
Гомдолдоо “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” –ээс УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж гэж үзэн, танайд Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9-р зүйл, 8-р зүйлийн 2,6-ийг удирдлага болгон өргөдөл гаргаад байгаа.
Өргөдлийн дагуу хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусаагүй байгаа хэдий ч УИХ-ын сонгууль ойртсон тул аль болох богино хугацаанд хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Харин Үндсэн хуулийн цэц гомдлыг хүлээн аваад энэ сарын 26-нд та бүхний гомдлыг хэлэлцэж шийдвэрээ гаргана гэдгээ мэдэгдээд байсан юм.
Б.Чимэг