зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжил дагуулсан зам

2016-4-14
0
ЖИРГЭХ

Атгаад авах боломж өмнө тань үргэлж  дэлгээстэй байдаг гэдэг. Шүүрч аваад ашигласан нь хожиж, бүтэхгүй гэж хойш суусан нь  хоосон хоцордог.  Магадгүй таны уншсан өнөөдрийн нэгхэн өгүүлбэр  ирээдүйн ашигтай шинэ бизнесийн санаа болохыг ч байг гэхгүй.  Монголчуудад олон боломж бий. Зах зээлийн харилцаанд шилжснээс хойш олсон ололт, бүтээсэн зүйл ч их бий. Гэхдээ  бас хөгжсөн болон хөгжиж буй орнуудтай харьцуулахад чамлалттай санагддаг. Үйлдвэрлэл өнөөг хүртэл хангалттай хөгжихгүй  байгаа нь  дэд бүтцийн сүлжээ дутмаг байгаатай  ч яах аргагүй холбоотой. Харин сүүлийн гурван жил автозамын салбарт гялтайх мэдээ олонтой байна.

 

20 жилийн хугацаанд барьсан замыг  3-хан жилийн дотор  босгочихлоо. Энэ бол монголчууд бүтээж чаддаг гэдгийг харуулж буй нэг жишээ.

 

Тодотгож хэлбэл, 1992-2012 онд буюу  20 жилд- 2087 км

                            2013-2015 онд буюу 3 жилд 2245 км зам тавьж ашиглалтанд оруулжээ.

Монгол Улсын 21 аймгийг  ийнхүү нийслэлтэй холбож, автозамын хэрсэн сүлжээтэй боллоо.

 

 Баянхонгор, Дундговь,Өмнөговь, Сүхбаатар,  Хөвсгөл , Дорнодоос Улаанбаатар хотруу давхихад туулах зам нь дардан, туучих хугацаа нь  богино, ядрах алжаал яах аргагүй бага байна.

 

Гаднаас хүүтэй зээлж авсан мөнгийг гавьтай зүйлд зарцуулсангүй, Чингис бондыг үр ашиггүй зүйлд талын  нэг тараалаа гэж өөлөгсөд олон. Хэзээ  барьсан зардалаа ч нөхөх юм, мөдгүйдээ, аягүй бол хууларч унаад, зээлийн хүү нь л  талийна гэж  биз хэмээн  мэдээлэл нимгэнтэй  нэгнийг төөрөгдүүлдэг. Тэр байтугай арав, хорьхон мянган хүнд зориулж ийм их хөрөнгө цацах хэрэггүй гэж онолддог эдийн засагчид ч бий.

 

Гэвч замын үр ашгийг тооцож гаргадаг нарийн аргачлалтай аж. Мэргэжилтнүүдийн тооцон гаргасан судалгааг хараад хөгжсөн улс орнууд яагаад хамгийн түрүүнд дэд бүтэцдээ, тэр дундаа зам харилцааг онцгойлон хөгжүүлдэг, хөрөнгө хаядгийг ойлгоно.

 

Эдийн засагч Ө.Ганзориг  нэг ярилцлагадаа “Магадгүй Өмнөд Солонгос улс яагаад хөгжсөн юм бэ гэж солонгосчуудаас асуувал ихэнх нь “Манай тухайн үеийн ерөнхийлөгч гарч ирмэгцээ хурдны зам барьсан юм” хэмээн хариулна. Хурдны замыг дагаж тухайн улсад асар их бүтээн байгуулалт, бизнесийн хөгжин цэцэглэлт, хөрөнгө оруулалт орж ирсэн ” гэж хэлсэн санаанд тодхон үлджээ.  

 

Улаанбаатартай холбогдсон зургаан авто зам хэзээ өртгөө нөхөх, ямаршуухан үр ашигтай гэдгийг нарийвчлан гаргасан  мэргэжилтнүүдийн багц судалгааг “шүүрдэж” доорх хүснэгтийг багцлан хүргэж байна.

Тайлбар-1. Шатахуун, засвар үйлчилгээний зардал хэмнэнэ

Замын үр өгөөжийг хэмждэг нэг үзүүлэлт нь Тээврийн хэрэгслийн ашиглалтын зардлын хэмнэлт.

 

 Жишээ нь Улаанбаатар-Хөвсгөл хүртэл авто зам барихад 83.6 тэрбум төгрөг зарлагаджээ. Ийм хөрөнгө оруулалт хийж, толигор замтай болсноор  тээврийн хэрэгсэлийн ашиглалтын зардлын хэмнэлт гардаг байна. Сард Улаанбаатар-Хөвсгөлийн хооронд   суудлын тэрэг, ачааны машин, хот хоорондын автобус гээд 12524 тээврийн хэрэгсэл зорчдог. Эдгээрээс тооцоход шатахууны хувьд жилд 251 сая,  тос тосолгооны материалаас 14 сая, дугуй , засвар үйлчилгээ, элэгдлийн зардал  гээд нийтдээ жилд 318 сая төгрөгийг хэмнэж байна гэсэн тооцоо гаргажээ.

 

Тайлбар-2:  Хугацаа хэмнэнэ

Замын үр өгөөжийг хэмждэг хоёрдахь үзүүлэлт нь Зорчих хугацааны хэмнэлт.

 

Олон аймаг хольж хутгалгүй дахиад Хөвсгөл аймгаар жишээлье. Сард 12524 тээврийн хэрэгсэл донсолгоотой, овон товон, бартаа ихтэй шороон биш асфальтан замаар туулахаар яах аргагүй хугацаа хэмнэнэ. Дээрх аймгуудруу  нийслэлтэй авто замаар холбосны дараа зорчсон хүн болгон л ам сайтай байдаг. Хэдхэн цаг давхиад  л зорьсон газраа саадгүй хүрчихдэг болсон болохоор үр өгөөжийг өөрийн биеэр мэдэрч, үнэлэлт дүгнэлт өгч байгаа хэрэг. Нийт жолоочийн хэмнэсэн цагийг мөнгөн тэмдэгтрүү шилжүүлбэл  жилдээ 5.2 сая төгрөг хэмнэж буй аж.

 

Тайлбар-3:  Орлого нэмэгдүүлнэ.

Замын үр өгөөжийг хэмждэг гуравдахь үзүүлэлт нь орлого нэмэгдүүлэлт.

 

Энэхүү ажлыг хийснээр орлого нэмэгдэж байна уу, үгүй юу гэдэг нь замын үр өгөөжийг хэмжих нэг хэрэгсэл юм байна. Татвар төлөх, цалин олгох, ажлын байр бий болгох нь  орлого нэмэгдүүлж буй хэлбэр.

 

Улаанбаатараас Хөвсгөл чиглэлийн замд 83.6 тэрбум төгрөг зарцуулснаас 17.1 тэрбум нь татвар хэлбэрээр төсөвт төвлөрнө. Зам барилгатай холбоотойгоор 9.9 тэрбум, энэ  бүтээн байгуулалтын ажлын нөлөөгөөр буюу шууд бус татвар төлөлт нь 4 тэрбум, зам барилгын ажлын дараа үүсэх татварт 3.2 тэрбум төгрөг төлнө гэж тооцоолжээ.

 

Зам барихад дундажаар 56 ажилтан, зам барилгын ажлын дараа үүсэх ажлын байр 716-аар бий болно хэмээн үзсэн байна.

 

Харин иргэдийн гар дээр бодит цалин болж очих мөнгө 4.7 тэрбум төгрөг.

 

Ингээд тооцохоор 83.6 тэрбумын 27 тэрбум нь татвар хэлбэрээр төрд, цалин хэлбэрээр иргэдэд очсон байна.

Тэгэхээр  замын цэвэр төсөвт өртөг нь  56.1  тэрбум төгрөг аж. Жилд тухайн замаас жил бүр хүртэх өгөөж нь 9.8 тэрбум болох нь.

 

Улаанбаатар –Хөвсгөлийн зам  5.6 жилийн хугацаанд зардлаа нөхөнө гэж мэргэжилтнүүд, эдийн засагчид үзжээ..

 

Энэхүү аргачлалаар дээрх 6 аймгийн замын өртөгийг хэрхэн, хэзээ   эргэн төлөгдөхийг тогтоож, үр өгөөжийг тооцоолсныг дээрх графикаас харна уу. 

 

ХӨВСГӨЛ РҮҮ ХОШУУРЦГААСАН НЬ


Дээрх хүснэгтээс харахад  Хөвсгөл, Өмнөговь аймгийн чиглэлийн авто  зам яагаад илүү ажлын байр бий болгож, төсөвт өртгөө хурдан нөхөхөөр байгааг  анзаарай. Аль болохоор тэр замаар олон хүн зорчиж, тээвэрлэлт хийгдэж, хөдөлгөөн нэмэгдэх тусам мөнгө үржиж байдаг  байх нь.

 

Нөгөөтэйгүүр тухайн замаар холбогдож буй сум, суурин газар, аймгийн төв  ч хөгждөг байна.  Их замтай холбогдсон суманд бараа, бүтээгдэхүүний үнэ  замын сүлжээнд ороогүй сумдаас хамаагүй хямд байдаг.

 

Тэгэхээр зам  арилжаа наймаа шиг  ашиг  нь илэрхий мэдэгдэхгүй ч  далд утгаараа ач тусаа өгсөөр байдаг байна.  Тийм ч учраас зам   бол хөгжлийг хөдөөд авчирдаг, ажлын шинэ байр орон даяар бий болгодог хөгжлийн нэг чухал  хөшүүрэг аж. Манай улсын хувьд  аялал жуулчлалыг хөгжүүлбэл, чамгүй ашиг олох бололцоотой. Хүний хараа булаасан байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой. Өвөрмөц тогтоц бүхий cодон газрууд цөөнгүй.  Байгалийн аялал жуулчлалаас мөнгө олоё гэвэл дэд бүтцийг  хөгжүүлэхгүйгээр бүтэшгүй. Зөвхөн гадаад гэлтгүй дотоодын амралт, аялалаар орон нутагруу мөнгөний урсгалыг ч чиглүүлэх боломж их байна.

Өнгөрсөн зун баяраар  Улаанбаатар-Хөвсгөлийн зам нээгдснээр хотынхон ёстой цувцгаасан. Хөвсгөл далайг үзэх, байгалийн сайханд алжаалаа тайлах гэж гэр бүлээрээ, ах дүүгээрээ, найз нөхдөөрөө давхицгаасан даг. Ямар сайндаа орон нутгийн зам бөглөрч, Хөвсгөл аймгийн шатахуун түгээх газрууд бензинээ шавхаж, банкны АТМ мөнгөгүй болж, утсан нэг ширхэг загас 10 мянган төгрөг хүрч байлаа шүү дээ. Тус аймагт л гэхэд 4 тэрбум төгрөгийн орлого олсон гэх албан бус мэдээ байдаг юм билээ. Энэ юуны гавьяа вэ гэхээр замын л өгөөж. Өмнө нь шороон замаар, бараг хоёр хоног шахуу ядран байж очоод буцаад ирэх гэхээр баярын  амралтын  5 хоног нь дуусчихна. Амрах гэсэн биш ядарна гээд явцгаадаггүй л байсан хэрэг. Гэтэл замтай болсноор арав гаруйхан цаг давхиад орчихно. Хөвсгөл далай руу явахад ч торохгүй. Аймгийн төвөөс 1 цаг гаруй давхиад Хөвсгөл далай дээр оччихно. Өнгөрсөн баяраар зөвхөн Хөвсгөл аймаг ч гэлтгүй зам дагуух Архангайхан  ч  хаялгыг хүртсэн. Замаараа Архангайн Чулуутын хавцал, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо гээд үзэсгэлэнт газрууд дайрч, замдаа хоноглож аялсан хүмүүс ч бишгүй бий.  

 

Зам дагаад  л зоогийн газар, дэлгүүр, дугуй засвар, айраг, цагаан идээний мухлаг гээд төрөл бүрийн л үйлчилгээ нэмэгдэж байна. Зөвхөн бэлэг дурсгалын зүйл худалдаалдаг, морь, тэмээ унуулдаг, бүргэдтэй зураг авахуулдаг гээд янз бүрээр хүмүүс арав таван цаас олж амьжиргаандаа нэмэрлэж байна. Энэ бүхнийг дагаад л ажлын байр бий болж, цаашлаад татвар хэлбэрээр төсөвт мөнгө төвлөрнө.

 

Эдийн засаг гэдэг угаасаа гинжин хэлхээс. Нэг бүтээн байгуулалтын үр шим нөгөөдөө нөлөөлж байдгийн жишээ. Улаанбаатарыг Өмнөговь аймагтай авто зам  холбосноор ачаа, тээврийн эргэлт огцом нэмэгдэж байгаа аж. Ийнхүү хэд хэдэн аймгууд нийслэл хоттойгоо авто замаар холбогдсноор  хөдөө, орон ну­тагт зам дагасан амьдрал ид өрнөж байна. Үйлдвэрлэл үйл­чил­гээ­нээс эхлүүлээд иргэд өөрийн амьд­ралыг авч явах олон ажлын байртай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл жижиг, дунд үйлд­вэрлэл зам дагаж хөгжих бо­ломж бүрэн нээгдлээ шүү дээ. Өнгөц харахад тэдгээр нь ир­гэ­дийн хувийн өмч юм шиг ха­рагдаж байгаа мэт боловч цаа­гуураа улсад асар их өгөөж, эдийн засгийн үр ашгийг өгч бай­гаа юм. Хүмүүс өөрсдөө  аж­лын байр  бий болгож байна.

 

Ирээдүйд энэ ажлын байр нь монголын ард түмнийг тэ­­жээгч том аж ахуй, үйлдвэр бо­лон хөгжих нь дамжиггүй. Ин­гээд үзэхээр автозам бол яах ар­гагүй улс орны хөгжлийн гол су­дас, тулгууруудын нэг  ээ. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ard (202.9.40.147)
    ovoo doo neg udaa ch gesen uum hiisen ajlaa zeveer tsootsootoigoor notolgootpigoor hamgaalj surj bna.ard tumendee tasraltgui oilguul AN han
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.92.25)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.242.246)
    Uvurkhangain zamiig barival adilhan ur dun garna ayalal juulchlaliin zam
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    6 цаг 16 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    7 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    7 цаг 17 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 32 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 39 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    8 цаг 7 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК