Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батбэх: Малчин гэдэг эрх чөлөөт хувь заяа хүссэн хүн бүхэнд олдохгүй

2016-2-02
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Хөдөлмө­рийн баатар хоньчин Ц.Нам­хай­нямбуу агсны үр хүүхдүүд аавынхаа үйл хэрэг, мал маллах ухааныг хойч үед өвлүүлэх, дэмжих зорилгоор “Намхайнямбуу сан”-г үүсгэн байгуулснаас хойш нийгмийн болон хүүхэд залуучуудын дунд олон үйл ажиллагаа зо­хион байгуулж ирсэн байна. Түүний нэг нь жил бүрийн сар шинийн баярын өмнө уламж­лал болгон “Малд нүдтэй хүүхэд” шалгаруулдаг юм.

 

Энэ жилийн хувьд тус сангийн малд нүдтэй хүүхэд шалгаруулах болзолт урал­даанд гурван аймгаас зургаан хүүхдийн материал ирснээс Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин Бөхчулууны Батбэх хүүг шалгаруулжээ. Тэрээр энэхүү шагналыг авч буй 21 дэх хүүхэд болж байгаа юм.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Ц.Намхайнямбуу агсны хүү Н.Содномдаржаа, Н.Жамъянсүрэн, Н.Оюунчимэг, ач хүү С.Анандбазар   нар оролцож, Б.Батбэх хүүд болон тус үйл ажиллагаанд оролцохоор цугласан хүмүүст аавынхаа тухай дурсамж, ажил үйлсийнх нь талаар ярьсан юм.

 

Н.Содномдаржаа “Би Мон­­гол Улсын хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн хоёр дахь хүү болон орчлонд ирсэндээ өөрийгөө азтай, хувьтай гэж боддог. Хүн нэгэн насандаа эцэг эх, үр хүүхэд байна гэдэг бол бурхны бэлэг.

 

Аав минь  бидний хувьд жинхэнэ аав шиг аав, нөмөр дулаахан, түшиг ихтэй, үлгэр дууриал болсон эцэг хүн байсан. Үр хүүхэд бидэндээ төдийгүй нутаг орныхоо нэрийн хуудас болсон Монголын ард түмний хүндлэлийг хүлээсэн хүн байлаа. Аав минь өө­рийн хурц ухаан, жинхэнэ хөдөлмөрч чанар, шудрага зан, малаа гэсэн монгол ухаан, аав ээжийн захьсан, сур­гасныг хичээнгүйлэн мөр­дөж, алдалгүй дагаж явсны шагналд тэр их алдрын оргилд хүрсэн гэж боддог.  Тийм ч учраас биднийг өөрийн үйл хэргээрээ үлгэрлэн сургаж, өсгөн хүмүүжүүлж өдий зэрэгт хүргэсэн. Аавын минь явсан зам мөрөөр замнаж, малч ухааныг нь өвлөж, нүүдэлч удмынхаа гал голомтыг уудам талдаа манаж, малын их буяныг монгол түмэндээ түгээж яваасай хэмээн “Малд нүдтэй хүүхэд”-ээр шалгарсан бүх хүүхдэд хүсдэг.  Тийм ч учраас бид үр хойчийнхоо төлөө нэг ч гэсэн сайн үйл хийж, урам зориг өгч байхын тулд энэ шагналыг бий болгосон. Үр удамдаа урам өгнө гэдэг хамгийн том шагнал гэж боддог”  хэмээн өгүүлсэн юм.

 

Тус сангаас “Малд нүдтэй хүүхэд” шалгаруулаад зогсох­гүй шинээр их, дээд сургуульд элсэн орсон оюутнуудаас “Ирээдүйд нутгийнхаа нэрийг гаргах шилдэг оюутан” шаг­налыг ч мөн жил бүхэн олгодог юм байна. Мөн сар шинийн босгон дээр олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настнуудад тавгийн идээ, сүү, түлээ, цагаан идээ түгээдэг байна.

 

Малд нүдтэй хүүхдээр шалгарсан Б.Батбэх хүүд шагнал гардуулахдаа “Намхай­нямбуу сан”-гийн тэргүүн Н.Сод­номдаржаа “Бэрхшээл хүнд ялагдах гэж л ирдэг гэж аав минь үр хойчдоо захисан юм. Хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж, хожмийн нэг өдөр аав шиг минь Хөдөлмө­рийн баатар болоорой гэж хүсэн ерөөе” хэмээсэн юм.

 

“Малд нүдтэй хүүхэд”-ээр шалгарсан Б.Батбэхтэй энэ үеэр ярилцлаа.

 

-Сайхан өвөлжиж байна уу. Энэ жил танай нутгаар өвөлжилт хэр болж байна даа?

-Урд жилүүдийг бодоход цас ихтэй, хүйтэн өвөл болж байна шүү. Зарим нэг малчин барьц алдаж байгаа сурагтай. Одоо ч өвөл шувтарч байна. Гэхдээ цаг тавирах яагаа ч үгүй болохоор сайн мууг ярихад эртэднэ. Монголчууд бид амны билгээс ашдын билэг гэж цэцэлдэг ард түмэн. Тиймээс цастай, жавартай ч сайхан л өвөл болж байна. Цаг агаар сайхан муухай нь ертөнцийн ааш. Хэрхэн даван туулах нь малч хүний ухаан, хөдөлмөр хоёроос л шалтгаалдаг гэж би боддог.

 

-Танайх хэр олон малтай вэ. Цаашид мал маллах уу?

-Би өвөө, эмээ дээрээ өссөн. Миний өвөө Самданхайдав гэж нутагтаа нуруутай, малчин хүн байсан. Манайх энэ жил 1200 гаруй малтай. Үүнээс дөч гаруй тэмээ, 60 гаруй нь адуу. Мал маллахаар шийдэж, өнгөрсөн жил есдүгээр ангиасаа мал дээр гарсан. Малаа дагаад эрх дураар нүүдэллэж амьдрах шиг эрх чөлөөт хувь заяа хүссэн хүн бүхэнд олдохгүй их хувь тавилан гэж би боддог.

 

-Малчин байхын сайхан нь юу гэж боддог вэ?

-Аз жаргал. Үүнээс өөрөөр нэрлэх арга алга.

 

-Ингэхэд Улаанбаатар хотод хэд дэх удаагаа ирж байна вэ?

-Хоёр дахь удаагаа ирж байна.

 

-Таалагдаж байна уу?

-Улсынхаа нийслэлд ирж байгаа болохоор сайхан шүү дээ. Монгол төрийн гал голомт байна гэдэг талаас нь ч бодсон би Улаанбаатар хотод ирэх дуртай. Харин монгол ахуй, ёс заншил, жудаг хөдөө талдаа оршиж үлдсэн учраас малын дэргэд илүү их аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрдэг. Гэгээлэг шүү дээ, хөдөө.

 

-Энэ шагналыг авсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Ийм сайхан шагнал авсандаа үнэхээр их баярлаж байна. Жинхэнэ баатар, хөдөлмөрч, малчин хүний нэрэмжит хүндтэй шагналыг авч байгаа нь миний хувьд ёстой л нэр төрийн хэрэг гэж биширч байна. Цаашдаа улам ихийг бүтээх, энэ хүний үйл хэрэг, замнаж явсан тэр замаар хөдөлмөрлөнө л гэж бодож байна. Энэ шагналыг тэр олон хүүхдүүдээс намайг сонгож өгсөнд маш их баярлалаа. Ирж буй бичин жилдээ азтай явах нь гэж билэгшээж байгаа.

 

“Малд нүдтэй хүүхэд”-ээр шалгарсан Б.Батбэх хүүгийн цаашдын үйл хэрэгт амжилт хүсэхийн ялдамд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу агсны та­лаар уншигчдадаа товч танилцуулж байна. Тэрээр 1948 онд Засагт хан аймгийн Цэцэн Сартуул хошуу одоогийн Завхан аймгийн Сонгино сумын нутаг Хайрхан гэдэг газар малчин ард Цэрэндашийн гэр бүлд дөрөв дэх хүүхэд болон мэндэлж, 1957-1961 онд бага сургууль, 1974 онд бие даан бүрэн дунд боловсрол эзэмшсэн байдаг.

 

Ц.Намхайнямбуу нь 1961 оноос нийгмийн мал маллаж 1978 онд 29 насандаа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар болсон юм. Тэрээр орос хэлийг бие даан сурсан бөгөөд хөдөлмөрч,шургуу хичээнгүй хүн байжээ.

 

Ц.Намхайнямбуу нь зөв­хөн баатар хоньчин тө­дийгүй төр нийгмийн зүтгэлтэн бай­сан гэдгийг хэлэх хэрэгтэй.  Тэрээр 1986 оноос  МАХН-ын Төв хорооны гишүүн, БНМАУ-ын Ардын Их Хурлын 11дэх удаагийн сонгуулийн 213 дугаар тойргоос сонгогдсон депутат, УИХ-ын сонгуулийн есдүгээр тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. Тэрээр УИХ-д сонгогдон ажиллаж байсан ганцхан малчин ги­шүүн гэдгээрээ түүхэнд тэм­дэглэгдсэн байдаг.

 

Д.ЛХАГВА-ОЧИР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ядарсан ард (202.9.40.164)
    Ерөнхий сайд бологчмоор хүү юү
    2016 оны 02 сарын 03 | Хариулах
  • зөнөг өвгөн (202.9.40.164)
    Баяр хүргэе ухаантай хүү байна манай төрийн 2 намхан 1өндөрөөс илүү ухаантай юм төрийн жолоог ийм л хойч үе авч явах ёстой юмсан даанч луйварчид орчоод байх юм даа
    2016 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.10.23.121)
    Жэнхэн эрх чөлөө гэж Өссөн төрсөн нутаг уугууль суугууль нүүдэлчэний амьдрал өвөлжөө хаваржхх зуслан намаржаа Эцэг өвгөдөөс өвлөж ирсэн нутаг усандаа эзэн нь байхыг хэлдэг юм Өхөө цагт харин дөрван улиралд нүүж сууж амьдарч ирсэн нутагаасаа Алт эрдэнс баялагтай байгаагийн нь төлөө дотоод гадаадын шуналтан нарт хөөгдөж туугдаж байдаг хачин зэвүүн төртэй болсон цаг юм байна Эх нутаг Эх орноо хамгаалан тэмцэхүү байдгаа төрийн нэр барсан хулгайч луйварчин нарт алдахуу гэсэн сонголтын өмнө ард түмэн ирээд байна
    2016 оны 02 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    10 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    17 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    42 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    49 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    55 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    59 мин
  • Таны хэрэглээнд ойр ₮ кредит карт
    1 цаг 3 мин
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
    1 цаг 15 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
    2 цаг 36 мин
  • “Хувьсал” продакшны дэлгэцийн арав дахь уран бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 16-нд нээнэ
    17 цаг 22 мин
  • Бумбатын булгийн ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулах ажлын шав тавих ёслол боллоо
    18 цаг 16 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ
    18 цаг 24 мин
  • Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт цөмийн оношзүйн дэвшилтэт SPECT/CT аппаратыг суурилууллаа
    19 цаг 26 мин
  • Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
    21 цаг 37 мин
  • Counter-Strike 2 дахь мапны үнэ цэнэтэй байдал 
    21 цаг 54 мин
  • The MongolZ багийн хувьд BLAST Open Spring 2026 нь шинэ улирлын дөрөв дэх том шалгалт байлаа
    21 цаг 57 мин
  • Ө.Шижир: Сайд, дарга байсан хүмүүс сэнтийгээс буухдаа ТХГ-т байдаг машины дугаарыг хүртэл хулгайлаад явдаг
    22 цаг 31 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 20 нэмэгджээ
    22 цаг 38 мин
  • Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
    23 цаг 22 мин
  • УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүллээ
    23 цаг 31 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ирэх дөрөвдүгээр сард цаг агаар ЯМАР байх вэ?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • А.Баяр: Төрийн далбаагаа даваа гаргийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагч хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Алтай хотын иргэн Ш.Нинжбадгар тэмээний гаралтай түүхий эдэд суурилсан гар урлалын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК