Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүгчдийн үнэт зүйл нь мөнгө болжээ

2015-11-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын шийдвэрт нөлөөлөхийг оролдов уу


 

Шүүгчид цалингаа хасуулахгүй гэж УИХ-ын даргад хандав. Засгийн газар ирэх жилийн төсвийн төсөлд шүүгчдийн цалинг 60 хувиар бууруулах санал тусгасныг тэд ардчилсан улсын хувьд байж болохгүй зүйл гэж үзсэн байна. Тиймээс шүүгчдийн цалин хасах нь шударга ёсны эсрэг үйлдэл болохыг УИХ-ын даргад сануулжээ. Үүгээрээ эрхэм шүүгчид маань ямар шийдвэр гаргахыг нь УИХ-ын дарга болон гишүүдэд шууд зааж өгсөн гэж үзэж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүх засаглалынхан хууль тогтоох дээд засаглалынхаа ажилд хошуу байтугай хуруу дүрж, бараг л гишүүдийн өмнөөс кнопыг нь дарахыг оролджээ гэж хэлж болно.

 

Тухайлбал, шүүгчдийн цалинг хасах асуудлыг дэмжих юм бол тэр чигээрээ шүүх засаглалын бие даасан байдлыг алдагдуулж, эдийн засгийн хувьд хараат болгох гэсэнтэй адил шүү гэж шүүгчид сануулжээ. Энэ бол УИХ-ын бүрэн эрхэд халдсан, гаргах шийдвэрт нь нөлөөлөх гэсэн оролдлого биш гэж үү. Хэрвээ шүүгчдийг аливаа хэргийг шүүж байхад нь УИХ-ын дарга эсвэл гишүүд тэдэнд захиа бичээд “шударга үнэний талд шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гээд байвал юу болох вэ. Үүнийг шүүхийн бие даасан, хараат бус байдалд халдсан хэрэг л гэж үзнэ. Тэгвэл Дорнод аймгийн нэр бүхий 21 шүүгчээс УИХ-ын дарга З.Энхболдод хаяглаж ирүүлсэн захидал яг л тийм агуулга, өнгө аястай байна. Тэдний захидал хүсэлтээс шүүгчид өндөр цалин, хангамжтай л байх юм бол Монгол Улсад шударга ёс цэцэглэнэ, эсрэгээрээ бидний цалинг хасах юм бол шударга шүүхийн талаар яриад хэрэггүй шүү гэсэн анхааруулга, сануулга л цухалзаад байх юм. Энэ нь цалин багасах аваас бид авлига аваад, нөлөөнд автаад хэн мөнгөтэй хүний талд л шийдвэр гаргахад бэлэн гэж байгаа хэрэг.

 

Гэтэл амьдралаа залгуулахын тулд бусдын 10 мянган төгрөгийг хулгайлсан бүсгүйг цалин, орлогогүй учраас хулгай хийжээ гээд өршөөдөггүй, “Монгол Улсын нэрийн өмнөөс” уншаад л явуулдаг. Хулгай л бол хулгай. Ядуу байсан нь, өлсөж цангасан нь хулгай хийснийг нь зөвтгөх шалтгаан огт биш. Хууль ийм л хатуу чанга байдаг. Гэтэл тэрхүү хуулийг барьж үнэн худлыг шүүж, хар цагааныг дэнсэлдэг хүмүүс өөрсдөө бид цалин бага болчих юм бол бусдын нөлөөнд автаж, авлигад өртөж мэднэ гээд байгаа нь хачирхалтай. Энэ логикоор бол шүүгчид хэрвээ цалингүй юм уу, цалин хангамж нь бага болчих юм бол хулгай хийхэд бэлэн ажээ.

 

Өмнө нь цалин бага байхад хулгай хийдэг байжээ ч гэж бодмоор. Мэргэжлийнхээ үнэ цэнэ, үнэт зүйл, ёс зүй, нэр хүнд, эрхэмнэл, бахархлаа ингэж мөнгөнөөс дорд үзэж болох уу. Шүүгчдийг авлигад хамгийн их өртдөг гэж олон нийт үздэг талаар цөөнгүй судалгаа бий. Энэ хэрээр шүүх, шүүгчдэд итгэх ард түмний итгэл тун бага хувьтай гардаг. Яагаад ийм болов гэдэг талаар, өөрөөр хэлбэл шүүхийнхээ нэр хүнд, шүүгчдийнхээ эрхэмсэг оршихуйн талаар санаа зовж ил захидал, албан шаардлага бичдэггүй хэрнээ цалинг нь хасах болонгуут уулгалан халаглаж байгааг жирийн иргэд юу гэж ойлгох вэ.

 

Шүүгчид 2.7-3.3 сая төгрөгийн цалинтай


 

Цалинг нь нэмснээр шүүгчдийн нэр хүнд төдийлөн өсөөгүй гэдгийг тодорхой судалгаанаас харж болно. Тухайлбал, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, Социологи, нийгмийн ажлын тэнхимийн удаа дараагийн судалгаанаас үзэхэд судалгаанд оролцсон нийт итгэдийн 89.1 хувь нь “Шүүх, шүүгчид шударга биш байна” гэж хариулсан байна. Шүүгчийн хараат бус  байдлын эдийн засгийн баталгааг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-аас удаа дараа арга хэмжээ авсан боловч нийгэмд шүүх, шүүгчийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур, шүүмжлэлтэй хандах хандлага өндөр байгааг “Шүүгчдийн цалин, хангамжийг тогтоох үндэслэл шаардлага” сэдэвт судалгааны тайланд мөн дурджээ.

 

60 хувийн хасалт их байж болно. Гэхдээ..

 

Шүүгчид авдаг цалин, хангамжийнхаа хэмжээгээр төрийн албаныхан дотроо нэлээд дээгүүр жагсана. Тэд албан тушаалын зэрэглэлээрээ төрийн өндөр албан тушаалтанд хамаардаг. Өнөөдрийн байдлаар анхан шатны шүүгч 2.7 сая,  давж заалдах шатных 2.9 сая, дээд шүүхийн шүүгч 3.2-3.3 сая төгрөгийн цалин авч байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын шийдвэрээр өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс хойш шүүгчдийн цалин ийнхүү үлэмжхэн хэмжээгээр нэмэгдсэн. Гэхдээ энэ нэмэгдэл нь хууль ёсны байсан уу, хууль бус байсан уу гэдэг эргэлзээтэй. Хэрвээ хууль зөрчин өөрсдөө дур мэдэн цалингаа нэмсэн бол 60 хувийн хасалт бол харин ч "шагнал".

 

Шүүгчдийн цалинг тогтоосон УИХ-ын шийдвэр хүчин төгөлдөр байхад Шүүхийн ерөнхий зөвлөл дур мэдэн шүүгчдийн цалинг нэмснийг хууль тогтоогчид буруушааж, энэ асуудлаар Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг томилж ажиллуулж байсан билээ. Өнгөрсөн жил шүүгчид цалингаа дур мэдэн нэмсэн нь парламент дээр хурцаар яригдаж байсан бол энэ жил тэдний цалинг хасах асуудал нэлээд анхаарал татаж байна. Дээр хэлсэнчлэн шүүгчид ч өөрсдөө үүнд тун эмзэг хандаж байгаа ажээ. Уг нь зөвхөн шүүгчдийн цалин хасах гээд байгаа юм биш. Агентлагийн дэд дарга, дарга, яамны төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтай албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулах саналыг Сангийн яамнаас гаргаад буй. Үүнд 2900 орчим хүн хамрагдах бөгөөд 1.8 тэрбум төгрөгийн л хэмнэлт гарах юм. Гэтэл Монгол Улсын  хэмжээнд буй 500-гаад шүүгчийн цалинг (зарим гишүүний тайлбараар бол хууль бусаар) нэмэгдүүлснээр 2015 оны улсын төсөвт 15 тэрбум төгрөгийн ачаалал нэмэгдсэн байдаг. Энэ мэтээр улсын төсөвт тэрбум тэрбумаар нь тусган шүүгчдийн цалинг 2012 оноос хойш үе шаттай нэмэгдүүлсээр ирсэн ч шүүгчдийн 88.6 хувь нь цалин, хангамждаа сэтгэл дундуур байдаг гэсэн судалгаа гарчээ.

 

Шүүгчдийн цалинг 60 хувиар хасах саналыг Засгийн газраас гаргаад байгаа нь өнгөц харахад асар их хувь хэмжээ шиг харагдана. Гэхдээ хэрэг дээрээ өнгөрсөн жил Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн цалинг эрс нэмэгдүүлсэн тул тэр хэмжээнээс нь 60 хувиар хассанаар эргэж хоёр, гурван жилийн өмнөх хөрсөн дээрээ буух юм билээ. Энэ бол улсын төсвийн хүндрэл, эдийн засгийн хямралтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зайлшгүй шаардлагатай арга хэмжээний л нэг хэсэг. Үүнийг хүлээн зөвшөөрөх эсэх нь шүүгчдийн  хэлж байгаа шиг дан ганц олон улсын гэрээ конвенц, хэм хэмжээгээр зохицуулагдах бус эх оронч сэтгэл, хувь хүний эр зориг, ёс суртахуунтай илүү холбоотой. Улс орноо хямралаас гаргахын тулд солонгос бүсгүйчүүд ээмэг, бөгжөө хүртэл тайлж улсдаа тушааж байсан түүхийг хүн бүхэн мэднэ. Түүн лүгээ адил эдийн засгийн хямралтай энэ цаг үед шүүгчид өндөр цалингаасаа түр зуур ч болтугай татгалзаж болохгүй гэж үү.

 

Г.СОНИНБАЯР

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (103.229.123.82)
    Авилгацалин
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.123.82)
    Нийгмээ ядуурлаас гаргаагүй,шударга ёс тогтоогүй байхад шүүгчдийн цалинг нэмээд нэмэргүй ээ энэ бол асуудалд бодитой хандахгүй үг хэлээд үүлэн дээгүүр нисэж явдаг хүний л хий үйлдэл дээ.авигацалин болсон доо.баялаг бүтээгчдийн дундаж цалин 700-800 байхад шүүгчид 4 сая арай дэндэнээ.
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.24.242)
    Тайван цагт хууль ном гэж худал үнэн чалчин байж хүн шоронд хийдгээ юу гэж бодоод байгаа малнууд вэ энэ шүүгчид 1939 онд Халхын голд сумны эсрэг цусаа урсган байлдаж байсан Монголын эрэлхэг хөвгүүд сардаа 3 төгрөгийн цалин авдаг байсан юм Эдний дарга нь ч юмуу 25 хан настай хүний сайхан үрийг согтуугаар машин жолоодон дайрч алчихсан Лүндэндорж гээчээс гадаадынхан танай шүүгчийн цалин хэд вэ гэж асуугаад амар заяа үзүүлэхгүй байна хуцдаг хулгайч шүү
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • зочин (59.153.115.27)
    Төрөөс өгөх цалингийн нөхцөлийг зөвшөөрсөн хуульчдыг шүүгчээр томил. Зөвшөөрөөгүй нөхдүүдийг чөлөөлчих. Тэгээд болоо бишүү. 5000 давсан хуульчид байгаа гээ биз дээ.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Долоо (122.201.21.130)
    Элбэгдорж, Лүндэндорж, Тэмүүжин 3-ын хийсэн шүүхийн шинэчлэлийн үр дүнгээр би болсон шүүгч нарын зан авир нь энэ
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Шүүгч (122.201.21.130)
    Шүүгч нар цалин чинь багадаад байгаа бол, ингэснээрээ шударга ажиллаж чадахгүй байгаа бол өмгөөлөгч гэж орлого өндөртэй, шударга ажил байгаа шүү дээ. Юу ч мэдэхгүй хөгийн юмнуудаар шүүхийг дүүргэж, тэд нь ичихгүй цалин хасвал бид хараат бусаар ажиллаж чадахгүй шүү гэж УИХ-даа захиа бичиж байдаг. Ийм л шүүгч нэртэй тэнэгүүдээр одоо цагийн шүүх дүрлээ, Ичээч. Лүндэндоржийн бөгсийг долоож, авилга өгч байж гарч ирсэн шүүгч нар.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (113.36.205.163)
    Yu ch meddegyi bandi nar bdgin bnle shde
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.114.248)
    Нийгэмд тэгш бус байдал нөхцөл бүрдээгүй байхад үүсгэсэн нь буруу.Үндэслэлгүй юм хийж нийгмийг талцуулсан тэр хүмүүст хариуцлага тооцмоор байна.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.120.186)
    Asuudlaa oilgoj medej baij bichij bai
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 40 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 4 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 6 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 18 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 25 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 32 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 47 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 49 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 11 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 28 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 31 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 46 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 55 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 6 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 35 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 47 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 55 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 6 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК