Монгол орны ихэнх гол мөрний 9 дүгээр сарын усны дундаж өнгөрөлт олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна. Тухайлбал Сэлэнгэ, Үүр, Ховд, Халх, Онон, Туул, Хэрлэн, Хараа зэрэг голууд олон жилийн дундаж өнгөрөлтөөс 5-155 м3/с ахиу байх бол Алтай нуруунаас эхтэй Богд, Булган, Буянт, Тэрэлж, Орхон, Дэлгэрмөрөн зэрэг голууд олон жилийн дундаж өнгөрөлтөөс 5-45 м3/с бага харин Хараа, Эг, Шишхэд, Чигж, Бэлтэс зэрэг голууд олон жилийн дундаж өнгөрөлттөй ойролцоо урсацтай байх төлөвтөй байна.
Хэдийгээр зарим гол мөрний услагийн дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч түр хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэж болзошгүй байна. Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Зарим томоохон гол мөрөнд 9 дүгээр сард ажиглагдах урсацын хэмжээг олон жилийнхтэй харьцуулан хүснэгтэд үзүүлэв.