Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвлийн олимпийн аварга эх орондоо ирж, 34.7 их наяд төгрөгийн орлого ил болсон долоо хоног

2016-2-28
0
ЖИРГЭХ

Өвлийн олимпийн аварга эх орондоо ирлээ

 

Норвегийн Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн II олимпоос алтан медаль хүртэж Монгол түмнээ баярлуулсан Б.Сумъяа эх орондоо ирлээ. Түүний гаргасан амжилт нь хэзээ ч бүтэшгүй мэт байсан Өвлийн спортын төрлөөс Монгол хүн амжилт үзүүлж болдогыг харуулсан бахдам амжилт билээ. Б.Сумьяа өнөө өглөө дасгалжуулагч багш Д.Энхбаярын хамт өнөө өглөө эх орондоо ирсэн байна. Монгол Улс түүхэндэх Өвлийн олимпийн анхны аваргаа Монголын тэшүүрийн холбоо болон аав ээж, ах дүүс нь угтан авахаар очсон байна.

 

ЭЗ-ийн ил тод байдлын хуулиар 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болжээ

 

Өнгөрсөн долоо хоногт олны хүлээлт болоод байсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ талаарх мэдээллийг Сангийн сайд Б.Болор болон ГТЕГ-ын дарга С.Пүрэв нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.

 

Уг хуулийн хугацааг УИХ-аас анх батлахдаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн дотор нуусан болон далд хөрөнгөө ил болгох шаардлагатай гэж баталсан. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард уг хуулийн төслийн хэрэгжиж дуусах хугацааг сунгах ёстой гэж үзэн хоёрдугаар сар хүртэл сунгасан юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас  тус тус чөлөөлөөд байгаа аж.

 

Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварынтайлан,4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой15.6тэрбумтөгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрчээ.

 

Мөн хуулийн хугацаа дуусах өдрийн 17.00-00.00 цагийн үед серверт гэмтэл гарсан учир тэр хугацаанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн тайланг авах тал дээр ажиллаж байгаа гэж тайлбарлалаа.

 

“Гааль, татварын мэдээллийн төв” байгууллаа

 

Гааль, татварын ерөнхий газрын дэргэд гааль, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, түүний үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, техник, технологийн хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг баталлаа. Мөн тус газрын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоон, үйл ажиллагаанд нь шаардагдах хөрөнгийг 2016 оны төсвийн багцаас хуваарилах, цаашид зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

 

Туслах малчин нь гэр бүлийн дөрвөн хүнийг хутгалсан хэрэг гарлаа

 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх баян Өлзийт овоо гэдэг газарт эмэгтэйчүүдийг олон удаа хутгалж танхайраад зугтаасан онц ноцтой хэрэг энэ сарын 21-нд гарсан.

 

Тодруулбал, тус газарт орших суух 46 настай эрэгтэй Б нь тус сумын харьяат 34 настай эмэгтэй А-г хүчиндэхийг завдаж, цээжинд нь нэг удаа, мөн 45 настай С-ийг гар болон гуянд нь нэг удаа, 57 настай эмэгтэй Ц-г хэвлийд 1 удаа, 32 настай эрэгтэй Э-гийн цээжинд нь 4, ар нуруунд нь 1 хутгалж, мөн сүхээр хоёр удаа цохиж хүнд гэмтэл учруулан танхайраад зугтсан  хэрэг гарсан юм. Уг хэргийг тус аймгийн хэлтсийн дарга, д/х Б.Очирдоржийн ахалсан бүрэлдэхүүн шуурхай илрүүлэн яг одоо шалгаж байна. Гэмтэл авсан хохирогчдод яаралтай тусламж үзүүлж, ГССҮТ-д авчирсан байгаа юм. Тэгвэл харамсалтай нь 32 настай эрэгтэй Э нь пүрэв гарагийн шөнө мэс засалд орох үедээ нас барьсан юм.

 

Сэжигтэн этгээд нь өс хонзонгийн сэдэлээр энэхүү хэргийг үйлдсэн байж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. Угл хэргийг Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1970 онд төрсөн 46 настай, боловсрол мэргэжилгүй, оршин суух тодорхой хаяггүй Б гэгч үйлджээ. Тэрбээр малчин Э-ийнд туслах малчнаар ажилладаг байсан аж. Сэжигтэн Б нь өмнө нь 15 жил шоронд хоригдож байгаад өнгөрсөн арваннэгдүгээр сард суллагджээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • gaamaa (103.20.152.50)
    mach goy
    2016 оны 02 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.106.168)
    Ёстой л Өвлийн олимпоос анх удаа медальтай ирж байна даа.баяр хүргэе
    2016 оны 02 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    9 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    9 цаг 40 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    12 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    12 цаг 48 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 цаг 24 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    13 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    14 цаг 4 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    14 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    14 цаг 48 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    14 цаг 59 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    15 цаг 20 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    15 цаг 24 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    15 цаг 43 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    16 цаг 4 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    16 цаг 12 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    16 цаг 37 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    16 цаг 44 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    16 цаг 50 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    16 цаг 54 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК