Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэний цалин хасагдах вэ?

2015-9-29
0
ЖИРГЭХ

        Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Болортой уулзаж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах асуудлаар санал зөвлөлдсөн. Тэд энэ үеэр улс орны эдийн засаг хүндэрсэн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм.

 

Өнөөдрийн байдлаар манай улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасраад байгаа бөгөөд оны эцэст 900 тэрбум төгрөг болж нэмэгдэх тооцоог Сангийн яамнаас гаргаад байна. Гадны хөрөнгө оруулалт ч суга буурч, гадаад өр 21 тэрбум гаруй төгрөг болоод байна. Энэ бол эдийн засаг улам хүндэрсний илрэл.

Нөхцөл байдал хүндэрсэн учраас Ерөнхий сайд эдийн засгийг сэргээж болох хэд, хэдэн саналыг энэ үеэр хэлсэн. Тодруулбал, тэрбээр улс болон хувийн хэвшлийнхнийг бүсээ чангалахыг уриалсан юм. Мөн шатахууны татварыг нэмж, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах санал гаргаж тооцоо судалгааг ойрын хугацаанд хийхийг Сангийн сайдад үүрэгдээд байна.  

 

Үүнээс хамгийн эхэнд тэрбээр шатахууны татварыг нэмж, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах ажлыг хэрэгжүүлэх гэнэ. Ерөнхий сайдыг уг мэдээллийг хийсний дараагаар олон нийтийн дунд “Төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулах нь” гэсэн ойлголт төрсөн. Тэгвэл төрийн энгийн албан хаагчдын цалинг бууруулахгүй бөгөөд зөвхөн өндөр албан тушаалтнуудад уг шийдвэр нь хамаатай юм. Гэхдээ ирэх 12 дугаар сар буюу гурван сарын хугацаанд л энэ шийдвэр хэрэгжих аж. Харин томчуудын цалинг хасч танах ажлыг Сангийн яам гардан гүйцэтгэх бөгөөд одоогоор ажлын хэсгийг байгуулаад судалгааны ажилдаа оржээ.

 

Сангийн сайд С.Болор энэ талаар ярихдаа “Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хассанаар улсын төсөвт 2 тэрбум төгрөг төвлөрөхөөр байна. Энэ бол эдийн засаг хүндэрсэн үед их мөнгө” гэсэн юм.

 

Тэгэхээр төрийн өндөр албан тушаалтнуудын цалингаас 2 тэрбумыг ч болтугай авах нь өнөөдрийн амь тариа болох нь.

 

Харин хэний цалинг хасах вэ гэдэг асуулт иргэдийн дунд байна. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас гадна гишүүд, нийслэлийн болон аймгийн Засаг дарга нар, орлогч нарын хамт, ИТХ-ын дарга зэрэг багтдаг аж. Тодруулбал, улс төрийн томилгоогоор төрийн өндөр албан тушаалд очсон бүх хүн цалингийнхаа 30 хувийг төсөвт өгнө гэсэн үг.

 

Төрийн албаны хуульд зааснаар төрийн өндөр албан тушаалтан 224 хүн байна.

 

Үүнд:

 

ТӨ- I Ерөнхийлөгч

ТӨ- II УИХ-ын дарга, Ерөнхий сайд,

ТӨ- III УИХ-ын дэд дарга, Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч

ТӨ- IV /99/

УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар, Улсын Ерөнхий прокурор, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор, АТГ-ын дарга,

ТӨ- V /68/

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн /ес/, Улсын дээд шүүхийн шүүгч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга /21/, аймгийн Засаг дарга /21/, Төрийн албаны зөвлөлийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн /дөрөв/, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндэсний статистикийн газрын дарга, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, ХЭҮК-ын дарга, СЕХ-ны дарга, АТГ-ын дэд дарга

ТӨ-VI /50/

Дэд сайд /17/, Ерөнхийлөгчийн зөвлөх /найм/, УИХ-ын даргын зөвлөх /дөрөв/, Ерөнхий сайдын зөвлөх /долоо/, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн /хоёр/, Монголбанкны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, Үндэсний статистикийн газрын дэд дарга, ХЭҮК-ын гишүүн /гурав/, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн /дөрөв/,

 

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга зэрэг багтаж байна. ТӨ-I-VI-д заасан төрийн өндөр албан тушаалтны цалинг ТЗ-14 /төрийн захиргаа/ буюу Төрийн нарийн бичгийн даргын цалинд суурилан, тооцож боддог юм байна.

 

Харин Сургуулийн захирал болон төрийн үйлчилгээний албан тушаалтнууд цалингаа хасуулахгүй гэж ойлгож болно. Энэ шийдвэрийн талаар зарим УИХ-ын гишүүд санал, бодлоо илэрхийлсэн байна.

 

Тухайлбал Хүн, амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ:-  Улс орны нөхцөл байдал ийм хүнд хэцүү үед уг шийдвэрийг буруутгаад байх хүн гарч ирэхгүй байх гэж хэлээ.

 

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү:- Төрийн өндөр, намхан албан тушаалтан гэж байдаггүй юм. Төрийн албан хаагч л гэж байгаа. Улс төрчид ч ялгаагүй. Цалин бол хүмүүсийн орлогын эх үүсвэр. Үүнийг дагаад тэр хүмүүсийн үр хүүхэд хоол, унд идэж тэжээгддэг мөнгө. Түүнээс биш цалинг баяжуулдаг зүйл биш” гэсэн юм.

 

Харин иргэдийн хувьд төрийн өндөр албан тушаалтнуудад цалин нь чухал биш байдаг биз. Тэд албан тушаалынхаа ачаар маш их хэмжээний мөнгийг янз бүрийн замаар олж авдаг. Тиймээс  тэдний цалинг хасах хэрэгтэй гэж ярьж байгаа юм.

 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • asd (103.229.121.222)
    Shuuuhiin undur tsalintai nuhduuud guniglaj suugaa um bn daaa
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • zochin (202.180.216.88)
    ЦАЛИН ГЭЖ БЭЛГЭ ТЭМДЭГ БАЙДАГ ХҮМҮҮСТ САЙХАН ШОУ Л БОЛЖЭЭ. ҮҮНИЙ ОРОНД ТӨСВИЙН БОЛОГН ТӨРИЙН ОРОЛЦООТОЙ АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛИВАА ҮР ДҮНГИЙН УРАМШУУЛЛУУДАА ХАСАХАД Л ҮҮНЭЭС ИХ ОЛОН ТЭРБУМЫГ ХЭМНЭНЭ.
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Үр дүнгийн урамшуулалийг хасвал дахиад 3 тэр бум орчим болох байх. Ногоон уут чинь хэдэн тэр бум билээ бүтнээр нь хасаж болж байна.
      2015 оны 09 сарын 30
  • Мулгуу АН (202.55.191.76)
    2 тэрбум их мөнгө юм бол яагаад нугалсан үнээр тендер хийж мөнгө хусахаа болихгүй байна. Ногоон уут, смарт карт, үнэ тогтворжуулах хөтөлбөр .... гээд хэдэн зуун жагсаалт үргэлжилнэ.
    2015 оны 09 сарын 30 | Хариулах
  • Zochin 2 (173.33.138.53)
    ene bol yostoi urd hormoigooroo hoid hormoigoo nuhov gedeg bolj bna. Zugeer uuroo uuriigoo huursan teneglel. Uuniihee orond ulsiin mongoor toglood tuilaad , hereggui uren taran hiigeed bgaa asuudluudiig mash yaraltai juramlaad todorhoi zuil zaalttai bolgoh heregtei shuudee. Jishee n Selbiin guurnii usan hoshig geed neg hoshin shog shig yum bna. End tendgui burhan shuteen, sum dugan. tsostsolbor nereer ulaiin mongo uren taran hiij idej uudag. Uul us tahij bna gej ernhiilogch ernhii saidtaigaa , lam huvragtaigaa bugd niileed baahan mongo uren taran hiideg geed toochood bval mash ih zuil bgaa shuudee.
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Улаангом (112.72.13.56)
    Цалингаараа амьдардаг хүн төрд удирдах ажил хийдэг гэж ойлгоуулах гээд байна уу? Дахиад л утгагүй шоу. Зүгээр дэд сайдуудаа болиул, зарим хэрэггүй агентлагуудыг тараа, нийлүүл
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.1.67)
    es tudiil ym hiih ym uunees ih mungiig heden ornii erunhiilugchiig awchirhad zartsuulchihaad hogiin nowshnuud
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • irgen (202.179.7.38)
    edin zasagaa dampuuruulsanaa odoo l hvleen zovshoorch vnend gvitsegdev ee hoorhii.Toriin 3 ondorlogvvd tsalin avah hereg bgaa yum uu...
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Zochin (93.210.208.232)
    Uls oron ni busdaas mash hotchorch ARD tumen ni uhamsrun dood tuvshind ochson baina gadaadad uawj bgaa buhen zuirlej harahad ajlaa mash hariutclagatai hiij baih ni l chuhal bna tegj baij Mongol uls zuv uls ornug turshlagug awch baij hugjih ni todorhoi baina idej uuh durtai humuusiig alban tushaald tawihgui baih idsen baiwal henees ch ailgui huuliaraa arga hemjee awch baih ni surgamjtai uls orond nen heregtei yum
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Zochin (93.210.208.232)
    Mash zuv nileen turuunees ehleh baijee Er ni tcaash daa ah duu tanil naiz nartaa alban tushaalun ajlun bair gargaj tusuvt hundrel gargahgui baiwal ediin zasgiin geed baigaa huamral bii bolohgui tegeed bas eldew shagnal zugaalga ogt hereggui
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Zochin (202.70.45.237)
    Zov shuu dee. Jiriin alban haagch nar bol ih baga tsalintai shuu dee. Bas tomchuud hereglegee tanah heregtei shuu dee.
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    маш зөв шийдвэр байна даа он дуустал үргэлжлэх юм байгаа биз дээ
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • zochin (122.201.22.234)
    Ded zahirluudaa tanachihad erguuled l bii bolgod bga shde erdene said chin huulia uursduu dagaache
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • toroo (202.131.232.36)
    yam agentlag aimag niisleliin zovhon hund zoriulsan sul ajil bagatai tosvoos tosloos mongo ih tsohidog alban tushaaltnuudiig shuud zomhotgoson ni deer ITH gehed hun am ni osoogui bj oron toogoo heden zuu huviar nemsen zasag darga nar baahan orlogchtoi zarim ni bur suuldee ajil ni bagadaad end tend nair hesej huuhen zodoj huchindej yavdag bollo ene ni tor buren dampuursanii shinj, sahilaga hariutslaga gej suulin 3 jild ogt yarihaa baisantai holbootoi odoo l tsegtslehgui bol toriin alba unendee mergeshsen, mergejliin hun ajilaldag baiguullga baihaa bolij hulgaich deeremchin gemt hergetnii uureldeg oromj bolloo shuu de suuliin yed gemt heregtnuud toriin ondor alband garah bolloo bur davraad iim l bna eronhii said muu ajillasnii tom jishee edgeer boloi
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • зочин (112.72.13.158)
    21 гаруй тэрбум доллар байлгүй дээ төгрөг биш
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • emch (112.72.13.97)
    shagnal urumshuulal eldeb luibaraa zogsoo
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • 8989 (202.72.247.249)
    нийслэлийн ИНХ-ын төлөөлөгчийн улирлын урамшуулал 27 сая төгрөгийг татаач ээ. Тэд сард 4 сая төгрөгний урамшуулал авдаг тухай мэд-сэн биз дэ
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • 456 (202.179.8.26)
    Засгийн газрын 2015-1-19 өдрийн хуралдааны 4 дүгээр тэмдэглэлийг мөрдүүлэх
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Zochin (43.228.130.49)
    Aan muusain yumnuud turuus ogson tsaling ed nar tooloo yu. Bugdiig avsan ch toohgui ulsuud shuu dee. Erkh medleer busad hangamj edleh gej l naana chini suuj bgaa shuu dee. Nudend ni olon terbum tugrug haragdaj bgaa uls tsalin toohgui shuu dee. Bid nar shig garaad l avtobusnii une toloh bish. Hogiiin tulga toirson jijig yumaar oorsdoo ih ajil hiij bna gej bodoj bna uu. Ard tumen odoo ter bolgoniig yalgaj chadaj bgaa shuu.
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.10.21.39)
    Тэнэг шийдвэр. Үнэхээр Ерөнхий сайдын албан тушаал ахдаж байна. Хөөрхийдөө нялх юм. Номоо сайн унш.
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • зочин (150.129.142.47)
    Энэ тэндэхийн дарга сайдын Зөвлөх гэсэн сул орон тоог цомхтго. Хөөрхөөн мөнгө хэмнэгдэнэ
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • зочин (150.129.142.47)
    Энэ тэндэхийн дарга сайдын Зөвлөх гэсэн сул орон тоог цомхтго. Хөөрхөөн мөнгө хэмнэгдэнэ
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • нар (202.21.117.122)
    сумдад төслийн мэргэжилтэн , ИТХ-ын дарга нарийн бичгээс бусад орон тоог хас ЗДТГын нийгмийн ажилтан гэх орон тоог хас ,аймгийн ИТХ 5-6 орон тоотой ажиллаж байсан, одоо 12-15 хүн юу ч хийдэггүй байгааг хас НААҮ газар урлаг хариуцсан мэргэжилтэн гэж ажилгүй иргэд байгаа хас, дэндүү дээ даанч дэндүү дээ
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.254.120.242)
    ДЭД САЙД НАР, ОРЛОГЧ ДАРГА НАР, ГАЗРЫН ОРЛОГЧ, ХЭЛТСИЙН ОРЛОГЧ НАРЫГ ОРОН ТООНЫ ЦОМХОТГОЛД ОРУУЛЖ, ЗАРДЛАА ХЭМНЭ.
    2015 оны 09 сарын 29 | Хариулах
    • sar
      oron toog zorigtoi tsuuluh heregtei ded said nar, deed shuuhiin shuuchdiin too, erunhii zuvluliin gishuun geh said erhtei etgeeduud bolon aimag, niisleliin zasag darga nariin orlogchdiin toog tsuuluh Solongos yls chini 30 orchim saya huntei erunhii zuvluliin neg l said deed shuuhiin 13 shuugch l baidag gene lee suyl hotiin darga chini orlochgui gesen medeelliig uzeerei
      2015 оны 09 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    5 цаг 19 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    8 цаг 49 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    8 цаг 58 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    9 цаг 3 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    9 цаг 8 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    10 цаг 26 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    10 цаг 30 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    11 цаг 46 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    12 цаг 4 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    12 цаг 12 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    12 цаг 46 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    12 цаг 54 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    13 цаг 7 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    13 цаг 30 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    13 цаг 46 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    13 цаг 57 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    14 цаг 14 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    14 цаг 35 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    14 цаг 55 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    14 цаг 55 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК