Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хэрэглэгчийн жил”-ийн нээлт Багануур дүүргээс эхэллээ

2016-1-14
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаад байгаа билээ. НҮБ-ын Ерөнхий ассемблейн 70 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан Тогтвортой хөгжлийн баримт бичгийн хүрээнд 2016 оныг Монгол Улс “Хэрэглэгчийн жил” болгон зарласнаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэглэгчид хуулийн мэдлэг олгох, соён гэгээрүүлэх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга замуудыг бий болгох боломж бүрдэж байгаа юм.


  

 Хэрэглэгч өөрийн эрх болон холбогдох хууль тогтоомжийг мэдэх, эрхээ зөрчигдсөн хойно нь биш урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг байх нь чухал асуудал болоод байгаа юм. Тиймээс “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэлийн дүүргүүд болон аймаг орон нутагт “Хэрэглэгчийн жил”-ийн нээлтийг зохион байгуулж эхлээд байна. “Хэрэглэгчийн жил”-ийн нээлт өчигдөр Багануур дүүргээс эхэлсэн юм. Тус дүүрэгт болсон Засгийн газрын шийдвэрийг хүлээн авах, “Хэрэглэгчийн жил”-ийн нээлтийг хийж иргэдтэй уулзалт зохион байгуулах арга хэмжээнд ШӨХТГ-ын дэд дарга Ц.Амарбаяр, болон тус дүүргийн Засаг даргын орлогч О.Цамбагарав, МХЭХамгаалах Нийгэмлэгүүдийн Нэгдсэн Холбооны салбарын тэргүүн Ц.Далантай, Багануур дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Туяа  нар оролцсон юм.

Арга хэмжээний үеэр ШӨХТГ-ын дэд дарга Ц.Амарбаяр 2016 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох багц хуулиудад шинэчилсэн найруулга хий, нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр 2”-ийг Засгийн газарт өргөн барих, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төлөв байдал”-ын судалгаа дүгнэлтийг жил бүр гарган, Засгийн газраас үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлдог ажлуудыг уламжлал болгох зэрэг зорилт тавин ажиллаж байгаагаа Багануур дүүргийн иргэдэд танилцуулсан юм. Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тал дээр иргэдийн санал бодлыг сонслоо.


Н.Мөнгөншагай / БЗӨБЦТС ТӨХК-ийн Багануур салбарын дарга / : 8000 хэрэглэгчийн төлөө ажиллаж байна


- Манай байгууллага Багануур дүүрэг болон Төв, Хэнтий аймгийн хэд хэдэн сумдад цахилгаан эрчим хүч түгээн ажиллаж байна. Нийтдээ 8000 хэрэглэгчид хүрч ажиллаж байна гэсэн үг. Тиймээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүднээс мэдээ мэдээллийг дор бүр нь өгч ажиллахыг хичээдэг. Бусад байгууллага ч мөн үүргээ ухамсарлан хэрэглэгчийн эрхийг зөрчихгүй ажиллаасай гэж хүсдэг.
Багануур дүүргийн иргэн Н.Магнай: Олон сар телевиз үзээгүй ч хураамжаа өгсөөр байгаа


-    2016 оныг Засгийн газраас Хэрэглэгчийн жил болгон зарлаж байгаа нь цаг үеэ олсон сайхан хэрэг боллоо гэж бодож байна. Монгол Улс даяар хэрэглэгчийн эрх зөрчигдсөөр өнөөдрийг хүрсэн. Багануур дүүргийн хувьд ч хэрэглэгч эрхээ эдэлж чадахгүй байгаа асуудал олон гарч байна. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний жин байх ёстой хэмжээндээ хүрэхгүй байх, аль нэг хувийн үйлдвэрийн чанарын баталгаагүй архи худалдаалагдаж байна. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг худалдан борлуулж байгаа хүмүүс, ААН дураараа нэмдэг асуудал байсаар байна. Хэдийгээр Багануур дүүрэг нийслэлээс алслагдсан дүүрэг ч гэлээ бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ өндөр байх нь хэр үндэслэлтэй вэ гэдгийг иргэд мэдэхгүй байгаа. Саяхан өргөн нэвтрүүлгийн станцууд тоон системд шилжсэн. Гэтэл тоон тохирсон тоон системийн төхөөрөмжөө авч чадаагүй айлууд байгаа. Тэд өнөөдрийг хүртэл 4-5 сар телевиз үзээгүй мөртлөө хураамжаа төлсөөр л байгаа. Гэх мэтчилэн хэрэглэгчийн эрх олон асуудал дээл хөндөгдөж, зөрчигдөж байгаа гэдгийг хэлмээр байна.


 

Багануур дүүргийн иргэн Д.Баяраа: Мэргэжлийн хяналтынхан шалгах гэсээр байтал бид хохирсоор байна


-    Хэрэглэгчийн эрх байнга зөрчигдөх болсон энэ цаг үед “Хэрэглэгчийн жил 2016”-г зарлаж байгаа нь нүдээ олсон хэрэг боллоо. Өнөөдөр бид чанарын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэж чадаж байгаа үгүйдээ үнэхээр итгэлгүй байна. Дэлгүүрүүд хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулсан хэвээрээ байна. энэ талаар дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгддэг боловч тэд төлөвлөгөөт шалгалтаа л хийдэг болохоос иргэдийн гомдлын дагуу газар дээр нь шийдвэрлэж ажиллаж чаддаггүй. Тиймээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах тал дээр дорвитой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
GalOl app нээлтээ хийлээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    4 цаг 36 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    4 цаг 44 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    6 цаг 26 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    8 цаг 8 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    9 цаг 45 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    9 цаг 49 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    9 цаг 53 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    9 цаг 59 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 28 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    10 цаг 43 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 53 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК