Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өршөөлийн хуульд тавьсан хоригийг салхинд хийсгэх оролдлогын талаар хэн, юу гэж хэлэв?

2015-9-17
0
ЖИРГЭХ

        ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ӨМНӨ НЬ БАТЛАГДСАН ХЭВЭЭР ЗҮТГҮҮЛЭХЭЭР ЗЭХЭЖ БАЙНА

 

        УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авсан. Одоо  Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан Өршөөлийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг холбогдох ажлын хэсэг, байнгын хороогоор боловсруулж нэгдсэн чуулганаар батлуулах ёстой.

 

Чуулганы хуралдаанаар хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж, шийдвэрлэсний дараа залгуулаад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатараар ахлуулсан Өршөөлийн хуулийг боловсруулах ажлын хэсэг хуралдаж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэвч тус ажлын хэсэг нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлохын үлгэрээр ажиллаж Өршөөлийн хуулийг яг өмнөх хэлбэр лүү нь оруулжээ.

 

Тодруулбал, Ерөнхийлөгчийн хориг тавьсан заалтуудыг хуульд нь буцаан татан оруулж, Өршөөлийн хуулийг өмнөх батлагдсан хэлбэрээр нь болгожээ. Ингэснээр хориг тавьсан заалтууд  болон хүлээж авсан УИХ-ын гишүүдийн саналын аль, аль нь оргүй хоосон зүйл болж хувирав.

 

Дээрх ажлын хэсэг нь Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д байгаа “энэ хуулийн 5.1, 9.1-д” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1-ийн “Энэ хуулийн 5.1, 9.1.3-т” гэснийг “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр” гэж өөрчлөхөөр оруулж ирсэн. Энэ бол Дорж гэхэд 4 үсэг орно гэж тоогоор байсныг Дорж гэсэн өгүүлбэрээр бичсэнтэй адил утгатай юм. Учир нь, тэдний өөрчлөх гээд байгаа 5 дугаар зүйлийн 5.1-ийн нэр нь өршөөн хасах, 9 дүгээр зүйлийн 9.1-ийн нэр нь өршөөлд хамааруулахгүй юм. Тиймээс Ажлын хэсгийн боловсруулсан төслийг Хууль зүйн байнгын хороо, УИХ баталвал хориг огт аваагүйтэй адил хэрэг болно.

 

Ийм маягаар Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулвал зөвхөн гадаад төрх нь өөрчлөгдсөн хуучин хууль хэвээрээ үлдлээ гэсэн үг. Ажлын хэсэг Өршөөлийн хуулийн хэлбэр төдийхнийг өөрчилж агуулгыг нь хэвээр нь үлдээхээр зүтгэж буйн жишээ энэ.

 

Уг нь УИХ-ын чуулганаар авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөхгүй байхаар болсон. Гэтэл холбогдох ажлын хэсэг нь эдгээр заалтуудыг дахин хуульд нь нэмэлтээр оруулаад ирлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлж буйгаар ажлын хэсгийн хуралдаан нилээн ширүүн маргаан дунд болжсон гэнэ. Санал хураахад З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Р.Гончигдорж тэргүүтэй зургаан хүн хүч түрэн санал өгснөөр хориг тавьсан заалтууд дахин хуульдаа багтсан байна.

Харин Ц.Нямдорж, Х.Тэмүүжин гишүүн нар хэрэлдээд ч дийлээгүй гэнэ.

 

Одоо ажлын хэсгийн саналыг байнгын хороогоор хүлээж авах, эсэхийг шийдвэрлэнэ.

 

Энэ дагуу Хууль зүйн байнгын хороо уржигдар хуралдаж зарим өөрчлөлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцэхээр болсон ч Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулах шаардлага байна гэж үзснээр хуралдааныг хойшлуулаад байгаа юм. Одоо ажлын хэсгийн дээрх хууль зөрчсөн санал Байнгын хороогоор дэмжлэг авах эсэхийг харах үлдээд байна.

 

Тэгвэл уг асуудлаар УИХ-ын хуульч гишүүд ямар байр, суурьтай байгааг хүргэе.

 

Ц.Нямдорж: Энэ чинь ариун явдал уу  

 

Ц.Нямдорж:- Балиар хуйвалдааныг нь тэвчээд нэр, устай нь хэлэхгүй улс төрийн өнцгөөс нь яриад байсан юм. Ингэж улаан, цайм заваарч байвал эзэн, нэртэй нь ярихаас.  Ерөнхийлөгчийн хоригийг далд эсэргүүцсэн хэдэн хүн Өршөөлийн хуулийн ажлын хэсэгт ороод ажиллаж байна. Ц.Оюунбаатарыг ямар зарчмаар ажлын хэсгийн ахлагчаар тавьсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Ц.Оюунбаатарыг томилох гэж байхад нь би “Ц.Оюунбаатарыг болохгүй. Засгийн газраас оруулж ирсэн Өршөөлийн хуулийг 180 градус эргүүлж будлиулсан хүн” гэж хэлсэн.  Эд нарын тоглоомоос залхаж байна. Тэд нар ямар учраас үүнийг яриад байгаа болон цаад талд нь хэн түлхүүрдээд байгааг мэднэ. Одоо дахиад будлиулж эхэллээ.  Батлагдсан Өршөөлийн хуулийг үхэн хатан хамгаалж байгаа 6 хүнийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсан. Тэгээд олонх болоод ингэж байна.  Энэ зургаан хүн УИХ дээр хоригийг хүлээж авъя гэсэн 50 гаруй хүний саналыг байхгүй болгочихлоо. Энэ чинь шударга ёс уу, ариун явдал уу. Хоригийг нь  ч тэр УИХ-ын шийдвэрийг ч байхгүй болголоо. Албан тушаалын зүйл, ангиудыг Ц.Элбэгдоржийн бичигт дурьдчихсан байгаа.  4.1, 7.1 хоёрт 9.1.3 5.1 гээд бичсэн байна. Өөр юу хэрэгтэй юм. Энэ зургаан хүнээр ахлуулсан ажлын хэсгийн саналыг хүлээгээд авчихбал нөгөө авлигал албан тушаалын хэргүүд чинь бүгд өршөөгдөх гээд байгаа юм. Үүнийг нь би эсэргүүцэж байгаа юм.

 

Х.Тэмүүжин: Алсын хараатай алхах юмсан

 

Х.Тэмүүжин:- Энэ улс оронд үнэт зүйл, зарчим, хууль ёс гэж байдаг бол бид өөрийн эргэн тойрон, жижиг ашиг сонирхлоо даваад алсын хараатай алхах юмсан. Ийм санал байнгын хороог давахгү.  Ингэхээр чинь хоригийг огт хүлээж аваагүйтэй ижил.

 

С.Бямбацогт: Тоог үгээр сольсноос өөр өөрчлөлт харагдахгүй байна

 

Ажлын хэсгийн саналын томъёоллыг харахад тоог үгээр сольсноос өөр өөрчлөлт харагдахгүй байна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. 5.1, 9.1-д зааснаас гэж байсныг ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүй гэж өөрчилж байгаа. 5.1, ялаас өршөөн хасах. 9 дүгээр зүйл өршөөн хамааруулахгүй нөхцөл байдал гэсэн байна. Өмнөх батлагдсан хуулинд 5.1, 9.1 гэж байсан бол одоо 5.1 гэдгээрээ биш ялаас өршөөн хасах 9 дүгээр зүйл гэдгээрээ биш өршөөн хамаарахгүй нөхцөл байдал гэдгээр л солигдсон байна. Бид хоригийг хүлээж авсан мөртлөө эргээд батлахдаа өмнө нь баталсан хуулиа хэвээр нь батлах гээд байгаа юм. Авлигал, хээл хахуулийн хэргийг өршөөж болохгүй гэдэг зарчмын үүднээс Ерөнхийлөгч хориг тавьсан. Тийм болохоор бид нар хүлээж авч шийдсэн. Гэтэл хүлээж авчихаад буцаад өөрчлөлт оруулахдаа яг хэвээр нь болгоод байна. Нэг гэж тоогоор бичсэнийг үсгээр бичсэн болгоод л хаясан байна.

 

Энэ талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлэхдээ “Ерөнхийлөгчийн хориг бол маш тодорхой байсан. Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлд байгаа Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх замаар онц их хэмжээний хохирол иргэдэд учруулсан хэрэг, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн хүндрүүлсэн хэлбэрийг Өршөөлийн хуулийн 9.1.3-т заасан “өршөөлд хамааруулахгүй байх нөхцөл байдал”-д тусгах ёстой гэсэн агуулгаар хориг тавьсан юм. Үүн дээр нэмээд анх удаа гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны залуучууд, албан тушаалтан бус жирийн иргэд олноор үйлддэг Эрүүгийн хуулийн 3 зүйл ангиар ял эдэлж байгаа хүмүүсийг Өршөөлийн хуулийн 5.1-д заасны дагуу эдлээгүй үлдсэн ялаас нь 2 жилийг хасах нь зүйтэй гэсэн зарчмыг баримталж хориг тавьсан” гэж ярьжээ.  

 

Ажлын хэсгийн оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ баталбал 30 гаруй тэрбумын хохиролтой Авлигал албан тушаалын хэргүүд өршөөгдөнө. Өнөөдөр цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа 5000 гаруй хохирогчтой, 90 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой 116 хэрэг өршөөгдөнө. Ял нь 2 жилээр хасагдах байсан 18-25 насны идэр залуучууд өршөөлд огт хамрагдаж чадахгүй үлдэх юм байна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    6 цаг 20 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    9 цаг 49 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    9 цаг 59 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    10 цаг 3 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    10 цаг 9 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    11 цаг 27 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    11 цаг 31 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    12 цаг 47 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    13 цаг 4 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    13 цаг 13 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    13 цаг 47 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    13 цаг 55 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    14 цаг 7 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    14 цаг 31 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    14 цаг 47 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    14 цаг 58 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    15 цаг 14 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    15 цаг 35 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    15 цаг 55 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    15 цаг 56 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК