Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүрэн авдаг болно

2016-1-13
0
ЖИРГЭХ

        УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд  уул уурхайн компаниуд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлдэггүй, нутгийн иргэдийн олон жил шүтэж, тахиж ирсэн шүтлэгтэй, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцуулан ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгодог, нутгийн иргэдийн саналыг авахгүйгээр тусгай зөвшөөрөл олгодог, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нутгийн иргэдийг бүрэн мэдээллээр хангадаггүй, хуулийн зарим хийдлээс болж улсын төсөвт орох татвар, төлбөр орохгүй хохирч байгаа зэрэг асуудлаарх өргөдлүүд Өргөдлийн байнгын хороонд тогтмол ирсээр байна. Эдгээрийг судалж, Дорноговь, Архангай, Баянхонгор аймгуудад газар дээр нь ажилласан УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны хуралд дараах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулах төслийг танилцуулна. Өөрөөр хэлбэл дараах хийдлийг засах юм.

 

1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүрэн авдаг болно.

Сүүлийн жилүүдэд тусгай зөвшөөрөлгүй баяжуулах үйлдвэрүүд олноор баригдан ашиглалтад орж, төмөр, хайлуур жонш, зэс зэрэг ашигт малтмалын баяжмал экспортод гаргаж байгаа боловч хуульд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөхөөр заасан тул тусгай зөвшөөрөлгүй гэсэн шалтгаанаар огт төлөхгүй байгаа нь улсын төсөвт хохиролтой байна. Улмаар тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд хуулийн энэ хийдлийг ашиглан тусгай зөвшөөрөлгүй ААН-ээр дамжуулан эргэлтэд оруулж байна. Ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ гэж заасан атлаа яг төлбөр авахдаа олборлохыг нь оруулчихаад бусдыг нь хаячихаад байна гэсэн үг. Ашигт малтмал ашиглаж байгаа бүхий л тохиолдолд нөөц ашигласны төлбөрийг авдаг болвол төсөвт орох орлого нэмэгдэнэ. Татварын байгууллага шүүхэд энэ хуулийн хийдлээс болж байнга ялагдаж байгаа шүү дээ.

 

2. Хайгуулын нэгж талбайд хийгдэх хайгуулын ажлын доод хэмжээ хэт доогуур байгааг нэмнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд тогтоосон хайгуулын зардлын доод хэмжээ хэт бага буюу га тутамд 0.5-10 ам.доллар байгаа нь санхүүгийн чадамжгүй иргэд, хуулийн этгээдийн гар дээр тусгай зөвшөөрөл олноор төвлөрөх, тусгай зөвшөөрөл дамлан худалдаалах нөхцөлийг бүрдүүлж байна. Яагаад хэт бага байна гэхээр 10000 га-тай хүн 0.5х10000=5000$ болно. Нэг өрөм тавихад ч хүрэхгүй мөнгө бүхэл бүтэн 10000 га газар дээр зарцуулсан байх шаардлага тавьчихаад хайгуул хийсэн гэж үзээд яваад байна. Тэгээд зохих ёсоор нөхөн сэргээж, ухсан нүхээ булахгүй, гадаргын ус нэвчилтээс хамгаалалт хийж өрөм тавихгүй ашгаа бодсоноос ойр орчны булаг шанд ширгэдэг, хүн мал ундаалах усгүй болоод л үлдэж байна. Тэр 2, 3 мянган лицензийг талыг нэг олгочихоод хяналт тавих хүн хүч зардал ч байхгүй байж, нэмж олгохын төлөө л улайраад байна. Үүний оронд шаардлагаа өндөрсгөөд, цөөн том уурхайнууд дээрээ төвлөрөөд, тэрийгээ түшиглэн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл д хөрөнгө оруулж, ажлын байраа нэмэгдүүлэхийг бодох ёстой. Энэ удаад өчүүхэн жаахан ч гэсэн хэмжээгээр шаардлагаа өсгөе л гэж байгаа юм. Цааш нь бүрэн цэгцлэхийн төлөө явах ёстой. Үүгээрээ бид энэ хайгуулын зардлын доод хэмжээ чинь ийм бага байна шүү гэдгийг л гаргаж тавьж байна.

 

3. Гадаадын иргэдийг ажиллуулсан ажлын байрны нөхөн төлбөрт туслан гүйцэтгэгчийг хамруулна.

Ашигт малтмалын тухай хуульд гадаадын иргэдийг ажиллуулсан ажлын байрны нөхөн төлбөрт туслан гүйцэтгэгчийг хамруулаагүйгээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд  нөхөн төлбөр төлөх үүргээс зайлсхийж, төсөвт орох орлого буурах нөхцөл бүрдсэн байна. Хуулийн 2 заалтын хооронд үүссэн зөрчил байдгаас цаана нь төсөв их хэмжээний орлогоо алдаад байгааг л хаая гэж байгаа юм.

 

4. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн иргэдийн саналыг авдаг болно.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн удирдах байгууллагаас санал авах заалт ёс төдий, зөрчилтэй, ард иргэдийн саналыг тусгахгүй байгаа, түүнчлэн иргэдийг уул уурхайн үйл ажиллагаа, нөхөн сэргээлт, уул уурхайгаас орох орлогын зарцуулалтын талаар мэдээллээр хангадаггүйн улмаас газар дээрээ зөрчил үүсэж, иргэдийн эрх ашгийг хохироохоос гадна уул уурхай эрхлэгч гадаад, дотоодын аж ахуйн нэгжид нэгэнт хөрөнгө оруулсны дараа бэрхшээл, чирэгдэл учирч байна. Одоо үйлчилж байгаа хуулиар аймгийн засаг дарга, сумынхаа ИТХ-ын саналыг аваад л хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх санал өгч байгаа бол анхнаасаа иргэдийнхээ саналыг авдаг болгоё. Өгсөн хойноо маргаан гарахгүй байх үүднээс зөв явах ёстой гэж байгаа юм. Аймгийн засаг дарга 30 хоногийн дотор хариу өгөхгүй бол шууд зөвшөөрсөнд тооцдогийг болиулж, хугацааг нь иргэдийнхээ саналыг авах боломжтой хугацаа буюу 60 хоног болгохоор оруулсан.

 

Орон нутгийн байгууллага, Ашигт малтмалын газрын мэдээлэл зөрүүтэй байдгаас тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл давхцуулан олгох, энэ талаар хайгуулын үйл ажиллагааны явцад талуудын аль нь ч мэдээгүй байх зөрчлүүд гарч байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хүслэнтэйн дунд усны  малчид нь ямар ч мэдээлэлгүй байж байгаад л нэг өдөр нүүх мэдэгдэл авсан байгаа юм.

 

5. Тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон бол хүчингүй болох ёстой.

Тусгай зөвшөөрөл олгохдоо хуульд заасан журам зөрчиж олгосон нь тогтоогдсон хэдий ч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй байгаа нь хуулийн хэрэгжилтийг хангахгүй байх хийдэл болж байна. Хууль зөрчиж өгсөн тусгай зөвшөөрөл хүчингүй болдог болчихвол  авч байгаа хүн хуулийнх нь дагуу авна, авилгал өгөхгүй болчихно гэсэн үг.

 

6. Ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулахаа зогсооё.

Татварын ерөнхий хуулийн 5.7-д зааснаар төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялгийг ашиглуулсны төлөө төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч гэж заасанчлан өмчлөх эрх, түүн дээр зардал гарган эрсдэл үүрч олж тогтоосон ордын бизнесийн үнэлгээг бүрэн тооцож чадахгүй, улмаар авах ёстой төлбөрөөсөө хасаж, бага төлбөр авах байдлаар улам ихээр хохирох нөхцөлийг бүрдүүлсэн нь хууль зүйн ноцтой зөрчлийг бий болгосон байна.

 

7. Уул, уурхайн салбарт бодлогын өөрчлөлт хэрэгтэй.

Цаашид Уул уурхайн хуультай болох ёстой. Одоо 80 гаруй хувь нь лицензийн асуудлыг л зохицуулсан Ашигт малтмалын хуулиар энэ салбар зохицуулагдаад явж байна. Ашигт малтмалын салбарт гадаадын оролцоог бодлогоор тодорхойлох ёстой. Өнөөдөр гадаадынхныг хавтгайруулан дэмжиж, үндэсний компаниудад дэмжлэг байхгүй байна. Өөрсдөө олборлож чадах салбартаа заавал гадаадын оролцоо хэрэггүй. Алийг нь нөөцлөх, алийг нь өнөөдөр ашиглах тухай ямар ч бодлого алга.

 

Уул уурхайгаас ангид байх газруудыг тодорхойлон хамгаалах, экологийн бүс нутгийн үнэлгээ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх, нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө тооцох хэлбэр, хэмжээг шинэчлэх, эрсдлийг бүрэн даахуйц болгох, ашигт малтмалыг олборлох, боловсруулахад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үндэсний стандартыг бий болгож мөрдүүлэх, хариуцлагатай уул уурхайн зарчмыг бүх уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үнэлэх арга, аргачлалыг батлан мөрдүүлэх, хууль зөрчсөн болон хууль хэрэгжүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх, бичил уурхайд тавигдах шаардлага, хяналт, хариуцлагыг чангатгах шаардлагатай байна. Энэ чиглэлээр Засгийн газарт Улсын Их Хурлын тогтоолоор чиглэл өгөх шаардлагатай байна.

 

Иймд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны ажлын уялдааг хангах, хариуцлагыг сайжруулах, улс орны эрх ашигт хохирол учруулж болохуйц нөхцөл бүрдүүлсэн заалтуудыг эргэн харж өөрчлөх зорилгоор боловсруулсан энэ хуулийн төсөл 4 зүйлтэй бөгөөд хууль батлагдсанаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой үүсч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлууд зохицуулагдах, хуулийн хийдэл, зөрчил арилж, ард иргэдийн эрх ашиг хамгаалагдах болно.

 

Энэ хуулийн төсөл, УИХын тогтоолын төслөө Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцүүлж хамтран өргөн барих гишүүд байвал саналыг авч, хамтарч ажиллахыг уриалж байгаа юм. Үндэсний эрх ашигтай холбоотой ард иргэдийн амин чухал эрх ашгийг тусгасан байгаа тул аль болох яаралтай өргөн барихаар ажиллаж байна. Мэдээж зарим хувь хүн, компанийн эрх ашигт нөлөөлөх тул эсэргүүцэх хүмүүс гарч ирэх нь тодорхой тул улс үндэснийхээ эрх ашгийг хувийн эрх ашгийнхаа дээр тавиасай л гэж хүсэх байна.  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
GalOl app нээлтээ хийлээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • чогсом (202.70.46.222)
    Тухайн орон нутагт хайгуулийн буюу ашиглалт лицензийг тухайн орон нутагийн нийт ард иргэдийн 75аас85 хувийн саналаар олгож байх хэрэгтэй үүнд аймагийн хурал аймагийн засаг сумын хурал сумын засагт хамааралгүй болмоор байнаа нутаг орноо тухай ард олон өөрсдөө мэдэж байх уул уурхайтай хэрэгтэй гэж үзвэл тухай орон нутагийн ард иргэдийн75аас85хувь өргөдөл гаргасан байх
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    4 цаг 38 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    4 цаг 46 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    6 цаг 28 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    8 цаг 11 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    9 цаг 48 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    9 цаг 51 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    9 цаг 56 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    10 цаг 1 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 30 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    10 цаг 46 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 55 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК