Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Дуучин шувууны мах амтгүй”

2016-2-01
0
ЖИРГЭХ

“Хувиа хичээсэн, зөвхөн өөрийнхөө нэр төрийг өсгөхийг боддог, алдарших донтой хүмүүс хар тамхичинтай адил. Түүнд орсон хүн зөвхөн өөрийгөө боддог. Мөн мансуурахын тулд яахаас ч буцдаггүй. Төрсөн эхийгээ ч тоохгүй нухна. Ингэхэд хар тамхичин хамт татсан нэгнээ ухаан алдан унахад, халаасыг нь ухан хамаг байдгийг нь цөлмөөд л цаашаа явдаг. Эмнэлэг, түргэн дуудна гэж байхгүй шүү дээ”. Энэ бол хар тамхичны тухай яриа биш шүү. Харин манай УИХ-ын зарим нэг гишүүн, бас ирээдүйд УИХ-ын гишүүн болчих юмсан гэсэн горьдлого тээж явдаг хүмүүсийн ээлжит сонгууль дөхөж буй үед хурцдаж байгаа өвчин, гаарч буй гаж донгийн тухай юм. Тэр бол алдарших өвчин, агуу ихийн дэмийрэл хоёр.  Тэднийг ихэвчлэн популистууд гэж тун аятайхнаар нэрлээд байдаг юм. Үнэндээ бол өвчтэй л хүмүүс шүү дээ, хөөрхий.

 

Жинхэнэ алдаршихын гаж дон туссан хүмүүс гэвэл бие даагчид болоод Г.Уянга, Р.Амаржаргал, О.Баасанхүү, Г.Баярсайхан, Н.Батбаяр, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг нар гэх байна.

 

Уул шугамандаа УИХ-ын гишүүн хувиа хичээж, өөрийнхөө нэр төрийг бодон, алдарших дон тусах ёсгүй эрхмүүд л дээ. Даанч манайд эсрэгээрээ. Бодлого ярих ёстой нөхдүүд маань дөрвөн жилийн турш хэрүүл хийсээр байгаад дуусгах нь элбэг. Бид ч сүүлдээ хэн сайн хэрэлдсэнийг нь маш сайн улстөр хийж байна гэж хөөрөгдөн, шилдэг милдэгээр шалгаруулна. Мөн дахин дахин сонгоно. Үүний хамгийн тод жишээ нь Ц.Нямдорж. Бас Л.Гүндалай гэж “сайн эр” байлаа. Одоо ч бужигнуулсаар л.

 

Өнөөгийн УИХ-д байгаа МАН-ынхныг ойлгож байна. Эвсэхээрээ магтаад, хөөгдөхөөрөө нөгөө намаа муулаад л явж байгаа. Тэгээд ч угаасаа л увайгүй зантай нам. Ханилж яваад нөхрөө яаж ч магадгүй эвгүй “гарууд” энэ намд нэлээд бий. Гэхдээ энэ удаа сөрөг хүчин болсон цаг үе тэдний нуруун дээр ирсэн тул  хүссэн хүсээгүй, болсон болоогүй, зөв буруу хамаагүй нөгөөхийнхөө бодлогыг эсэргүүцэхээс өөр замгүй. Даанч үүнийгээ хашир туршлагатай ах “ламын” үүднээс сургаж заасан маягтай огт хэлэхгүй шүү дээ. Нэг л их уурласан, уцаарласан хүмүүс байдаг. Энэ намынхны дотор дээр өгүүлсэн өвчний оноштой залуус маш олон бий гэдгийг энэ дашрамд дуулгачихья. 

 

Харин нөгөө талаас жинхэнэ алдаршихын гаж дон туссан хүмүүс гэвэл бие даагчид болоод Г.Уянга,   Р.Амаржаргал, О.Баасанхүү, Г.Баярсайхан, Н.Батбаяр, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг нар гэх байна. Тэд бодлого ярихаасаа илүү хэрүүл хайна, олно, хийнэ. Эсвэл элдэв хуйвалдаанд оролцоно. Намын сахилга бат гэдгийг огтхон ч тоохгүй. Намаа тоохгүй байгаа хүмүүс юу гэж 50-100 мянган хүнийг төлөөлөөд энэ УИХ-д сууж байгаа шүү гэдгээ бодох вэ дээ. Дээр өгүүлсэн хар тамхичин шиг л харагддаг. Тиймээс сонгогч олныхоо өмнө амалж, ярьж байсан бүхнээ хөсөр хаяна. Бүр таг мартана. Мөн нөгөө аймшигтай эх орончийн дүр нь хаашаа ч юм нисэн одно. Тэгээд л ердийн нэг хэрүүлч нөхөр өөрийнхөө нэр хүндийг өсгөх, алдаршихийн тулд хувиа хичээсэн үйлдлүүд хийж эхэлнэ дээ. Тиймээс юм л бол унагаана, огцруулна, солино, идсэн, уусан гэх хэрүүлийн үгсийг амнаасаа боломж л олдвол урсгана. Үүнийхээ төлөө улайран зүтгэнэ.

 

Хувиа хичээгсэдийн гаргасан үйлдлийн золиос нь ямар нэгэн Засгийн газар, хэн нэгэн Ерөнхий сайд байдаггүй. Хохирогч нь эцсийн эцэст Монгол байдаг.

 

Үүнийг миний бие гудамжинд улстөр хийж ирсэн хүмүүс, нөгөө л гудамжныхаа сэтгэхүйгээр хууль тогтоох танхимыг “гудамж” болгон ашиглаж, ингэснээр алдарших зам мөрөө засч байна гэж боддог.  Тэд УИХ-ын хүндэт суудал, индрийг нэгэн цагт Сүхбаатарын талбайд ачааны машин оруулж ирээд, тэвшийг нь ийм маягийн хэрүүлийн үг хэлэх тайз болгож асантайгаа яг адилханаар сэтгэж байна. Бид ч гэж бид. Эцсийн эцэст хэн ямар хуулийн төсөл санаачилж, нөгөөх нь манийхаа амьдралд хэр зэрэг ашиг тусаа өгөв гэдгээр эрхэм гишүүдийн дөрвөн жил хийсэн ажлыг дүгнэдэггүйн хар гай энэ. Хэн сайн хэрүүл хийв гэдгийг илүү их хардаг учраас үүнийг угаасаа төрөлхийн овжин, өсөхийн зальтай нөхдүүд тун сайн ашигладаг. Уг нь тэд УИХ гэдэг ихэвчлэн бодлого ярьдаг газар гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ л дээ. Гэвч өндөр цалин, дээд зэргийн эрх ямбатай энэ танхимд  болж өгвөл хэдэн өвлийг өнгөрөөчих юмсан, хөрөнгө мөнгөө арвижуулчих юмсан гэсэн адгийн шуналтангуудын ад мөрийн заль мэхээ гаргах талбар болоод байдаг. Тиймээс УИХ-аар дамжуулаад улс орон, ард түмэндээ юу хийе дээ гэж бодохоосоо илүүтэй энд сууснаар би юу хожих вэ, надад юу унах вэ гэдгээ л урьдал болгодог хувиа хичээгсэд гэх байна.

 

Иймэрхүү хувиа хичээгсэдийн гаргасан үйлдлийн золиос нь ямар нэгэн Засгийн газар, хэн нэгэн Ерөнхий сайд байдаггүй. Хохирогч нь эцсийн эцэст Монгол байдаг. Монгол гэсэн энэхүү нэгэн үгийн дээвэр дор мөн ч олон юм багтана шүү дээ, эрхмүүд ээ.

 

Алдарших донтонгуудын гаргадаг авир араншин урьдчилан таахын аргагүй байдаг. Тиймээс улс орноо хөмрөхөө юман чинээ бодохгүй. Гэхдээ аймхай. Үүрсэн үүрэг, амласан амлалтаасаа айдаг учир ийм үйлдэл хийдэг юм. Мөн энэ араншин нь тэднийг хамгийн сул дорой харагдуулдгийг өөрсдөө огтхон ч анзаардаггүй. Хүчтэй хүмүүс хүчтэй  гэсэн үгийнхээ утггатай жинхэнэ ёсоор дүйдэг л байхгүй юу. Бас хамгийн муухай нь ямар хамелеон зантай гэж бодно.

 

Ингэхэд хувиа хичээсэн, зөвхөн өөрөө өөрийнхөө нэр төрийг боддог, алдарших гаж донтой хүмүүсийг сэтгэхүйн хувьд хорт хавдар тусчээ гэж үздэг юм шүү. Мөн ийм хүмүүсийг хулгайчаас долоон дор гэж ном сударт тэмдэглэн үлдээжээ. Манай Дорнынхон л гэхэд, “Дуучин шувууны мах амтгүй” хэмээн ёгтлон хэлсэн байдаг. Ямартай ч хулгайчаас дор гэдэгтэй бүрэн санал нийлж байна. Тэд эцсийн эцэст сонгогч олныхоо сэтгэл, итгэл хоёрыг хулгайлдаг. Тиймээс хожим тэдэндээ хэлэх үг, тавих тайлан байхгүй учир ийм үйлдэл хийгээд байгаа юм. Ингэхэд ийм өвчтөнийг гагцхүү сонгогч олон л анагаадаг гэнэм.

 

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (202.9.40.77)
    Тэр хар тамхичин гээд байгаа хүмүүс АН-ынхан.
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
  • зочин (124.158.91.83)
    үнээн үнэн.мэдээд л хараад л байгаан.поподдоггүй гишүүд угаасаа муу нэр зүүсэг.жишээ нь их хурлын дарга байна.эрдэнэ байна.эрдэнэчимэг арвин байна
    2016 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (183.177.109.36)
    Завхан аймгийн Дөрвөлжин суманд цианит алдагсаар Засаг дарга Жаминтив мэдсэн мэдээгүй суусаар хүн мал хордсоор байгаль сүйрсээр
    2016 оны 02 сарын 04 | Хариулах
  • mongol khun (202.9.40.70)
    ard tumen eh orniho tuluu dugarch bga tsuuhun hvnii neg Uyanga gishvvniig demjij bna. ard tumnii duu hooloi bolj bga taniar baharhaj bna. mongolchuud AH namd itgel aldaraad udaj bna.hudlaa bitgii pop ntr gd hutsad bai. eh orniiho baylag gazar nutgiig hariihand uguud deer n uchnuun ur tawiad yamarch ahisan yumgvi suuj bga malnuudiig umuurch bga hvmvvs bol tednii bugsiig doloogch gedeg n oilgomjtoi.
    2016 оны 02 сарын 02 | Хариулах
    • зочин
      ганц хүн гал болдоггүй.чи ганцаараа ард түмэн бочихгүй.бас уянга шигээ ард түмний нэр барьчижээ
      2016 оны 02 сарын 02
  • Зочин (59.153.112.71)
    zarim neg amarjargal ene teriig uyangatai haritsuulaad baihda uahav dee. Uyanga, Ganbaatar gej yari
    2016 оны 02 сарын 02 | Хариулах
  • Ачу (77.59.137.234)
    Харин шудрага хүмүүсийг шуурганд уруудуулчих санаатай дотоодын дайснуу чи?Буруугаа хэлүүлэхгүй бүгдийг цуслах гээюу хувалзаа!Хэлэх өөгүй хэдэн ардчилагчид гээрээ лалар минь!!Эх орноо худалдчхаад эвгүй гишигсэн хүн бүрийг тэр нүхрүү чирээч!!Ардчилал бол эх орны минь амьсгал боогдуулагч хорт хий байсныг Монголын ард түмэн одоол сэхээрч байх шиг.Ирэх сонгуулиар АН гэдэг нэрийг мартах биздээ.
    2016 оны 02 сарын 02 | Хариулах
  • hahahahha (185.39.142.137)
    aldarshih don tusaagvi ni araaar ni chimeegvihen hulgaigaa hiigeed l cv batbold otgonbilgiin hvv met chimeegvihen hussanaaa arivjuulaad bgaaa talaar nevtrvvleg hiih heregtei yum bn daaaa àaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaAaaaaaaaaaaaaaaaaaaAAAAaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
    2016 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (172.56.16.143)
    Gants eruul hun ih hurald amarjargal
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • Zochin (122.201.22.9)
    Ganbaatar bna.
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.70.34.244)
    UIH-d hen sain gudamjind hashhirsaniig ni bish harin hen sain surch bolovsrosniig ni songoh heregtei bn l daa. Baahan gudamjnii jagsaal tsuglaan hiideg humuusiig songood oruulchihsan bish UIH-iin irts ni hurtel burdej uguhgui hetsuu bga biz dee. Yagaad gevel ene humuus chini suuj suraagui, uhaj bodoj suraaguin ulmaas zugeer gudamjnii style-iig zasaglaliin tolgoid gargachihaad bgaagaas bolj bn u gej hardag.
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • dabaa (202.21.117.42)
    tedniig tegeed duugui bai gesen ug um uu, oilgosongui, songogcndiin omnoos ted duugarah estoi biz dee, ene setguulcndiin bolobsrol gej abah um alga
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
    • Зочин
      ihenh gishuud songogchdiin umnuus geheesee iluu nam, frakts, iveen tetgech eshul uuriin erh ashgiin umnuus duugardag bolood udaj bgaa shu de. Oilgoj yadaad bh yu bhav
      2016 оны 02 сарын 01
  • Батаа (202.70.34.114)
    Эдгээр эрхэмүүд УИХ-н суудал гэж ямархан сайхан зүйл болохыг мэдэрсэн хүмүүс дахин яаж гарахаа одооноос бодоод ингэж улс төр хийж байнаа, Ирэх сонгуульд хамгийн ядуу тойрогт бие даагаад хамаагүй гарахаар үзэж бнаа
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • иргэн (202.70.34.114)
    ХАМГИЙН ХАРАМСАЛТАЙ НЬ УЯНГА ГЭХ МЭТ НЬ ӨӨРСИЙГӨӨ ЗӨВ ҮЙЛ ХИЙЖ БАЙНА ГЭЭД БОДОЖ БАЙГААД ХАМАГ УЧИР НЬ БАЙНА, ӨӨРСДИЙГӨӨ МЭДРЭЭСЭЙ, УГ НЬ СОНГОГЧДЫН ЭРХ АШИГ ДУУ ХООЛОЙ Л ГЭЖ БАЙМААР ЮМ
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • Dorj (174.62.112.36)
    Gal pidda chi hudlaa yum bichij bn. Chi eruul zuv setgehgui bn.
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.10.102)
    HAMGIIN HUND UVCHTUN BOL UYANGA-jxn
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.11.194)
    chi dutuu oruulsan b. barag l bvgd tiim . nam geed vnen vg xelj baidag NYAMDORJIIG CHI MUULJ XEREGGVI . EDEN DOTOR ZORIGTOI VNENIIG XELDEG CHINI nyamdorj shvv . ug
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    Нэн тэргүүний зорилт бол одоо АН-ыг зайлуулж эдийн засаг, ард түмнийхээ амьдрал ахуйг сайжруулах явдал байна, АН өдөрөөс өдөрт ард түмний хармайг хоослох бодлого явуулж улам туйлдуулж байна, 4 жил юу ч хийж чадаагүй байж энэ балайнуудын гоё юм ярихыг бүү тоогоорой
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Зөв
      2016 оны 02 сарын 01
    • Зочин
      OK
      2016 оны 02 сарын 01
  • Зочин (203.91.115.37)
    Hurelbaatar, Sodbaatar, J.Enhbayar, Baterdene avraga, M.Zorigt geed l olon bna daa
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
    • Зочин
      batzandan gej bas nege suganii ys bna
      2016 оны 02 сарын 01
  • Зочин (216.123.206.82)
    Дахин дахин сонгоод байгаа сонгогчдыг яая даа байз,
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.11.74)
    М. Зоригт хаачив... Эдэн дунд байхгүй...
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (59.153.114.56)
    yostoi unen bichij.
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • zochin (103.9.90.66)
    ene ovching hund helbereer tussan ni Uyanga yumdaa
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • zochin (122.201.31.108)
    gargasan huuliar n dugnedeg bolohgui bol heruulchod turiin erh baridag boloh n
    2016 оны 02 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    2 цаг 51 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 15 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    3 цаг 18 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    3 цаг 30 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    3 цаг 37 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    5 цаг 44 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    5 цаг 58 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 0 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    9 цаг 23 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    9 цаг 40 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    9 цаг 43 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    9 цаг 58 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 6 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    10 цаг 18 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    10 цаг 47 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 59 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 7 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    11 цаг 18 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК