Тарваган тахал өвчин нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм. Манай орны 17 аймгийн 137 суманд байгалийн голомттой учир уг өвчин гарах эрсдэлтэй агаад тахлаар өвчилсөн тохиолдолд дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд,
- Халуурах
- Толгой өвдөх, эргэх
- Дотор муухайрах, бөөлжих
- Бие тавгүйрхэх, нойргүйдэх
- Арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх
Урьдчилан сэргийлэх
- Тарваганы түүхий мах, эд эрхтэн идэхгүй, хэрэглэхгүй байх
- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх
- Олноор үхсэн мэрэгч амьтад болон тарвагатай таарвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх
- Тарвага агнахыг хуулиар хориглосон тул тарвага агнахгүй байх
Хэрэв та тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулав.