Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбурхан өвчний үеийн ариутгал, халдваргүйтгэлийн хэрхэн хийх вэ

2016-3-22
0
ЖИРГЭХ

        Улаанбурхан өвчин нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, АДЗ болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг, ихэвчлэн хүүхэд, насанд тохиолддог  вирусийн гаралтай цочмог  халдварт өвчин юм.

 

Өвчний үүсгэгч нь гадаад орчинд тэсвэргүй бөгөөд

·    Тасалгааны хэмд - 34 цаг

·    Хэт ягаан туяаны үйлчлэлд - 0

·   +500С хэмд- 15 секунд

·    +600С хэмд- шууд үхнэ.

·    Хими, физикийн бодисуудад тэсвэр муутай.

 

Тархвар судлал:

·  Халдварын эх уурхай өвчтэй хүн.

· Өвчний нууц үеийн сүүлчээс эхлэн улайралтын үе, тууралтын эхний үеүүдэд халдвартай. Өвчин хүндэрсэн үед тууралтын10 хүртэл хоног халдвартай гэж үздэг.

·  Халдвар дамжих зам агаар дуслын зам. Ханиах, найтаах, ярих үед цэр, нус,  шүлсний хамт гадаад орчинд цацагдаж тархана. Халдварлалтын индекс 95-100% байдаг. Ихэвчлэн 1-5 насны хүүхдүүд өвчилнөУлаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй, улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөөгүй хүмүүс өвдөх эрсдэлтэй. Өвдсөний дараа тогтвортой дархлаа тогтоно

 

Улаанбурханы үеийн ариутгал, халдваргүйтгэл

 

Ариутгал, халдваргүйтгэлд механик, физик болон химийн аргуудыг ашигладаг. Механик аргад өрөө тасалгааг тогтмол, системтэйгээр  агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх, хувцас, ор дэрний хэрэгсэл зэргийн тоосыг соруулах, салхинд тавих, өрөө тасалгааг ариутгалын бодис бүхий  усаар угааж цэвэрлэх, гар угаах зэрэг аргуудыг хамруулдаг ба эдгээр аргуудын дүнд микробын 50-75% нь устаж үгүй болдог байна. Харин физикийн аргуудад  хатаах, нарны гэрэлд тавих, хэт ягаан  туяагаар шарах, халуун уураар утах зэрэг нь хамаардаг бол химийн бодисын ариутгалд хүчил, шүлт, хлорамин, формалин болон бусад химийн бодисуудын тодорхой концентраци бүхий уусмалыг ашиглахыг хэлдэг байна.

Халдварт өвчний дамжих зам, үүсгэгч нь гадаад орчинд хэр зэрэг  тогтвортой эсэхээс  хамаарч тухайн халдварт өвчний үед  халдваргүйтгэлийн ямар арга нь илүү үр дүнтэй эсэхийг сонгодог. 

Улаанбурхан өвчний үед өвчтөнийг голомтоос гаргасны дараа эцсийн халдваргүйтгэл хийх нь үр дүнгүй байдаг, учир нь халдварын эх уурхай нь өвчтэй хүн өөрөө байдагтай холбоотой юм. Өвчин үүсгэгч нь гадаад орчинд хурдан тархаж, үхдэг. Харин өвчтөн нь өөрөө өвчний эх уурхай болж байдаг учир өвчтөн байгаа өрөө тасалгааны агаарт халдваргүйтгэл хийх  нь тийм ч үр дүнтэй арга биш юм. Гэсэн хэдий ч хүүхэд багачуул олноор байдаг хүүхдийн байгууллагын өрөө тасалгаа, хүн олноор цугладаг газруудад ариутгал халдваргүйтгэлийг урьдчилан сэргийлж зайлшгүй хийх шаардлагатай байдаг.

 

Амьсгалын замын халдвар томуу ба томуу төст өвчний үед аяга, халбага зэргийг халуун усаар 2-3 дахин (ямар нэгэн ариутгалын бодис бүхий уусмалд угаавал илүү үр дүнтэй), харин нусны болон нүүр гарын алчуур зэргийг ариутгалын бодис бүхий усанд угаах ба буцалгах замаар халдваргүйжүүлж болно. Харин өвчтөн байгаа өрөө тасалгааны агаарыг тогтмол ойр ойрхон агааржуулж, шалыг 0,2%-ийн хлорамины уусмал бүхий алчуураар 2-3 дахин арчиж халдваргүйжүүлэлт хийнэ. Энэхүү аргыг улаанбурхны үед ч мөн хэрэглэж болно.

 

ЭМ-ийн сайдын 2012 оны 216 тоот тушаалаар батлагдсан “Сургууль, хүүхдийн байгууллагад цочмог халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ”-ний удирдамжинд  цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авна гэж заасан байдаг. Үүнд:

 

·  Чийгтэй цэвэрлэгээг анги, бүлэг, биеийн тамирын заал, хонгил зэрэг өрөө, тасалгаа бүрд 3-аас доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх;

 

·  Цэвэрлэгээний алчуур, шалны мод, хувин зэрэгт таних тэмдэг тавьж зориулалтаар нь хэрэглэн,  халдваргүйтгэх;

 

·  Хүүхдийн тоглоомыг өдөр бүр 2%-ийн сод, угаагч нунтаг бүхий халуун усаар угааж цэвэрлэх, ихээр бохирдсон бол халдваргүйтгэх бодисыг зааврын дагуу хэрэглэх зэргээр цэвэрлэх;

 

·  Их цэвэрлэгээг 10-14 хоног тутамд хийх;

 

·  Бие засах газрын суултуур, гар угаагуурыг цэцэрлэг, ясли, сувилалд өдөрт 3 удаа, ерөнхий боловсролын сургуульд завсарлагаа бүрийн дараа цэвэрлэн халдваргүйтгэх.

 

Харин цочмог халдвар гарсан үед дараах арга хэмжээг авна гэж заасан байдаг. Үүнд:

 

·  Гэдэсний халдвар болон ахуйн замаар дамждаг халдварт өвчин гарсан анги, бүлэгт халдваргүйтгэл, ариутгалыг мэргэжлийн байгууллагаар  хийлгэнэ;

 

·  Байнгын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг дээр заасны дагуу энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтын 3 дугаарт заасны дагуу хийнэ;

 

·  Дотуур байр, ясли, цэцэрлэг, зуны амралт, сувилалын зэрэг хүүхдийн байгууллагуудын цагаан хэрэглэл, гарын алчуур зэргийг тусгай уут саванд хадгалж угаалгын газарт хүргэн, угааж, халдваргүйтгүүлнэ. Гудас, дэвсгэр, хивс, дэр хөнжлийг нар, салхинд 12-24 цагаар тавьж, гүвж, сэгсрэх зэрэг механик аргаар халдваргүйтгэх буюу дезкамерын халдваргүйтгэл хийлгэнэ;

 

·  Гар угаах нөхцлийг бүрдүүлэн угаалгын чанарт байнга хяналт тавина;

 

·  Хоол, унд идэж уухын өмнө, бие зассаны дараа хүүхдийн гарыг заавал савандаж угаалгана;

 

·  Халдварт өвчин гарсан анги бүлгийн хоол ундны сав, аяга, таваг, халбага, сэрээг шарах, жигнэх, буцалгах аргаар ариутгана;

 

·  Ус хийх лааз, савыг зориулалтын угаагч бодисоор угааж, цэвэр усаар удаа зайлж цэвэрлэнэ;

 

·  Ялаа, шавж, мэрэгчийг  устгах арга хэмжээ авна.

 

Ариутгал, халдваргүйтгэлийн бодисуудыг хэрэглэх

 

Албан байгууллага, гэр, орон байранд өргөн хэрэглэхэд тохиромжтой халдваргүйтгэлийн бодис бол төрөл бүрийн хэлбэр(уусмал, шахмал, хуурай) -ээр савлагдсан хлорамин бөгөөд энэ нь өртөг хямд , олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талуудтай учраас айл өрх, албан байгууллагууд хэрэглэх онцлог, ариутгаж халдваргүйтгэх шаардлага зэрэгтээ тохируулан хэрэглэж болохыг ЗӨВЛӨЖ БАЙНА. 

 

1.  Шахмал хлораминыг ариутгалд хэрэглэх

 

Шахмал хлораминаар ариутгалын уусмал бэлтгэх заавар (Шахмал хлорамины хэмжээ: 1 ширхэг - 0,5 гр)

 

Зориулалт

Уусмалын %

1 литр усанд

10 литр усанд

Гар ариутгах

0,5%

10 ш

100  ш

 Сав, алчуур ариутгах

1,0%

20 ш

200 ш

 Шал, суултуур, угаагуур ариутгах

3,0%

60 ш

600 ш

 

ОХУ-д үйлдвэрлэсэн ариутгагч уусмал БЕЛИЗНА нь өөрөө 1.6%-ийн агууламжтай байдаг. Үүнийг 0.2-1.0% хүртэл шингэрүүлэн зориулалтаар нь ариутгалд хэрэглэж болно.

 

Бэлтгэх уусмалын

Хувь (%)

250 мл уусмал бэлтгэхэд

шаардагдах хэмжээ

Зориулалт

Белизна

Ус

0.2

31.3

218.7

Гар ариутгах

0.3

46.9

203.1

Гар ариутгах

0.5

78.1

171.9

Гар ариутгах

1.0

156.3

93.7

Аяга таваг, шил шаазан угаагуур, суултуурыг  ариутгах

 

2.  Кальцийн гипохлоридийн уусмалыг халдваргүйтгэлд хэрэглэх заавар

 

Кальцийн гипохлоридууд нь хлорын хүчлийн давсны нэгдэл юм. Гипохлоридууд нь нян түүний үршил хэлбэрт үйлчилгээ сайтай бэлдмэл юм. Эдгээрийг голомтын болон урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд өргөн хэрэглэдэг.

 

Ажлын уусмал бэлтгэх:

 

Үйлдвэрээс гарсан гипохлоридууд дахь идэвхитэй хлорын хэмжээ (%-оор)

10 л ажлын уусмал бэлтгэхэд шаардлагатай гипохлоридын хэмжээ

0,25%-ийн идэвхитэй хлор агуулсан уусмал (мл)

1%-ийн идэвхитэй хлор агуулсан уусмал (мл)

17%

150

600

12%

210

840

10%

250

1000

9%

280

1110

8%

315

1250

5%

500

2000

 

Гипохлоридуудыг хэрэглэх:

 

·  Өрөө тасалгааны хана, шал, энгийн модон тавилгын халдваргүйтгэлд 1%-ийн идэвхитэй хлор агуулсан уусмалаар 1м2 талбайд 300-500 мл байхаар тооцож шүршиж хэрэглэнэ.

 

·  Хоолны сав суулгыг 0,25-1% (идэвхитэй хлор) -ийн уусмалаар сав суулга бүрэн дүрэгдсэн байхаар дүрж, 1 цагийн турш халдваргүйтгэж, сайтар усаар зайлна.

 

·  Суултуур, гарын угаалтуур зэргийг 1%-ийн уусмалаар дор хаяж 2 удаа сайтар норгон арчиж цэвэрлэнэ.

 

·  Шингэн ялгадас, хоолны үлдэгдлийг уусмалтай 1:1 байхаар тооцон халдваргүйтгэнэ гэж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.93.30)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    13 цаг 20 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    13 цаг 33 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    13 цаг 39 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    13 цаг 45 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    14 цаг 0 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    14 цаг 20 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    14 цаг 47 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    15 цаг 9 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    17 цаг 11 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    17 цаг 12 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    17 цаг 40 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    19 цаг 19 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    19 цаг 50 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    20 цаг 16 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    20 цаг 36 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    20 цаг 52 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    21 цаг 9 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    21 цаг 13 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    21 цаг 20 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    21 цаг 44 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК