Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Боловсролын байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзав

2016-4-13
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр /2016.04.13/ Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо, Монголын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын холбооны төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзав. 
 
 
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн бага, дунд, ахлах нийт 134 сургууль, 426 хувийн цэцэрлэгийг төлөөлөн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар Улсын Их Хурлын гишүүдэд хандсан болохоо уулзалтад оролцогчид танилцууллаа. Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Бат-Эрдэнэ хэлэхдээ, Засгийн газраас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн татварын тухай дөрвөн хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа. Эдгээр төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын 2016 оны хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Татварын багц хуулийн шинэчлэлтийн хүрээнд татварын тогтолцоог шинэчлэн, татварын суурийг өргөтгөх, жижиг дунд аж ахуйн нэгжийн татвар төлөгчдийг татварын дарамтаас чөлөөлсөн олон нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байгаа онцлогтой, чухал ач холбогдолтой. Гэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөлд боловсрол, сургалтын байгууллагуудыг аж ахуйн нэгжийн тодорхойлолтод хамруулахаар тусгаад байна. Ингэснээр хувийн сургууль, цэцэрлэгүүд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бизнесийн бусад байгууллагатай адил татварын зохицуулалтад орж, татвар төлөгч аж ахуйн нэгж болох юм. 
 
Энэ нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурал баталсан “Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлого”-д тусгасан “...Төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ” гэсэн зорилттой зөрчилдөж байна гээд тодорхой тайлбаруудыг хийв. Мөн тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Бямбабаатар, хувийн хэвшлийн боловсролын байгууллага нийгэмд онцгой үүрэг гүйцэтгэж байгааг хэлж байлаа. Тухайлбал, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг болох сонголт хийх боломжийг боловсролын салбарт бий болгож байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалт төдийгүй үндэсний томоохон компаниуд болон хувь хүмүүсээс багагүй хэмжээний хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт татан, төвлөрүүлж байдаг. Түүнчлэн, иргэдийн сурч боловсрох эрхийг хангах үүрэгтэй төр засгийн ачааллыг хуваалцаж байдаг тул эдгээр ач холбогдол, үр ашгийг төр засаг тооцож аливаа шийдвэр гаргахдаа анхаарч байх шаардлагатай хэмээн хэлж байв. 
 
 
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн 4.1.4-т “аж ахуйн нэгж” гэж аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, ашиг олж байгаа холбоо, сан, төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн байгууллага, соёл, боловсрол, сургалт, эрүүл мэндийн байгууллага болон тэдгээртэй адилтгах аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад, дотоодын хуулийн эрх бүхий аливаа этгээдийг ойлгоно хэмээн тусгасан байна. Харин Боловсролын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 12 дугаар зүйлд боловсролын байгууллагыг ашгийн төлөө бус, ашгийн төлөө хэмээн ангилсан байдаг. Энэ хуулиар ашгийн төлөө хэмээн тодорхойлогдон үйл ажиллагаа явуулж буй сургалтын байгууллагууд өнөөдөр аж ахуйн нэгжийн хувиар татварын харилцаанд оролцоод ажиллаж байна. Харин дээрх хуулиар “Ашгийн төлөө бус” хэмээн тодорхойлогдон үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагууд үйл ажиллагааныхаа орлогыг дараагийн шатны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтдаа зарцуулдаг онцлогтой. Эдгээр байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Мөн тус төслийн 5.3.4-т Монгол Улсад бүртгэгдсэн үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн аливаа этгээдийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч байхаар тусгасан. Энэ нь Боловсролын тухай хууль, Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлоготой зөрчилдөж байгаагийн зэрэгцээ татварын дээрх зохицуулалтууд нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд хүндээр тусах эрсдэлтэй. Тиймээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл дэх тус заалтуудыг өөрчлөх хүсэлтээ Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдэд хүргүүллээ.
 
Монголын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын холбооны зүгээс уг асуудлаар нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа. 
Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, ардчилсан ниймгийн үнэт зүйлс болсон сонголтыг боловсролын салбар буй болгож буй хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд төр засгаас дэмжиж ирсэн болохыг уулзалтын үеэр хэлж байв. Тэрээр, эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүддээ чанартай боловсрол эзэмшүүлэхийг гол зорилго болгодог. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бие даан үйл ажиллагаа явуулж ирсэн хувийн сургууль, цэцэрлэгүүд ашиг олохоосоо илүү нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байсныг энд дурдах нь зүйтэй. Сургуулийн өмнөх боловсрол, суурь боловсролын асуудалд төрөөс онцгой анхаарах ёстой гэдэг байр суурийг Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд илэрхийлж ирсэн. Тиймээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөлд хувийн сургууль, цэцэрлэгийг ашиг олж байгаа аж ахуйн нэгж хэмээн тооцож, татвар ногдуулах зохицуулалтыг анхаарч үзэх нь зүйтэй гэлээ. 
 
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Төсвийн байнгын хорооноос Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг ажиллаж байгааг дуулгаад, уулзалтад оролцож буй холбоодын төлөөлөл Ажлын дэд хэсэгт орж, ажиллах бүрэн боломжтойг хэлсэн хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    3 цаг 47 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    3 цаг 59 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    7 цаг 17 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    7 цаг 19 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    7 цаг 23 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    7 цаг 58 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    8 цаг 6 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    8 цаг 9 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    8 цаг 11 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    8 цаг 22 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    8 цаг 33 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    8 цаг 41 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    9 цаг 2 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    9 цаг 25 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    23 цаг 7 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    23 цаг 14 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
    Өчигдөр 17 цаг 21 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК