Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төрчдөд хариуцлага хүлээлгэх хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

2016-4-15
0
ЖИРГЭХ

        Чуулганы хуралдаан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Ингэснээр өмнө нь байнгын хорооны түвшинд унасан хуулийн төсөл дахин "босч" ирж байна гэсэн үг юм.

Хуулийн төслөөр, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлжээ.

 

Уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтан гэдэг хэллэгийг хуулинд оруулах нь зохимжгүй, хуулийн төслийн агуулгыг дэмжиж байгаа боловч томилогддог албан тушаалтны хариуцлагын асуудлыг төрийн албаны хуулиар, сонгогддог буюу улс төрийн албан тушаалтны хариуцлагын асуудлыг тухайлсан хуулиар нь зохицуулах нь зүйтэй тул хууль санаачлагч төслөө дахин боловсруулж оруулж ирэх, мөн төрийн албан тушаалтанд хариуцлага тооцоход импичмент чухал гэдгийг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд хариуцлагын тогтолцоог сайжруулах нь зүйтэй, гэхдээ асуудлыг өргөн хүрээгээр авч үзэх шаардлагатай бөгөөд ийм байдлаар хуулийг баталвал төрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй тул хууль санаачлагч төслөө татан авч дахин боловсруулах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан төрийн дээд албандаа ч биш бүх шатанд хариуцлагын асуудал чухал болсон өнөө үед хуулийн төслийг дэмжиж байгаа, хариуцлага тооцох хуультай болсноор төр тогтворгүй болохгүй, энэ хуулийн төслийг Төрийн албаны тухай болон Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулах, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хариуцлагыг хэн, хаана, хэрхэн хүлээх гэсэн зарчмыг баримтлан хуулийн төслийг боловсронгуй болгох хэрэгтэй, Үндсэн хуулийн цэц, Авлигатай тэмцэх газар, Улсын дээд шүүх, Монголбанкны ерөнхийлөгч гэх зэрэг томилогддог албан тушаалтанд хариуцлага тооцох тогтолцоог тодорхой болгох хэрэгтэй, төрийн албан хаагчийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож, нарийвчлан зааж өгөх, хэлэлцэх эсэхийг дэмжээд ажлын томоохон хэсэг гаргаж өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх, хариуцлагын импичментийн тогтолцоог хэрэглэх талаар саналаа хэлсэн болно. Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг хариуцлагын тогтолцоог сайжруулах нь зүйтэй гэхдээ тойргоор болон намын жагсаалтаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах нь төрийн тогтворгүй байдал үүсгэж болзошгүй талаар тус тус саналаа илэрхийлсэн байна. Энэ тухай Улсын Их Хурлын гишүүн А.Бакей чуулганд танилцуулаад Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг  чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжээгүй болохыг илтгэлээ.

 

Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтантай хэн хариуцлага тооцох, хариуцлага тооцох үндэслэл нь юу байх, үүнийг улс төрийн зорилгоор буруу, урвуулан ашиглах эрсдэлийг хэрхэн тооцсон, олон улсын туршлага, судалгаанд үндэслэсэн эсэх, хэрэгжих боломж, цаг үе нь мөн үгүйг, хариуцлагын төрөл, хэлбэр түүний дотор улс төрийн, ёс зүйн хариуцлага гэхийг хэрхэн ойлгох, хариуцлагын босгыг яагаад янз бүрээр тогтоосон  зэрэгтэй холбоотой асуултыг  гишүүд тавьж, хууль санаачлагчийн төлөөллөөс хариулт авав.

 

 Мөн Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой саналаа илэрхийлэхдээ, бүх шатанд  түүний дотор төрийн өндөр түвшинд хариуцлага төлөвшүүлэхийг ард түмэн хүсэж байгаа бөгөөд хариуцлагыг төлөвшүүлэхгүйгээр ардчилал төлөвшихгүй гэдгийг тэмдэглэхийн сацуу сайн төр, парламентын сайн засаглалыг бий болгох үйл явцыг хурдасгахад энэ хуулийн төслийн зорилго оршиж байгааг гишүүд  онцоллоо.

 

 Хариуцлага тооцох асуудлыг Төрийн албаны, Улс төрийн намын  тухай, Эрүүгийн хуультай болон Үндсэн хуулийн өөрчлөлттэй, улс төрийн систем, төрийн тогтолцоотой уялдуулж цогцоор, иж бүрнээр нь оруулж ирүүлэх, хариуцлага тооцож болохгүй хаалтуудыг арилгах, хариуцлага тооцох хязгаарыг тогтоож өгөх, хариуцлагын асуудлыг юуны өмнө төрийн хуулийг хэрэгжүүлэхгүй байгаатай холбож үзэх, сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг, ажлыг дүгнэх  шалгуур, тогтолцоог тодорхой болгох, төрийн дархлааг  хамгаалсан заалтыг, хөндлөнгийн мониторинг хийх аргачлалыг хуулийн төсөлд тусгах зэрэг талаар  гишүүд саналаа илэрхийллээ.

 

Хэлэлцэж буй асуудлаар хууль санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж байр сууриа илэрхийлж товч үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, хариуцлагын тогтолцоотой болох талаар их ярьсан. Бид яриад байсан, хариуцлагаасаа болгоомжлоод байдаг байсан. Үүнээс болж нийгэмдээ хариуцлагын тогтолцоог оруулж ирж чадаагүй. Шинэ хууль, шинэ харилцаа учраас Ерөнхийлөгчийн хувьд энэ бүхнийг нэгтгэж, бүрэн гүйцэд,  иж бүрэн томьёолно гэдэг хэцүү байлаа. Хамгийн гол нь  хариуцлагын хуультай болох ажлыг эхлэх ёстой гэж үзсэн тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад төр хариуцлагатай  байх юм бол засаглах ёс зүйн эрхтэй болно. Бусдаас  хариуцлага шаардах ёс зүйн эрхтэй болно. Ардчилсан нийгэм бол эрх, үүрэг, хариуцлагын зохистой нэгдэл юм. Хуулийн хэм хэмжээгээр хариуцлага тооцдог болох нь чухал юм гэдгийг  тэрээр онцлон хэллээ.

 

Энэ хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэсэн Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх / 51 гишүүн буюу 87.9 хувь/ дэмжээгүй тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын Байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв. Чуулганы хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ.

 

Хуулийн төслөөр санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Д.Ганбат: Төрийн байгуулалтын байнгын хороо уг төслийг дэмжихгүй гэх шийдвэр гаргадаг ямар хариуцлагагүй юм бэ. Би Ерөнхийлөгчийн төслийг дэмжиж байна. Энэ хуулийг оруулж ирнэ, батална гэдэг Ерөнхийлөгчийн хэлдгээр ажлын 50 хувь. Ер нь УИХ-д байхгүй орон зайнууд их байна. Төлөвшсөн олон жил явсан нам Монголд хэрэгтэй, Ардын нам, Ардчилсан нам хоёр хэрэгтэй. Гэрээр бол хоёр багана нь. Попуудтай хариуцлага тооцож болдоггүй. Хэлж байгаа үг нь ард түмэнд хэрэгтэй юм шиг сонсогддог боловч, түүнээс нь үүдээд ард түмний амьдрал унасан байдаг. Монгол Улс одоо 70 сая төгрөгийн өрөнд унасан байна. Тухайн хариуцлага алдсан намаар нь төлүүлэх ёстой. Энэ заалтыг Хариуцлагын хуулиар оруулж ирэх ёстой. Нөгөө хүн нь явдаг, нам нь үлддэг. Нам дээр нь хариуцлага тооцож, ард түмэнд олон жил төлөвшсөн намууд ингэдэг юм байна гэдгийг харуулах ёстой. Энийг Ерөнхийлөгч орхигдуулсан байна. Шүүхийн шийдвэр биелэгдэхээ байсан. Ялангуяа нэг сайд томилогдоод очдог, олон хүнийг халдаг. Шүүхийн шинэчлэл явсны дараа шүүх шударга ажиллаж байгаа. Дөрөв таван жилийн өмнө шүүгч авлигад автагдаад гэж ярьдаг байсан бол одоо больсон байна. Одоо Хадгаламж зээлийн хоршооны хохирол гээд энийг таслан зогсоосон, хохирлыг барагдуулдаг юмыг дагалдуулж оруулж ирэх ёстой.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Зохицуулалтыг гүйцэд хийх ёстой, Монголбанкны ерөнхийлөгч нарт хариуцлага тооцох асуудлыг нэг мөр болгож оруулж ирэх. Монголчууд бид нийтээрээ хүнд сорилтыг туулж гарна. Авлигатай шийдвэртэй тэмцэх ёстой. Шилэн дансны гүйлгээг цаашдаа Улстөрийн намын тухай хуулийг цэгцлэх ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг унагаасан, өр зээлэнд оруулсан, өндөр байсан нүүрсний үнийг буулгасан хүн нь сууж л байна, ингээд яриад байвал байна. Цаад зорилго нь парламент дэг журмыг авч гарах асуудлыг хийх ёстой. Орон нутагт нөхцөл байдал хүндэрч байна. Шүүхийн шинэтгэлийн асуудал бүдэрч байна. Шүүхийн шийдвэрээр ажилд оронгуут буцаагаад халдаг. Хохирсон цалинг нь татварын төлөгчдийн мөнгөөр төлж эхэлж байгаа. Орон нутагт шүүхийн шийдвэр хэрэгжихээ байсан. Тэнд ямар нэг хуулийн цоорхой байна. энэний цаана хуулийн завхрал явж байна.

 

Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Төрийн жинхэнэ албан хаагчдын хувьд хуульд заасны дагуу хариуцлага хүлээдэг. Гагцхүү улс төрийн албан тушаал, УИХ-аас томилогддог албан хаагч нарын хувьд хариуцлагын асуудал яригдахгүй явж ирсэн. ҮХЦ-ийн шийдвэр бол өөр. Сонгуульт албан тушаалтан нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд байдаг. Энэ хүмүүст хүлээлгэх хариуцлагыг Үндсэн хууль зааж өгсөн. Харамсалтай нь орхигдсоор ирсэн. Цэцийн шийдвэрийн хувьд Засгийн газрын гишүүнтэй холбоотой байгаа. Үүнд бид нарийвчлан оруулж ирсэн. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг, огцруулах асуудлыг Ерөнхий сайдад нь тавьдаг байхаар оруулж ирсэн" гэв. Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • сонгогч (202.21.106.146)
    Үндсэн хуулиар хүн бүхэн тэгш эрхтэй гэчихээд гишүүн болохоор илүү эрх дарх эдлэх нь ардчилал уу? аль эсвэл арчаагүй нөхөд гишүүн болчихоод амиа хоохойлох газар уу? үнэндээ амиа хамгаалсан хөрөнгөтнүүдийн үүр болоод байна УИХ-.Хуулийн төсөл дэмжигдээд батлагдаасай хурай хурай хурай . Ийм ХУУЛЬ гараасай гэж олон түмэн 20 гаран жил харж байгаа шүү
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    Хуулийн төслийг дэмжинэ. Ёстой зөв. Популистуудтай ч, Ерөнхийлөгчтэй ч, Ерөнхий сайдтай ч, ажлаа хийдэггүй угаасаа хоцордог УИХ-ын гишүүдтэй ч хариуцлага тооцох ёстой.
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    15 цаг 18 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    16 цаг 39 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    16 цаг 42 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    17 цаг 34 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    17 цаг 55 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    18 цаг 20 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    18 цаг 27 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    19 цаг 18 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    19 цаг 53 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    20 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    20 цаг 44 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    21 цаг 4 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    21 цаг 9 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    21 цаг 14 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    21 цаг 14 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    21 цаг 33 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    21 цаг 35 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    21 цаг 39 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    22 цаг 14 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 45 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК