Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөрөнгө оруулалтын үргээлгэ буюу Монгол улсын төр

2015-9-10
0
ЖИРГЭХ

        Засаг төр зах замбараагүй бужигнаан сая нэг цэгцрэх аядав. Зургаан сайдыг томилсон нь бүх зүйл сайхан болсон гэсэн үг биш ч сар орчим эзэнгүй байсан яамд удирдлагатай болж Засгийн газар бүрдлээ.

 

Дөрвөн жилийн хугацаанд хоёр ч удаа Засаг төрөөрөө тоглосны дараах томилгоо гэдэг утгаараа саяын сайдууд их улс төржилтийг биш, их ажлыг хийх хариуцлагыг хүлээлээ. Шинээр томилогдсон сайдуудаас хамгийн их завгүй ажиллах хүн Сангийн сайд Б.Болор болов.

 

Улсын төсвийн орлого эхний долоон сарын байдлаар 580 тэрбум төгрөгөөр тасарсан, оны эцэст нэг их наяд төгрөгт хүрнэ гэх тооцоолол бий. Гадаад өр гэхэд л 21 тэрбум гаруй төгрөг болж долларын ханш  2000 төгрөгт хүрээд байна. Тиймээс шинэ сайд хүндрэлээс гарах арга замыг даруй боловсруулж ажил хэрэг болгохгүй тул асуудал улам хүндрэх шинжтэй байгаа.

 

Эдгээрээс хамгийн хүндрэлтэй асуудал нь гадны хөрөнгө оруулалт болоод байна. Сардаа 100 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал хүлээх  болсон, гадаадын хөрөнгө оруулалт нь ДНБ-ийн дөнгөж нэг хувьтай буюу 44 сая доллартай тэнцсэн манай улсын хувьд энэ янзаараа байвал  гадаад өрөө төлж, барагдуулах ажил эдийн засагт дааж, давшгүй дарамт учруулж магадгүй байна.

 

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь гадагшаа явж “Манайд хөрөнгө оруулаач” гэж янз бүрээр гуйж гувшаад ч гадны хөрөнгө оруулалт өсөх шинжгүй байна. Оюутолгой, Тавантолгой гэх мэт уул, уурхайн томоохон төслүүд нь улс төрийн хорзогнолоос болж гацаанд орчихсон тул гаднаас орж ирэх валютын урсгал багасаж тэр хэрээр долларын ханш өссөөр. Гадны хөрөнгө оруулалт ингэж буурах болсон шалтгаан юу вэ? Энэ тодорхой. Дөрвөн жилд хэдэн ч удаа Засаг төрөө самарч чаддаг улс төрчдийн увайгүй зан л биднийг ийм байдалд орууллаа.

 

Гадны хөрөнгө оруулагчид аливаа улсад мөнгө өгөхдөө нэг л зүйлийг хардаг. Тэр нь төр, засгийн тогтвортой байдал. Гэтэл манай товарищиуд өөрсдийн эрх ашгийн төлөө увайгүй улс төр хийж Засгийн газраараа "хүүхэлдэй" мэт тоглож сууна.

 

Өнгөрсөн гурван жилд л гэхэд хоёр засгийн газрын нүүр үзэж, нэг удаа бүтцийг нь өөрчилж "тоглолоо". Ирэх арваннэгдүгээр сард ч дахин Засгаа огцруулж мэдэхээр байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. УИХ-ын даргын Засгаа, намтайгаа авах их хүсэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаж байж л ханаж мэдэх гэнэ. Ийм эрх мэдлийн их шуналтай байж бид гаднаас хөрөнгө оруулалт горьдоод ч хэрэггүй. Гадны хөрөнгө оруулалтыг авч эдийн засгаа өргөе гэвэл эхлээд төр, засгаараа аль болох оролдохгүй байх юм.

 

Аргаа барахдаа Ерөнхийлөгч нь төр засаг ийм тогтворгүй байхад би гадагшаа явж мянга мөнгө гуйгаад яахав дээ гэж хэлж байхав дээ. Гэхдээ төрөөр тоглогчдын цаана Ерөнхийлөгчийн оролцоо ч бий гэдэг.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаан дээр “Популистүүд Оюутолгойн төслийг явуулаагүй учраас 3.2 тэрбум доллар орж ирэх боломжийг хаасан, үүнээс болж долларын ханш 2000 төгрөгт хүрсэн” гэж хэлсэн.

 

Үнэхээр л бид хоосон улс төр хийхээ больж  төр засгаа тогтвортой, залгамж халаатай байлгах дээр анхаарах шаардлага нэн тэргүүнд үүсээд байна. Тэгэж чадахгүй бол гаднаас хөрөнгө оруулалт горьдоод ч хэрэггүй. Эхлээд дотроо өөрсдөө  учраа олчихоод дараа нь гадны хүмүүсийг гэртээ урина шүү дээ. Ингэж чадахгүй бол Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг 100 жил хэрэгжүүлээд ч нэмэр алга.

 

Энэ мэт урдаа том асуудалтай, улсынхаа нэр хүндийг гадаадад сэргээж чадахгүй байтал УИХ-ын гишүүн нь гадны улсын тагнуул байх магадлалтай гэх мэдээлэлд нэр холбогдож Монгол улсын нэр хүндийг бүр шалбаагт хутгаж орхив. УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав гэх эмэгтэй Монгол улсын нууцтай холбоотой мэдээллийг Тайвань руу гаргаснаасаа болж 16 жилийн ял аваад байгаа. Харин олон нийт М.Батчимэг гишүүнийг туслахынхаа ард сэмхэн нуугдчихлаа хэмээн хардаж байна.

 

Аргагүй юм. М.Батчимэг гишүүний хувьд УИХ дахь Тусгай хяналтын дэд хорооны гишүүн.  Мөн УИХ дахь Ёс зүйн дэд хорооны даргаар ажилладаг.  Цаашлаад түүнийг  Монгол Улсын аюулгүй байдлын асуудалтай хамгийн ойр байдаг хүмүүсийн нэгд зүй ёсоор ордог гэдэг. УИХ-д орж ирэхээсээ өмнө Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүн шинжээч, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан.

 

Хамгийн гол нь Тайвань улстай ажил, амьдралаа холбож ирсэн арвин түүхтэй. Тус улсад боловсрол эзэмшсэн, ажиллаж ч байсан. Тэгэхээр туслахаараа дамжуулж мэдээлэл гаргуулсан байх магадлалтай гэх хардлага түүнийг дагаж буй. Тийм ч учраас олон нийт түүнийг сайн дураараа өөрийгөө шалгуулна уу. Эвсэл улс төрч хүний ёс зүйг гаргаж УИХ-д хашдаг албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг шаардаж байна. Хэрхэхийг цаг хугацаа харуулна. Хамгийн гол улс орны нөхцөл байдал ороо, бусгаа энэ цагт хувь улс төрч нь хүртэл гадны тагнуулч гэх хэрэгт холбогдож буй нь бас л нөгөө гадаад дахь манай улсын нэр хүндэд их, бага хэмжээгээр нөлөөлж буй.

 

Ер нь Монголын улс төрчдөд ёс зүй, хариуцлага хүлээх чадамж, эх орныхоо нэрийг бодох сэтгэл байна уу гэж иргэд, олон нийт ярьж байна. Нэг хэсэг нь Засгаа унагаж тоглодог, нөгөө хэсэг нь айхтар хэрэгт холбогдож дуулиан тарьдаг. Харин хэн ч хариуцлага хүлээдэггүй. Гэхдээ үүний ард үлдсэн их зовлон буюу хөрөнгө оруулагч олдохгүйн их гачлангийн бурууг ард түмэн л үүрдэг. Төрөөрөө тоглож нэр хүндээ унагаасны их "өр"-ийн цоорхойг ард түмэн л төлж байна. Өдгөө хэрэгжиж эхлээд байгаа замын хөдөлгөөний шинэ хууль ч төсвийн алдагдлыг нөхөх, төвсийн байгууллагын цалинг босгохтой холбоотой гарсан хэмээн хардаж байгаа иргэд ч бий. Хэрэв хуулиа чангатгахгүй, жолоо барьж буй нөхдүүд согтуурсан үедээ хаа сайгүй давхиад байсан юм бол яагаад өршөөлийн хууль гаргаж гэм зэмийг нь цагаатгана вэ. Өөрөөр хэлбэл нэг хуулийн хэрэгжилтийг нөгөө хуулиараа үгүйсгэж байна гэсэн үг. Хуулиа ингэж хэрэгжүүлдэг, засаг төрийн тогтвортой байдал бүү хэл дондогмаа мэт өөрчлөгдөж, өдөр бүр 1 шинэхэн дуулианы эзэд болсон энэ хэдэн улстөрчид Монголын нэрийг шаварт хутгаж хөрөнгө оруулагч бүү хэл хөндлөнгийн жуулчин ч шагайхаагүй болгож байна. Ийм ээдрээтэй нөхцөлд хэнбугай ч халаасан дахиа "Май" гээд өгчихгүй шүү дээ.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцууллаа
С.Баярцогт: АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн хувьд бүх фракцынхаа эв нэгдлийг хангаж ажиллана
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн түлшийг 3400 төгрөгөөр тариаланчдад нийлүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Зочин (112.72.13.90)
    Ymar olon tagnuul turshuul baina daa.
    2015 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (27.123.214.113)
    Хятадын тагнуцл Батчимэгийг Монголын тэрээс зайлуулаач Элбэгдоржоо. Vгvй бол ээрээ тагнуулын гар хэл шvv
    2015 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (27.123.214.113)
    Хятадын тагнуцл Батчимэгийг Монголын тэрээс зайлуулаач Элбэгдоржоо. Vгvй бол ээрээ тагнуулын гар хэл шvv
    2015 оны 09 сарын 13 | Хариулах
  • Хахах (65.128.74.38)
    Батчимэгээ зайлаа
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.106.139)
    Hardaltiin uvchtei hun tsuungui bdag yum shig, , mgl-iig tagnaad yadag yum,, nuutstai ch yum shig,,,
    2015 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (27.123.214.120)
    Batchimeg Taivanuudaas hichneen mungu avsnyg shalgaach. Tedend uilchildeg hun shu de.
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.70.46.207)
    hurungu oruulagchaar yadagin yndesnii companiudaa demjeed alt uur uy bna uhaad zaraad l bolooshdee .
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.140.156)
    ТАГНУУЛ ХИЙСЭНЭЭ ХYЛЭЭГЭЭД ШYYХЭЭС ЯЛ АВЧИХААД БАЙХАД ЮУН ШУДРАГА ГИШYYН БЭ ОЙЛГОМЖТОЙ БАЙХАД УРВАГЧУУДЫГ УДМААР НЬ ХYЙС ТЭМТЭРЧ ДУУСГА БАТЧИМЭГЭЭ ЧИ АМИА ХОРЛОЖ YХСЭН НЬ ДЭЭР ДЭЭ
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Энэ монгол чинь тагнуулуудаар дүүрчихсэн юм биш үү.Бас нэг казак тагнуулууд бна.
      2015 оны 09 сарын 10
  • Зочин (150.129.142.205)
    Авилгагчид өршөөлийн хуулийг санаачлах боломжийг олгосон буруутан Батчимэг шүү дээ Батчимэг заримдаа хариуцлаггүй мэдэгдэл хийж Монгол төрөөр тоглодог болоод байгаа ш дээ Давхар дээлийг их сурталчилж ач холбогдолыг тайлбарлаад байсан Батчимэг одоо үр дүнгийн нь хараач ээ Батчимэгийн хүслээр Алтанхуяг огцороход АН ын рейтинг огцом унасан АН унахаар Ардчилалын дайснууд авилгагчид олигархиуд коммунистууд том том хуцаж даварч өршөөлийг хуулийг хамгаалж байна Батчимэг Монголын төр улстөрын хямралд идэгдэж хүндэрсэн цаг үед УИХ тар гэж хариуцлаггүй мэдэгдэл хэлсэн Өөрөөр хэлбэл гудамжны зодоонд турхирсан
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
    • ккк
      хөөе мөнгө авсын бол өөр сайтуудад өөр коммэнт бич л дээ, ингэж залхуураад байвал эзэн чинь уурлана шүү
      2015 оны 09 сарын 10
  • Зочин (182.160.41.46)
    тагнуулын бүлэг илэрлээ.
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.55.190.174)
    ХШР ШУДАРГАА ХАРУУЛАХ ЦАГ БОЛЛОО ИХ ХУРЛААС ТАТГАЛЗААД ШАЛГУУЛЖ ЧАДАХ УУ
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • UB IRGEN (202.180.216.19)
    MONGLYN TOR XASHSAN XYNDEE XALTAI GEJ NEGEN ERXEM XELSEN. UNEXEER GANTS SHUDARGA, XARYG XARAAR, TSGAANYG TSAGAANAAR XELDEG UIX-N GISHVVNEE XUUX N DEE.
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • зочин (202.55.180.8)
    батчимэгийг дэмжиж байна. үе үеийн УИХ шударга гишүүдээ ад үзэж байсан. одоо ч мөн адил. цөөхөн монголчууд, тэгээд ч цөөхөн хэдийгээ аятайхан аваад явж чадахгүй байж нэгнийгээ гоочлохоо больчихвол таарна. ядаргаанууд
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
    • Зочин
      aman huur hotgon?
      2015 оны 09 сарын 10
  • Зочин (103.10.23.58)
    haad balair hor zabaan horchin abgai daa.. elbegdorjiig dagaj daldgansan abgai daachin abgai batchmegee uls toroos zailuulj dahij mongoliin tord ajilah erhiig horigloh heregtei bnaa...
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (185.64.196.200)
    Saihan yaridag Hun sain hun baidagui um.Hiih geed zutgej yaba zarimdaa popukist ner zuuchihdeg ,harin jinhene populistuud ni AN!MAN! Ali alind mash olooon bn
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (185.64.196.200)
    Elebgprjil zasagaa tataj unagaasan.MAN tai niilj yu hiij buig chutgur l medeh bh
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.32.163)
    батчимэг тагнуул илрэхээр хөрөнгө оруулалт гацах уу?
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • irgen Bataa (46.173.194.171)
    Aidaggui,ichdeggui,khariuclaga khuleedeggui Bayrtsogtuud saaral ordonoor duurchee.Bid yamar khumuus,namig songochikhson yum ve...
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.228)
    ҮР УДАМААР НЬ ХҮЙС ТЭМТЭР МУУ УРВАГЧУУДЫГ.
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • zochin (112.72.13.67)
    itgehgui l baina.
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Ene Batchimeg xudlaa shudraga tsairailaad tsaanaa tagnuulch ex ornoo xudalddag ni unen baina iim l xuuramch umnuud ter barij Mongol ulsyg doroituulj baigaa Ter tuslax ni bish ene batchimeg shorond suux yostoi um bish uu
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Энэ сайт өрөвдөлтэй байна (103.9.90.39)
    Олон нийт Батчимэгийг огцор гээд байна уу тэ? Аа тэгээд та нар ард түмний дуу хоолой болж байгаа юу тэ? Битгий хөх инээд хүргээд бай, худалдагдсан хуулан бичигч нар, өнөө маргаашийн үмх махаар эх орноо худалдахаас буцахгүй гарууд гэвэл та нар л байна
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Чи бас тагнуул уу
      2015 оны 09 сарын 10
  • Зочин (122.201.22.83)
    Эбэ.энэ 2 нэг л байгууллагын ажилтнууд шүү дээ сайхан ярьсан хүн болгон сайн гэсэн үг бишшүү дээ монголын энэ эмгэнэл үндсэн хуулийн 7 өөрчлөлт эбэгийн хийсэн ажил шүү дээ албаар ийм байлгаж чадаад л байгаа юм даа хөөрхий монголчууд нам бүлгээрээ дов жалгаараа хоолныхоо мөнгөнд үзэлцэж байх зуур нь тусгаар тогтнолчгүй ардчилалч үгүй мөнгө ч үгүй эрх мэдэл ч үгүй л болж байна даа
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • irgen (202.70.43.18)
    Batchimegiin neher Taivanii 100 huvi herenge oruulalttai barilgiin kampantai gesen bas l shalgah heregtei
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.89.246)
    Neg ih es surtahuun yaridag odoo hartsgaay. Tuslahiinhaa nuugdsan ni teneg hund oilgomjtoi shuu dee. Tuslah ni ulsiin nuuts orchuulaaad suuj bdag yum uu
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • zochin (103.229.121.193)
    batchimeg gishuun suudlaa tavij og ichih bulchirhaigui bolson yumu showuuchin erunhiilogchteigee adil hudal tom tom yum garisan emegtei
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.106.139)
    Gishuun M. Batchimegiin esreg zb-tai niitlel bichdeg, daguulj comment bichdeg hedhen hun bgaag bichij bgaa helleg, hereglej bgaa ug chadvar aas ni amarhan harj bolohoor bna, zahiin jishee,ene niitlel, doorhi commentoos harj bolohoor,,
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
    • Зочин
      ene zahiin hajuugiin aman huur hotgoniig hahuuliin munguuru barisn bh aa
      2015 оны 09 сарын 10
  • Зочин (112.72.11.67)
    Энэ Батчимэг гишүүн арай л байна даа. Өөрийнхөө булхайг мэдэхгүй Н.Энхбаярыг хичнээн шордлоо доо. Элбэгдоржийн баруун гар болохоороо тэгдэг байсан байх даа. Энхбаяраас долоон дор хүн байж дээ. Тагнуул хийж улсаасаа урвана гэдэг чинь юу гэсэн үг болох уу?
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
    • Colmon
      Ene komentiig bi bichsen yumaa Bichigleliin helberee nuuj chadsangui
      2015 оны 09 сарын 10
  • Zochin (103.229.120.158)
    Shuuhiin shiidveriig iim ontsgoor tailbarlaj baigaa ih hurliin gishuun baigaad haramsch baina. Huuliiig yaj ch tailbarlaj boldog um uu iim buruu zaalttai baisan um bol zasaj baihgui yasiin. Buh hun buruugui baihaar huuliig tailbarlaad baival erh medelten baih gutamshig
    2015 оны 09 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцууллаа
    1 цаг 52 мин
  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай уулзлаа
    1 цаг 52 мин
  • “Эдийн засаг, дэд бүтэц, өрсөлдөх чадвар, бүсчилсэн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    2 цаг 39 мин
  • С.Баярцогт: АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн хувьд бүх фракцынхаа эв нэгдлийг хангаж ажиллана
    2 цаг 58 мин
  • Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
    3 цаг 16 мин
  • Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 3 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 23 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай
    4 цаг 45 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    4 цаг 57 мин
  • Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 100 төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөллөө
    5 цаг 8 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн түлшийг 3400 төгрөгөөр тариаланчдад нийлүүлнэ
    5 цаг 32 мин
  • Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийдэг болгоно
    5 цаг 55 мин
  • Л.Энх-Амгалан: Түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой
    6 цаг 51 мин
  • Сингапурт түрээсийн скүүтэрийг явган хүний зам руу ороход автоматаар хурдыг бууруулж, хөдөлгөөнийг хязгаарладаг болжээ
    7 цаг 12 мин
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
    7 цаг 55 мин
  • Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамыг түр хугацаанд хаана
    8 цаг 40 мин
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
    9 цаг 2 мин
  • Израил, Ливан улс 1993 оноос хойш анх удаа шууд хэлэлцээ хийв
    9 цаг 9 мин
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
    9 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 19 мин
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
    9 цаг 25 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК