Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН: Генсекээ солино, МАН: М.Энхболд ЕС, Н.Энхбаяр УИХ-ын дарга болно

2016-4-19
0
ЖИРГЭХ

        Улс төрийн намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж Үндэсний аудитын газарт маргааш гэхэд хураалгасан байх ёстой. Энэ дагуу намуудын удирдах дээд байгууллагууд хуралдаж байна. Өчигдөр АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал /ҮЗХ/, МАН-ын Бага хурал хуралдсан. Мөн УИХ-ын Г.Уянгын гэнэт даргаар нь очсон Тусгаар тогтнол эв, нэгдлийн нам анхны хуралдаанаа хийсэн юм. Намууд ганц мөрийн хөтөлбөр гэлтгүй асуултын тэмдэгтэй хамаг л асуудлаа хуралдаанаараа хамж, шимж ярьж буй сурагтай.

АН генсекээ солих уу?

 

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өчигдөр 18.00 цагт товлогдсон ч 19.00 цагт эхэлсэн юм. Нийслэлийн танхимд болсон уг хуралдаанд 228 гишүүнээс нь 170 гаруй нь оролцлоо. ҮЗХ-ны хурал болохоос өмнө АН-ын дарга З.Энхболд нам доторх  фракциудынхаа удирдлагыг Төрийн ордон дахь өрөөндөө дуудаж ярилцсаны хүчинд ирц 70 хувьд хүрч хуралдаанаа асуудалгүй эхлүүлжээ. Өмнө нь ирц бүрдээгүйн улмаас ҮЗХ-ны хурлыг хэд, хэдэн удаа хойшлуулсан билээ. ҮЗХ-ны хурлыг нээж тус намын дарга З.Энхболд үг хэлсэн. Тэрбээр энэ удаагийн хурлаар АН 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцох мөн намын бодлого тодорхойлох асуудлуудыг хэлэлцэнэ гэсэн юм. Мөн ҮЗХ-ны хурал гишүүддээ тавдугаар сарын 9-ны хүртэл нээлттэй байх бөгөөд хэдэн ч удаа хуралдаж магадгүй. Харин тэр үед гишүүдийг бэлэн байхыг сануулж байна гэсэн. Тэрбээр мөн мөрийн хөтөлбөрөө уншиж танилцуулсан. “Шонхор”, “МоАХ” голдуу фракцын гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдээр Их тэнгэрт цуглаж, мөрийн хөтөлбөрөө ярилцсан. Тэд 2012 оны сонгуульд дэвшүүлж байсан “2020“ хөтөлбөр дээр тулгуурлан энэ жилийн мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Гэвч ҮЗХ-ны гишүүдэд мөрийн хөтөлбөрийг урьдчилан танилцуулаагүйд зарим гишүүд шүүмжлэлтэй хандсан байна. Тухайлбал, Р.Амаржаргал гишүүн мөрийн хөтөлбөрийг оновчгүй, ойлгомжгүй байна .Эдийн хүнд хэллэг, нэр томъёотой болж. Манай ҮЗХ-ны гишүүд эдийн засгийн сургуулийнхан биш гэж шүүмжилжээ.  Энэ мэтчилэн тус  нам уг хурлаараа голчлон сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ярилцаад таржээ. Харин фракциудын зодоон, Х.Баттулгын гомдол зэрэг элдэв хэрүүлийг огт хөндөөгүй намдуухан байжээ. Гэхдээ Х.Баттулга гишүүнийг ҮЗХ-ны хуралдаа оролцоогүй гэх мэдээлэл байгаа юм. Хуралдаан өнөөдөр үргэлжилж намын зохион байгуулалтын зарим асуудлаа ярилцах аж. Тодруулбал, энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг солих саналыг хөдөө орон нутгаас ирсэн гишүүд гаргаж магадгүй гэх мэдээлэл байна. Түүнийг намын эв нэгдлийг хангаж сайн ажиллаж чадахгүй байгаа гэж үзсэн байна. Түүнчлэн Н.Алтанхуяг гишүүн намынхаа гишүүдэд хандан эвтэй байхыг уриалж үг хэлэхээр төвлөжээ. Ийнхүү АН-ын ҮЗХ намдуухан, аядуухан болж өнгөрсөн байна.

 

МАН: М.Энхболд ЕС, Н.Энхбаяр УИХ-ын дарга болно

 

Өчигдөр УИХ дахь сөрөг хүчин МАН мөн Бага хурлаа хуралдууллаа. Өнөөдөр МАХН Бага чуулганаа хуралдуулна. Тус хоёр намын гол зорилго бол МАН, МАХН эвсэх эсэхэд эцсийн шийдвэрийг гаргах юм. МАН-ын Бага хурал өчигдөр 14.00 цагт товлогдсон байсан ч бараг хоёр цагийн дараа 200 гишүүнтэйгээр эхэлсэн юм. Хуралдаанд МАН-ын дарга М.Энхболд, генсек Ж.Мөнхбат,  бүлгийн дарга С.Бямбацогт нараас гадна УИХ-ын гишүүд хүрэлсэн ирсэн байв. Мөн Ерөнхий сайд асан С.Баяр, Шадар сайд асан У.Хүрэлсүх нар ирсэн нь олны анхаарлыг татаж байлаа.  Үүнээс өмнө тус намын Удирдах зөвлөл хуралдаж МАХН-тэй нэгдэх эсэхээ дахин нягталж ярилцсан. Удирдах зөвлөл хуралдаж дуусангуут гишүүд нь хоол идчихээд шууд Бага хурлаа эхлүүлсэн юм. Бага хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд үг хэлсэн. Тэрбээр “Сүүлийн дөрвөн жилд эрх баригчдын алдаатай бодлогын уршгаар Ази тивд гайхагдаж байсан Монголын эдийн засгийн өсөлт тэг хувь зааж, бүс нутгийн хөгжиж буй орнуудаас хамгийн сүүлийн байрт орох боллоо. Эдийн засгийн хямрал улам гүнзгийрч , үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний хүрээ их хэмжээгээр хумигдсаар байна. Бид амалсан бол ажил хэрэг болгох мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Гишүүд, дэмжигчид эдийн засаг, нийгэм улс төрийн өнөөгийн байдал, хүндрэлээс хэрхэн гарах арга зам, сонгуульд ялбал яаж ажиллах вэ зэрэг олон зүйл асуулаа. Өрийн дарамт санаа зовоож байна. ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөөллөөр энэ онд манай эдийн засгийн өсөлт ажиглагдахгүй нь. Монгол банк их хэмжээгээр цаасан мөнгө хэвлэлээ. 2012 оны зургадугаар сараас энэ оны энэ сар хүртэл төгрөгийн ханш 50 төгрөгөөр буурсан. Зээлжих зэрэглэл ч буурсан. 62 мянган аж, ахуй нэгж хаалгаа барьсан. Монголын эдийн засаг “граммынх” боллоо. Хаврын тариалалт эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад 18-20 мянган тонн үрийн буудай дутуу, түүнийгээ хаанаас авахаа шийдээгүй байна. Ахмадуудын 86 хувь нь 426 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байгаа. Тиймээс бид мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлнэ”  хэмээн хэлсэн юм. Түүнийг үг хэлсний дараагаар хуралдаан хаалттай горимд шилжсэн. Хаалттай хаалганы цаана нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-ын гишүүнчлэлээ сэргээж намдаа дахин элссэн юм.

 

Бага хуралтай зэрэгцэн МАН, МАХН-ын эвсэх ажлын хэсгийн ахлагч нар болох УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар Төрийн ордонд мэдээлэл хийв. Тэд “МАН, МАХН 2016 оны сонгуульд эх орныхоо эрх, ашгийг бодоод эвсч орох нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн. Эвсэж оролцвол МАХН тойрогт 15, намын жагсаалтаар 10 буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 буюу 51 хүнийг тус, тус нэр дэвшүүлэхээр ажлын хэсгийн түвшинд тохиролцсон. Мөн УИХ-ын дарга Ерөнхий сайдыг квотоос гадуур хоёр нам ээлжлэн нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн. Эвсэл ялалт байгуулсан тохиолдолд УИХ болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгуулийн бодит дүнг үндэслэж хувиарлана. Эвслийн даргаар М.Энхболд ажиллах бол Н.Энхбаяр удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах юм" гэсэн нь гэнэтийн мэдээлэл болсон юм. Гэхдээ албан ёсоор эвсэл байгуулагдвал Ерөнхий сайдаар М.Энхболд, УИХ-ын даргаар Н.Энхбаярыг томилно гэсэн мэдээлэл байгаа юм.

 

Тус хоёр нам орон нутгийн сонгуульд ч мөн хамтрах гэнэ.  Ингэхдээ 2012 оны сонгуулиар тухайн намуудад өгсөн санал, ИТХ дахь суудлын тоог харгалзан орон нутгийн намын байгууллагууд гэрээгээр харилцан тохиролцох гэнэ. ИТХ-ын дарга болон Засаг даргын суудлыг сонгуулийн үр дүнд үндэслэж эзэнтэй болгох аж.

 

Гэхдээ нэг эвсэл хоёр мандаттай тойрогт нэр дэвшигчдээ хувиарлах нь хүндрэлтэй. Хэдийгээр тойргийн 15 мандатыг МАХН-д өгнө гэж буй ч МАН өөрийн гишүүдийн ялах магадлалтай тойргийг МАХН-д өгөхгүй нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, МАХН-ын нэр дэвшигчдийг нэр дэвшүүлснээр МАН-д ашиггүй байдал бий болж АН-д суудлаа алдах боломжтой тул 48 нэр дэвшигчийг хэрхэн хувиарлахаа ажлын хэсгийн дүгнэлтийг хоёр намын дарга нар албан ёсоор баталгаажуулж гарын үсэг зурсаны дараа авч хэлэлцэхээр болжээ. Харин намын жагсаалтын эрэмбийг 3:1 гэсэн дарааллаар явуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан нэр дэвшигчээ эрэмбэлэх бол дөрөв дэх хүнийг нь МАХН-аас санал болгоно гэсэн үг юм.

 

Бага хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын Бага хурлын зарим гишүүн МАХН-тай эвсэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байв. Тэрбээр “Эрх барьж байгаа. нам “хувьсгалт” гэдэг үгнээс татгалзаж, нэрээ өөрчилсөн нь том түүх шүү дээ. Ингэж өөрчлөөд байвал улс төрийн нам гэж юу болох билээ. МАХН зохиомлоор бий болсныг бүгд мэдэж байгаа. Эвсэх талаар ярьж эхэлсэн нь манай нам үүнийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно” гэж байсан юм.

 

Гэхдээ эцсийн шийдвэр гарах хараахан болоогүй байна. Өнөөдөр тус намын удирдлагууд дахин хуралдаж байж шийд гаргана.

 

Н.Энхбаяр өөрийгөө цагаатгуулахаар хөөцөлдөж эхэлжээ

 

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай нэгдэнэ хэмээн АН-ын даргыг шантаажилч өөрийгөө цагаатгах тухай хуулийн төслийг хэлэлцүүлсэн байна. МАХН 2016 оны сонгуульд МАН-тай эвсэл болж орохгүй тохиолдолд асуудлыг УИХ-аар оруулж дэмжүүлнэ хэмээн мэдэгдээд байгаа юм байна. МАХН ирэх сонгуульд МАН-тай эвсэл байгуулах шийдвэрийг гаргах юм бол Н.Энхбаярыг цагаатгах асуудал УИХ дээр орж ирлээ гэхэд АН-ын бүлэг дэмжихгүй гэж үзэж байгаа аж. Ямартай ч Н.Энхбаяр МАН-ын нэрийг барьж АН-ын шантаажилж яваа талаар эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацааг дуусгавар болгох утга бүхий тогтоолын төслийг АН-ынхан оруулж ирж  УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор дэмжүүлсэн юм. Үүний хариуд АН-ынхан Н.Энхбаяраар МАН-тай нэгдэхгүй байх шийдвэрийг гаргуулна гэж тооцоолж байсан нь эсрэгээрээ тонгоруулж орхилоо.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
АН-ын дарга О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланд дахин итгэл хүлээлгэж, ЕНБД-аар томилуулах санал гаргах уу?
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • хэхэ (103.57.92.208)
    МАХН-тай эвсэхээр шийдсэн МАН-д саналаа өгөхгүй ээ эрх мэдлийн төлөө чөтгөртэй ч эвсэхэд бэлэн тэдэнд төрийн эрхийг бүү атгуул ХЭТЭРХИЙ ШУНАСАН ХҮНД ТӨРИЙН ЖОЛООГ БҮҮ АТГУУЛ ГЭСЭН АЛДАРТАЙ ҮГ БИЙ
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.31.141)
    Bugd dald or ta nariig ugaasaa songohgui za
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • zochin (202.9.42.4)
    Enhbold an-n ner hvndiig shavart ungaaj ene songuuld garahaa ungursun battulga enhbold zaildaa
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.57.94.202)
    Ямар дуртай духнууд бэ. Хэн ингэж шийдсэн юм Хувилдаад тохирсон хэрэг бус уу
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    МАН МАХН Эвссэн тохиолдолд ялах нь тодорхой би хувьдаа таавар гаргаж үзий МАН 47 АН 21 Бусад нам 7 суудал авах байх .Ийм дүн гарвал би зөн билэгийн тулаанд орноо .
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.10.23.100)
    Одоо ард түмэн тэнэг биш юм болМАН МАХН АН ийг сонгохгүй олон жил хууртлрр одоо боллоо
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • irgen (103.26.193.22)
    Enhkbayar odoo bolnoo baahan hulsnii setgegdel bichihchdiig suulgaj uugiiguu magtuulj humuusiin tolgoig erguulj bain . ednii nam yamarch bolovson huchin baihgui nam MAN nam ed nart tsever taviulj dee
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • зочин (202.72.245.46)
    энэ балайнуудыг дахин гаргана гэж байхгүй шүү одоо болоо шахаад шахаад ус ч гарахгүй харин залуу боловсролтой хүмүүжилтэй залуус байвал дэмжмээр байна газрын наймаччин болон авлигынэцгийг хэн гаргах вэ
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • лхагва (203.91.115.45)
    Монголд өөр боловсролтлой хүмүүс байхгүй болсон юмуу нөгөө байдаг л шунал холион бантангын хутгуур 2 үзүүртэй зүүнүүд байх юм эх орондоо амьдархад үнэн давчуу санагдах боллоо дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг болох юм шиг байна
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • zochin (121.88.216.27)
    shoron orond oruulaad baihad l manangiin huuhduudiin tolgoig erguuleed baih ym daa elbegee ene huniig erh medleeree l barij bna daa argagui sain ulstorch ymaaa
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • зочин (122.201.19.82)
    ард түмэн бүх эрх мэдлийг түүнд өгч байсан харин тэр ямар үр тарив түүнийгээ хураасан өөрийнх нь бурханы сургаалиар одоо бол түүнд эрх мэдэл өгч дахин бусармаг үр хураалгамааргүй байна монголчууд бид өрөвдөхөд өр өшиглөнө гэдэг байхаа алийн болгон бид өрөвдөх сэтгэлээр асуудалд хандах юм бэ монголын хувь заяанд бид өөрдөө эзэн энхбаяр л лав биш шүү
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
    • irgen
      Enhbayariig orowdoh bish awral huseed baigam bishuu
      2016 оны 04 сарын 19
  • Зочин (202.131.234.182)
    Авилгын загалмайлсан эцгийг толгой дээрээ залах юм бол монгол улс эх адаггүй авилгын уурхай болно. Энэ энхбаяр гэдэг мангас хүн 500 саяыг над хүн өгье гэж орж ирлээ гээд авилгыг жинхэнэ цэцэглүүлсэн шүү. Үүнээс хойш монгол орон хөгжих биш сүйрэх дордох замдаа орсон. Шийлэгдамбаас 50 мянган доллар авчихаад нэг ч төгрөг аваагүй гээд гүрийгээд байгаа бузар шуналын уурхай. Мөн ч олон сайхан залуусын амь нас амьдралаар тоглосон мангас шүү ийм амьтаны толгойлсон намтай нэгдвэл ман нам дуусна даа дуусна
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
    • Зочин
      ЧИ ЯАСАН МЭДЭЭЛЛЭЭС ХОЛ ЯВДАГ НӨХӨР ВЭЭ АТГ - Н ДАРГА ХЭЛСНИЙГ ОЙЛГООГҮЙ ЮМ ТОЛГОЙ Ч ГЭЖ ОЛГОЙ ЮМ ДАА ЧИ
      2016 оны 04 сарын 19
    • Новш юмаа
      хэлээд юүүкүүү
      2016 оны 04 сарын 19
  • Зочин (103.26.194.3)
    Бөгсөө АН, МАН хоёроор долоолгож ёстой чадаж байна! Ээлжлүүлж долоолгохыг яанаа! Энхбаяр бол Монголдоо л лав агуу улс төрч юмаа! АН, МАН хоёр үнэн жижиг юмаа!
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.72.245.70)
    SAIN AAV ENHBAYAR BAIGAARAI.ITGEJ BNA SHUU
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.72.245.70)
    ENXBAYARIIG DEMJIJ BNA.TAND AMJILT.IRAM.HUSCH ITGEL HULEELGII USH HONZON BISH.UURIIN ZUV TURSHLAGIIN UHAANAAR IRGEDIIN ITGELIIG BODOJ SAIN AAV BAIHIUG ERUUE UU!!!!!!!!!
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • МАН (202.179.31.65)
    АН НААД ШИЙДВЭРЭЭ ДЭМЖИХГҮЙ БОЛ СОНГУУЛИЙН ДАРАА НААДХЫГ ЧИНЬ ХЭЛЦЭЭД Л ЦАГААТГАНА ХАРИН ДАРАА НЬ АН ХАН ЧИНГЭС БООНД, ХӨГЖЛИЙН БАНО, ЗАМЫН МӨНГӨ ГЭЭД ТОЛГОЙ ДАРААЛАНИ ШОРОНД ЯВАХ БОЛНОО ЭНХБАЯР ШИГ УЛС ТӨРД ХОЛЫГ ХАРДАГ ХҮН БАЙХГҮЙ ШҮҮ
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
    • зочин
      алван тушаал эд баялгийн асар их шуналтан башир арга зальтай хүнийг ухаантан гэж андуурах юм ухаантай хүн заль мэх гаргах ёс суртахуун байдаггүй юмаа
      2016 оны 04 сарын 19
  • ИРГЭН (103.229.121.127)
    ЭНХБАЯР ДАРГЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Haraa (203.169.50.193)
    ANii n gushuudiin huvid aztai baisan ard tumenii huvid aziin tenger hayah duhuj baina odoo dahij bitii garaarai yum uzelee nudee heej ard tumenee bodooroi
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Uka (203.169.50.193)
    AN 4jild bodlog ni sanaataigaar meregjil medleg muutai bolovson huchen salbaruudad oruulj ajilsan edgeer ni deereh hunii gar hul bolj ajilsan Gensek geh Erhembayar ni manai namd hudalch hulgaach ih bi yah ve geed l heleed suuj baidag yum baisan shuu
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • ТӨРГИЙМАА (203.169.50.193)
    АРД ТҮМЭН ЭНХБАЯР ДАРГЫГ ҮГҮЙЛЭН ТҮҮНИЙГ ТУУЛАН ӨНГӨРСӨН ХАВЧЛАГА ДАРАМТЫГ АРДЧИЛСАН НАМ,ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖТОЙ ШУУД ХАМААРАЛТАЙ .ИЙМД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ.
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.5.196.254)
    нам яах вэ? Эрүүл мэндээ бодоцгоо усны хямд шүүлтүүр аваарай 60000төгрөг 88286539
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Haraa (203.169.50.193)
    AN odoo bolno gushuudee tanihgui baij setgel zurehtei geshuudee harj chadahgui hudalch hulgaach haraar namaa duuregcheed heleh ug uggui baigaa bizdee hun tanij harj chadahgui ajilgui meregjilgui shoovuu hiisen huuhenuudiig zasag darga bolgoo magester zeregtei bolgood avsan ard tumenii songoltiig doromjilson odoo bolno
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • DHL (46.20.1.98)
    enhbayr dargaa mash ih vgvvlg sanag bna shvv
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
    • Зочин
      монгол хэлээрээ бичээчээ. монгол хэлэнд огт таарахгүй латин ч юм уу юу ч юм хачин зүйл бичээд эх хэлээ дормжлоод тэгсэн мөртлөө эх оронч зүйл ярихгаад байх шиг vgvvlg гэдэг чинь юу гэсэн үг вэ. Монгол хэлээр зөв бичиж сураагүй боловсрол муутай хүмүүсийн ажил
      2016 оны 04 сарын 19
  • DHL (46.20.1.98)
    enhbayr dargaa mash ih vgvvlg sanag bna shvv
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Бороо (176.10.104.243)
    АН үнэндээ жижгэрээд өмдөндөө шээс алдаж байгаа хүүхэд зан гаргаж байна.
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Бороо (176.10.104.243)
    АН үнэндээ жижгэрээд өмдөндөө шээс алдаж байгаа хүүхэд зан гаргаж байна.
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • монгол хүн (203.169.50.193)
    АН одоо юу ч яриад ард түмэн танай булхайг мэдэж байгаа болхоор зүгээр хийсэн үйлээ үүрээд монголын улс төрөөс гарсан нь дараагын үүрэх үйл бага байх
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • ТӨРГИЙМАА (203.169.50.193)
    АН ГЕНСЕК-ЭЭ СОЛИНО УУ,БАЙНА УУ ХЭНД ХАМАА БАЙНАА.УДАХГҮЙ УНАХЫН ХООРОНД.УГ НЬ ХАР БАЙЖ.ЯМАР ХЭРЭЭ ЦХГХХН БАЙСАН ЮМ БЭ.НӨХДӨӨ
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • sain (203.169.50.193)
    amjilt hvsii vnheer heregtei hvn shvv
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Танхай эмээ (62.212.73.141)
    Н.Энхбаяр гарах нь тодорхой бас улс нийгэм зөв зам руу орох нь тодорхой
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • ДАНЗАНПҮРЭВ (5.153.234.106)
    ЭНХБАЯР ДАРГА МОНГОЛ УЛСЫГ АВРАХ ГОЛ ХҮН ЮМ АА МАХН ЭНХБАЯР ДЭМЖИЖ БАЙНА ШҮҮ УРАГШАА
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • АНУДАРЬ (212.21.66.6)
    ЭНХБАЯР ДАРГА УЛС ЭХ ОРОНДОО ҮНЭХЭЭР ИХ ДУТАГДАЖ БАЙГАА ХҮН ЮМ АА ЭНХБАЯР ХУВЬСГАЛТ НАМ ДЭМЖИЖ БАЙНА АА АМЖИЛТ ХҮСЬЕ
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • баяраа (203.169.50.193)
    эвтэй байхтаа хүчтэй шүү дээ монголчууд
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • баяраа (203.169.50.193)
    эвтэй байхтаа хүчтэй шүү дээ монголчууд
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • баяраа (203.169.50.193)
    эвтэй байхтаа хүчтэй шүү дээ монголчууд
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • хараа (203.169.50.193)
    АН хаана ч очсон худлаа ярьсаар байгаад нэр хүндээ алдсан юм.
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.42.1)
    Er ni MANMAXN nam hushignii ard mongoliig humurtsun yum bish vv
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • БАРХАС (109.163.234.2)
    ЭНХБАЯР ДАРГЫГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН БАЙЖ ОДОО ЦАГААТГАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ ЦАГААТГУУЛАХ ГЭЭД ӨӨРӨӨ ГҮЙЖ БНА ГЭЖ ЮУН ТЭНЭГ ЮМ ЯРИАД БАЙГАА ЮМ ЦАГААТГАХ ХЭРЭГТЭЙ
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • иргэн (103.9.90.229)
    АН-ыг удирдаж байгаа хүмүүс жижигхэн байна даа. Том сэтгэж том харж чадахгүй байна даа
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • иргэн (103.9.90.229)
    АН-ынхан мэхт мэхэндээ гэдэг шиг өөрсдийнхөө хоронд хордохоор болж дээ. Одоо Н.Энхбаяр ямар ч тохиолдолд чуулганаар ялгүй болох тогтоол гаргуулах түвшинд хүрчээ. АН-ынхан хүн хуурах гэж байгаад өөрсдөө годройтох вий дээ.
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • боогий (203.169.50.193)
    улс төр хийсээр байгаад улс орон чинь хямарч гүйцлээ хийж байгаа нэгийгээ дэмжээд ард түмнийгээ нэг боддог болоосой шуудхан хэлхэд энхбаяр гэдэг хүн монгол их юм хийсэн шүү бүтээн байгуулалт мянганы зам гэхчлэн хийж чадахгүй бол зүгээр дагчихаач бүр болохгүй бол улс төрөөс гараа татчихвал бол ш дээ
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • хараа (203.169.50.193)
    Энхбаяр дарга олон жил хэл хэрэгт холбогдож явсан нэр төрийг нь сэргээх хрэгтэй.
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • xun (121.115.131.145)
    MAHMAXH d xelxed,Badarchin bayarlax bologui shuu!!! ard tumen teneg bish!!! ta nariig yu xiij yavsan,yu xiix gej baigag er ni meddeg shuu de!!!
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • сайд (79.172.193.32)
    Энхбаярын орон зай үгүйлэгдэж байгаа нь тодорхой...өнөөдрийн байж байгаа хүмүүс арай л дэндэж байгаа юм.
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Гүү шиг хураачихлаа. (202.9.40.161)
    Хөөрхий 2 бие даагчийг шүү хурааж байгаа юм шиг хурааж байна. Нөгөө 2 нь яасан ч номхон юм бэ!
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.106.160)
    Muruuduhud money hereggui,,
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    УИХ нам жим болоосой. Ордны хэрүүлээс бүр залхлаа
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • zochin (203.194.114.22)
    hen negen ruugee dairaad hereggui baihdaa dandaa monhiin yum gej baidaggui .
    2016 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    6 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    59 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    1 цаг 18 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    1 цаг 22 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    1 цаг 34 мин
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    1 цаг 45 мин
  • Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
    1 цаг 48 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланд дахин итгэл хүлээлгэж, ЕНБД-аар томилуулах санал гаргах уу?
    1 цаг 55 мин
  • Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
    2 цаг 37 мин
  • Үйл явдал: АН-ын ҮБХ хуралдаж намын ЕНБД, дэд дарга нарыг сонгоно
    2 цаг 40 мин
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    18 цаг 2 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    19 цаг 23 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    19 цаг 26 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    20 цаг 18 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    20 цаг 39 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    21 цаг 4 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    21 цаг 11 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    22 цаг 2 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    22 цаг 37 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    22 цаг 59 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК