүүнд анхаарал тавьж ажиллана гэж Л.Гантөмөр сайд мэдэгдлээ. Ялангуа сургуулийн ойр орчимд сахарын найрлагатай бүтээгдэхүүн зарахыг хориглож байгаа аж. Уг шийдвэрийг сургуулиад мөрдөөд явах ёстой гэж салбарын сайд санууллаа. Энэ жил нийт 35700 ажиллах аж. Мэргэжлийн болон мэргэшсэн багш нарыг ажиллуулах тал дээр онцгой анхаарч ажиллана гэж тэрбээр хэллээ.

 

Сурах бичгийн үнэ буурсан

 

Энэ жил “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрөс эхлээд хүүхдүүдийн авъяасыг нээх хөтөлбөрүүд үргэлжлэн хэрэгжээд явах аж. Номын хүртээмжийн хувьд энэ жил 74450 ширхэг номыг номын санд хүргэжээ. Сурах бичгийн үнэ хямдраад 2600 төгрөгийн дундаж үнэтэйгээр худалдаалагдаж байгаа гэж Л.Гантөмөр сайд мэдэгдлээ.  

 

Багш нар зөөврийн компьютертэй болно

 

Багш нарыг компьютержүүлэх ажил 10 дугаар сараас эхлэх юм байна. Энэ ажлын хүрээнд 25000 багш зөөврийн компьютертэй болох гэнэ. Харин 11340 суурин компьютерийг сургуулиудад суурилуулах аж. Энэ жил 144 цахим лаборатори ашиглалтад орсон. Эдгээр лабораторийг энэ хичээлийн жилд бүрэн ашиглана. Мөн сурагчдад видео хичээлийг оруулахаар бэлтгэж байгаа гэж Л.Гантөмөр сайд хэллээ.

 

Нэгээс бусад курсийн төлбөрийг 10 хувиас дээш нэмээгүй

 

Энэ жил 99 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж, 169000 оюутан суралцах аж. Энэ нь сургууль болон суралцагчдын тоо цөөрсөн үзүүлэлт гэнэ. Дээд боловсролыг чанартай болгох тал дээр яамнаас анхаарч байгаа бөгөөд хичээлийн хөтөлбөрөө сайжруулж байгаа аж. Мөн “Мянган инженер” хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ гэж Л.Гантөмөр сайд хэллээ. Японтой хамтран уг үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа аж. Мөн хэд, хэдэн инновацийн төвийг мөн ажиллуулах юм байна. Суурь судалгааны ажлыг оюутнууд болон багш нараараа сайн хийлгүүлэх цаг нь болсон гэж тэрбээр мөн хэлэв. Сургалтын төлбөрийн тухайд нэгээс бусад курсын сургалтын төлбөрийг 10 хувиас дээш нэмээгүй гэдгийг тэрбээр дуулгалаа. ЭЕШ-д 650 дээш оноо авсан Шинжлэх ухаан технологийн чиглэлээр суралцах гэж буй  хүүхдүүдэд сургалтын төлбөрийн 30 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэж Л.Гантөмөр сайд мэдэгдлээ. Мөн төрийн сангийн тэтгэлгээс гадна суралцах шаардлагатай онцгой шалтгаантай хүүхдүүдэд өгдөг сургуулийн нэрэмжит тэтгэлэг байдаг гэлээ.

 

25 сургууль 47 цэцэрлэг ашиглалтад орно

 

Улсын төсвөөр болон орон нутгийн хөрөнгөөр 251 боловсролын байгууллагын барилгыг барьж байгаа гэж Л.Гантөмөр сайд энэ үеэр мэдэгдлээ. Зөвхөн улсын төсөв гэлтгүйгээр гадны улсуудын буцалтгүй тусламжаар сургууль, цэцэрлэг барих ажил ч мөн явагдаж байгаа аж. Энэ жилийн хувьд 25 сургууль 47 цэцэрлэг 6 дотуур байр, 5 спорт заал ашиглалтад орж байгаа гэв.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.13.177)
    Хүүхдийн 80 гаруй хувь цэцэрлэгт хамрагдана гэж гэж яаж хэлж чадаж байна аа.
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    9 цаг 45 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    13 цаг 14 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    13 цаг 24 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    13 цаг 28 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    13 цаг 34 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    14 цаг 52 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    14 цаг 56 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    16 цаг 12 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    16 цаг 30 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    16 цаг 38 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    17 цаг 12 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    17 цаг 20 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    17 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    17 цаг 56 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    18 цаг 12 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    18 цаг 23 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    18 цаг 39 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    19 цаг 1 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    19 цаг 20 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    19 цаг 21 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК